ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

4K 431 71
                                    

Мэдрэмж гэдэг дэндүү чухал зүйл...

Хүн хэн нэгнийг мартаж болно. Түүний царайг, биеийг, ааш занг, түүнтэй хамт бүтээлцсэн дурсамжуудыг хүртэл  мартаж болно.

Гэхдээ мэдрэмж хэзээ ч арилдаггүй юм шиг...

Тухайн үед тодоос тод санагдаж, зүрхэнд хүргэгдсэн мэдрэмжүүд хэзээ нэгэн цагт дахин учирвал хэвээрээ хадгалагдсаар байдаг. Орлуулах хэн нэгэн гарч ирээгүй бол шүү дээ...

JK
Анх уулзсан газраа хүлээж байя~

Sera
Ойлголоо...

Би түүнээс ирсэн зурвасыг байн, байн харсаар урдах замаа ч сайн анхааралгүй машинаа барина.

Аль хэдийн зуны сарууд эхэлсэн байхад би одоо л цэцэг дэлбээлчихсэн байгааг анзаарч байна. Эсвэл тэр ирчихсэн болохоор цэцэгс ахиад дэлгэрчихсэн юм болов уу?

Модод хүртэл нахиалаад энэ зун дэндүү үзэсгэлэнтэй байжээ. Хачин юм. Үүнийг ч мэдэх ухаангүй явсан гэхээр...

Гэхдээ аварга том бул хар чулуу аваад хаячихсан юм шиг бие хөнгөрөх нь сайхан.

Зам хорогдох тоолонд танил газар ойртоно. Энэ агаар, байгаль, хүний хөлнөөс хол байх жижигхэн байшин минь...

Хувь тавилан аятай биднийг уулзуулж өгсөнд баярлаад ханахгүй нь.

Гадаа харанхуй болж, одод түгэхэд би түүн рүүгээ үгээр хэлэмгүй ихээр яарч байлаа.

Түүний бүх зүйл сайхан!

Тэр яг л соронз шиг... Харин би түүнд үргэлж наалдах хамгийн сайн соронзлогдох чадвартай металл.

Удалгүй би удаан ирээгүй гэрийнхээ гадаа зогсоод хамаг хурдаараа машинаасаа буув. Намуухан зуны орой хэдий ч зөөлөн салхи хүртэл зүрхийг минь донсолгоно.

Сандарч байна...

Би ямар харагдаж байгаа бол? Хөөрхөн байх хэрэгтэй юмсан.

Жаахан охин шиг бодолдоо би хөнгөхөн инээв.

Гэтэл гэрт хэн ч байсангүй.

Хүлээгээрэй! Энэ биш шүү дээ.

Нуур...

Бидний анх эхэлсэн газар нуур байсан.

Санасан даруйдаа би хамаг хурдаараа ойн гүн рүү гүйж эхлэв. Хөл доор минь үлдэх ногоон навчнууд гүйх тоолонд минь дуугарч, салхи хацрыг минь илбэн гэрэлт цохнууд энэ тэнд нисэлдэн бүжнэ.

ON ||JJK  [Completed]Where stories live. Discover now