"Тэгээд чи яг хаанаас ирсэн юм?"
Ширээний ард суугаад зурагт ном үзэн инээд алдах түүний урд би аяга цай тавингаа ийн асуув. Тэр одоо ч цээж нүцгэн суугаад байгаа нь тун эвгүй ч гэсэн түүний гайхалтай далавчийг хараад, хараад ханахгүй юм шиг...
Бас амлая. Тэр үнэхээр халуухан.
"Би тосгоны нэг цамхагт амьдардаг байсан юм."
Тосгон?
Цамхаг?
Гэхдээ одоо үед тийм зүйл байдаггүй шүү дээ!
"Тэд нар намайг далавчтай болохоор чөтгөр юм байна гээд хорьчихсон л доо. Тэгтэл миний далавчийг тасдана гэхээр нь би ой руу зугтаачихсан. Ойд явж байгаад нэг нуурыг олж харсан байхгүй юу? Тэгээд л тийшээ орсон чинь гэнэт энд хүрээд ирсэн... Манай тосгон алга болчихсон байх юм. Чи хараагүй биз?"
Тэр нүдээ бүлтэгнүүлэн над руу харах бөгөөд толгой дотор минь асар олон бодол эргэлдэнэ.
Өнгөрсөн цаг үеэс энд ирчихсэн юм болов уу?
"Жонгүг-а... Чи уншиж чадах уу? Эсвэл бичиж?"
Миний асуултанд тэр гайхсан янзтай харан толгой сэгсрээд "Үгүй ээ. Ингэхэд энд байгаа зүйлс яг юу юм бэ?" гэсээр зурагт, номон дээрх зүйлсийг болон зочны өрөөн дэх эд зүйлс рүү заав.
Ерөөсөө тоглосон шинж алга. Бас ярьж байгаа зүйлс нь яг л жаахан хүүхэд шиг...
Өмссөн хувцас нь ч бас их хуучирсан.
Гайхалтай...
Ийм зүйл үнэхээр болж болдог байх нь ээ?
Бас тэр далавчтай. Магадгүй сахиусан тэнгэр юм болов уу?
Эрэгтэй сахиусан тэнгэр... Хар далавчтай ч гэсэн сахиусан тэнгэр байж болно биз дээ?
Эсвэл тэр хар хун юм болов уу?
Гэхдээ яг яаж яваад энд ирчихсэн юм бол? Хачин юм!
Тэгэхээр нуур луу ороод гарч ирэхдээ ирээдүйд ирсэн гэсэн үг. Бүр тэр өөрөө жирийн хүн биш.
"Чи ирээдүйд ирчихсэн бололтой."
Намайг ингэж хэлвэл Жонгүг зурагт номоо тавиад өвдгөө тэврэв.
"Ирээдүй гэхээр их олон жил өнгөрсөн гэсэн үг биз дээ? Тэгвэл... чи намайг хорих уу?"
Түүний харцнаас гайхшрал бас айдас мэдрэгдэж байлаа. Түүнийг их удаан хорьсон гэхээр хэн нэгэнтэй харилцаа тогтоохоос айдаг байх...
KAMU SEDANG MEMBACA
ON ||JJK [Completed]
FantasiДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!