Хэн нэгэн хаалгыг чангаар нүдэх дуунаар нойрноосоо сэрж орхих нь тэр. Нүдээ нээгээд хартал орон дээр ч, газар ч Жонгүг байгаагүйд түүнийг кино үзэж байгаад буйдан дээр унтчихсан байх гэж таамаглаад яаран бослоо.
"Жонгүг-а! Босоорой..."
Байшингийн хаалгыг нээхээсээ өмнө түүнийг босгон унтлагын өрөөнд оруулахаар шийдсэн болохоор би хамаг чангаараа орилж байсан юм. Санасандаа ч хүрч тэр дуулгавартай гэгч нь босоод унтлаганы өрөөнд орлоо.
Түүнийг хэдэн цагт унтсан гэдгийг нь мэдэхгүй ч тэр үнэхээр нойрмог байсан.
Ингэхэд ийм эрт хэн ирдэг байна аа?
Ийн бодсоор хурдхан шиг хувцсаа янзалж, хоолойгоо засаад хаалгаа онгойлговол...
Бурхан минь!
"Жимин-а?"
"Яасан удаан онгойлгодог юм бэ?"
Тэр инээд алдсаар намайг тэврээд "Аль эрт л ирэх байсан юм. Ажил ихтэй амжсангүй." гэсээр үсийг минь хойш илж өглөө.
Жимин бол миний сайн найз. Тэр Тэхёны тухай сонсоод надад санаа зовсон байх... Гэхдээ тэр өдрөөс хойш олон хоног өнгөрсөн шүү дээ.
Гэнэт ирдэг нь хачин л юм.
"Би утас руу чинь ямар их залгасан гээч?"
Тэр ийн хэлсээр хажуугаар минь зөрөн дотогш ороод буйдан дээр суув.
"Унтраачихсан юм. Амрах гэж ирсэн болохоор..."
Байгууллага дотроо хамгийн сайн ажилладаг хүн нь болохоор тэд намайг хэсэг хугацаанд амрахыг зөвшөөрсөн юм. Ингээд бодоход Тэхён надад их төвөг уджээ... Гэхдээ тэр байхгүй байсан бол би энд ирэхгүй байсан. Жонгүгтай ч уулзахгүй байж...
Ядаж л түүнд баярлах нэг том шалтгаан байгаа юм байна.
Түүнд цай хийж өгөөд хажууд нь суувал тэр дулаахнаар инээмсэглэх аж.
Сүүлд энд ирэхээс бараг хоёр хоногийн өмнө л Жиминтэй уулзсан байх. Багагүй хугацаа өнгөрч.
"Зүгээр л Тэхёнтой ярихыг хүсэхгүй байсан. Тийм биз дээ? Яагаад түүнийг надад хэлээгүй юм?"
"Нээрээ амрах гэж ирсэн гээд байхад... Тэгээд ч одоо нэгэнт дууссан. Түүний тухай ярилцмааргүй байна."
Миний үгэнд Жимин толгой дохин цайнаасаа ганц нэг балгахдаа хүндээр санаа алдав. Аргагүй шүү дээ! Жимин Тэхёны ч сайн найз. Үнэндээ тэр л намайг Тэхёнтой танилцуулж байсан.
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!