My angel
Түр амраад ирье. Хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна.My iron man
Ойлголоо... Хэрэг болвол дуудаарай. За юу? Ганцаараа айхгүй юу?My angel
За ...Би түүн рүү хариу бичин, утсаа халаасандаа хийгээд гэрээсээ гарлаа.
Миний үндсэн ажил бол сэтгүүлч...
Гэхдээ зарим нэг зүйлсээс болоод би амралтаа авчихсан юм.
Тийм болохоор Сөүлийн захад байх хуучин байшиндаа хэсэгхэн хугацааг ч гэсэн бодох зүйлгүй, тайван өнгөрөөх нь хамгийн их хүсч буй зүйл минь болоод байгаа юм... Хотын төвөөс хол зайтай, ой модоор хүрээлэгдсэн тул амрахад хамгийн сайхан газар биш гэж үү?
***Байшиндаа ирээд зарим зүйлсийг цэвэрлэж тохижуулсаар оройг угтлаа. Хэсэгтээ л энд байх болохоор зарим зүйлсийг цэгцлэх хэрэгтэй байв.
Бага байхдаа аав, ээжтэйгээ энд амьдардаг байсан юм л даа... Тэднийг Америк явснаас хойш энд ганц, хоёр удаа л ирсэн.Гэхдээ одоо зун болохоор энд ирэхэд яг тохирно.
Би цүнхнээсээ Тэхёны цамцыг гаргаж тавиад өөрийн эрхгүй хүндээр санаа алдав.
"Энийг яах гэж энд аваад ирчихдэг байна аа?"
Намайг амандаа ийн бувтнахад утас дуугарах дуу өрөөгөөр нэг хадах нь тэр.
Тэхёны дугаар...
Би авсангүй. Утасныхаа дууг хаагаад чимээгүйхэн сандлаа налсаар гүнзгий амьсгална.
Ядаж л гадаах байгаль дэндүү сайхан харагдаж байгаад талархъя. Модод ногоорч, шувууд жиргээд л...
Гэхдээ бараг л харанхуй болох гэж байна.
Би өрөө доторхыг гүйлгэн харахдаа өөрийнхөө хуучин камерыг олов.
Зураг дардаг ч юм билүү? Одоо ч их сайхан зургууд гарна даа...
Эцэст нь би зузаан цамцаа аваад гадаах байгалийн зургийг дарахаар гарсан юм.
Модод салхины аясаар зөөлхөн найгаж, тэнгэр ер бусын үзэсгэлэнтэй харагдах аж.
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!