Жонгүг намайг дагуулан тэр давхрын хамгийн захад байх өрөөний урд ирлээ.
Хар өнгийн хаалгатай, буланд байх энэ өрөө зөвхөн түүний л орж болдог өрөө шиг харагдана. Намайг түүн рүү харахад тэр цамцныхаа товчийг тайлаад эхлэх нь тэр.
"Чи чинь---"
"Чшш! Энэ их чухал..."
Жонгүг долоовор хуруугаа уруул дээр минь тавин ийн хэлчхээд цамцныхаа дотор талд байх түлхүүрийг гаргаж ирэв.
Хүзүүнээсээ оосор хийгээд зүүчихсэн байж...
Тийм л чухал зүйл юм байх даа?
Гэхдээ би зүгээр л түүнтэй ярилцахыг хүссэн шүү дээ.
Тэр хаалгыг онгойлгоод дотогш орохдоо гараас минь чангаар атгав. Биднийг ороход гэрэл зураг, зурсан зургуудаар дүүрсэн өрөө угтах нь тэр.
Өрөөний хамгийн том хэсэгт хэн нэгний зурсан зураг сүндэрлэх аж.
"Энэ чинь?"
Үнэндээ том хэсгийг дүүргэх тэр зураг минийх байсан юм.
Ой модон дунд сарыг ширтэн инээмсэглэх миний дүр зураг... Нүдэнд минь нулимс хурсан ч аз жаргалаар дүүрэн байгаа мэт инээмсэглэх тийм зураг.
Үзэсгэлэнтэй байна... Гэхдээ би биш. Энэ зураг л...
"Хэрвээ чи үнэхээр хар далавчтай намайг зүүдэлсэн бол... Бас бид чиний зүүдэнд бие, биенийгээ хайрлаж байвал тэд бүгд өмнө нь болж байсан зүйлс гэдэг нь үнэн."
Намайг өнөөх зургийг зүглэн алхах замд тэр ийн хэлээд хүндээр санаа алдав.
Гэхдээ би тийм ч их гайхсангүй. Би бараг л мэдэж байсан.
Нэг л асуулт.
"Би яагаад мартчихсан юм?"
Тэр зураг руу нүд салгалгүй ширтэнгээ хуруугаа дээгүүр нь гүйлгэхдээ түүний юу гэхийг тааж ядан тэвчээртэйгээр хүлээнэ.
"Чамайг аврахын тулд надад үүнээс өөр арга байгаагүй. Чи бид хоёрын аль нэг нь үхэх ёстой болчихсон байсан. Тэгээд л боломжтой аргыг хайж үзсэн юм. Чамд бүгдийг мартуулаад өөрөө түүнтэй нүүр тулах... Энэнээс өөр гарц байгаагүй."
Түүнтэй нүүр тулах гэж хэнийг хэлнэ вэ?
Тэр бусдаас өөр... Тэр ид шидийн, ер бусын гэдэг үгэнд зохицом нэгэн.
Түүнээс илүү нь энэ дэлхий дээр бий гэж үү?
"Хэнтэй нүүр тулна гэж?"
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!