Бонус.

2.3K 300 16
                                    

"Чи үнэхээр наадхаа үзэж дуусгах гэж байгаа юм уу?"

Буйдан дээр тухтай гэгч нь хэвтэх Жонгүгт хандан хэлбэл тэр толгой дохиод "Сэра намайг санавал нэрийг минь дуудаарай... За юу?" гэв.

Түрүүхэн л ой модонд ямар догь харагдаж байлаа даа? Гэтэл тэр буцаад жаахан хүүхэд шиг аашилж байна.

Жонгүг нөгөө цуврал киног дуустал нь үзнэ гэсэн болохоор би элдвийн зүйл битгий асуугаасай гэж залбирсаар өрөөндөө орлоо.

Цаг тийм ч орой болоогүй. Тиймээс би ном уншихаар шийдэн нүдний шилээ зүүгээд энд ирэхээс өмнө авсан номоо гаргана.

Яг сайхан тухаа олон орон дээрээ хэвтээд инээмсэглэв.

Ном унших бол миний нэг хобби!

"Өө... Энийг уншчихсан шүү дээ!"

Буруу ном авчхаж! Би үүнийг Жонгүгийг энд ирэхээс долоо хоногийн өмнө уншсан. Бараг л нэг сар өнгөрсөн гэсэн үг... Их сайн санаж байна.

Би амандаа бувтнасаар орноосоо босоод шүүгээгээ зүглэн алхтал гэнэтхэн нэг хар сүйтгэнэсэн зүйл хажуугаар минь салхи татуулан зөрөх нь тэр.

Бурхан минь! Сая юу байсан бэ?

Түүнээс болж би нөгөө номоо унагаачих нь тэр.

Гэхдээ саяны зүйл Жонгүг байсан уу?

Би номоо орхин өрөөнөөсөө яаран гарвал тэр буйдан дээрээ хэвтсэн хэвээрээ л байв. Ямар ч гүйсэн шинж алга...

Хачин юм! Салхи салхилсан юм байх даа? Нэг тийм сүүдэр шиг зүйл байсан юмсан.

Толгойгоо нэг сэгсэрчхээд нөгөө номоо газраас автал нэг хуудас нь дэлгэгдчихсэн байлаа.

Байз, байз...

Энэ номон дээр ийм зүйл гардаг билүү? Эсвэл номын хуудас өөрчлөгдчихсөн үү?

Тэнгэр минь... Би чинь юугаа л бодоод байна даа? Дутуу уншсан гэж баймааргүй л юм.

Номын дэлгэгдсэн хуудсан дээрх бичгийг дахин уншиж үзвэл "Хайртай хүнээ аврахын тулд чөтгөртэй наймаалцсан өрөвдөлтэй хар хун!" гэчихсэн байх нь тэр.





















>>>  Сэтгэгдлээ үлдээгээрэй~~

ERAs❤

ON ||JJK  [Completed]Where stories live. Discover now