05. Сүүдрийн өчил...

2.8K 315 12
                                    

~ Сүүдэр хэзээ хүчирхэг болдог вэ?

~ Эзнийгээ унтаж байх үед...


***

Хаа нэгтээ орших жижигхэн бүүдгэр өрөөнд янз, янзын жимс төрөл бүрийн зүйлсийг хослуулан өрсөн тансаг зэрэглэлийн ширээ үзэгдэнэ. Ширээний ард дэгжин хослол өмссөн залуу хундагатай дарс барин хэн нэгнийг хүлээх аятай харуулдан суух аж.

 Ширээний ард дэгжин хослол өмссөн залуу хундагатай дарс барин хэн нэгнийг хүлээх аятай харуулдан суух аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Чи хэн бэ?"

Тун удалгүй түүнтэй усны дусал гэмээр адилхан залуу хүрч ирээд гайхан асуув. Тэр өөрийнхөө өмссөн хувцсыг хүртэл гайхан хараад, чухам яаж яваад энд ирснээ бас ийм хувцас өмссөнөө тааж ядна.

Ширээний ард суух дэгжин залуугаас ялгаатай нь тэр залуу томоос том далавчтай байсан юм.

"Харахгүй байна уу? Би бол чи!"

Дэгжин хослолтой залуу ийн хэлэн ширээний ардаас босоход нөгөө залуу толгой сэгсрээд "Чамд далавч алга! Чи бол би биш

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дэгжин хослолтой залуу ийн хэлэн ширээний ардаас босоход нөгөө залуу толгой сэгсрээд "Чамд далавч алга! Чи бол би биш... Тэгээд ч намайг Жонгүг гэдэг." гэсээр инээмсэглэв.

"Жонгүг гэнэ шүү! Юу гээч... Яриагаа чиний тосгоноос зугтаасан үеэс эхэлцгээе. Чи тэндээс гараад ойн гүн рүү гүйсэн. Санаж байна уу? Гэхдээ буруу зүг рүү гүйж, буруу дуугаа дуулж, буруу нуур луу орсон. Бүх зүйл буруу байсан. Буруу бүрээгээ үлээж, буруу цаг үед ирэх хүртэл чинь би чамайг болиулахыг ямар их хичээсэн гээч?"

ON ||JJK  [Completed]Where stories live. Discover now