09. OPPA...

2.7K 288 32
                                    

Гурав хоногийн дараа миний амралтын хугацаа дуусч, бид хотын төв дэх гэр лүү минь явсан юм.

"Бид тэнд амьдрах хэрэг үү?"

Жонгүг машины цонхоор харсан чигтээ эгдүүтэйгээр инээд алдана. Тэр өчигдөр орой хувцаснуудаа бэлдэхдээ л жаахан хүүхэд шиг хөөрч, догдолж байсныг нуух юун.

Түүнд их сайхан санагдаж байгаа нь надад ч таалагдаж байгаа. Цаг агаар үнэхээр дулаахан, тэнгэр өмнөхөөсөө илүү цэлмэг харагдах аж.

Удахгүй зун дуусах нь дээ...

"Тийм ээ. Хоёулаа хамтдаа тэнд амьдарна. Гэхдээ жил бүрийн зун энд ирж болно."

Би түүний зүг харан ийн хэлчхээд баруун гар дээрх нөгөө дүрсийг нь харан санаа алдав.

Тэр үүнийг мэдэхгүй гэж хэлсэн ч үнэхээр сэжигтэй санагдаад байгаа.

Үүнд ач холбогдол өгөхгүйг хичээн толгой сэгсрээд урагш замаа харах боловч толгой дотор минь их олон бодол эргэлдэж байлаа. Яагаад ч юм айгаад байх юм.

Нэг л зүйл буруу байна даа. Яагаад тэр зүйл улам тодроод байгаа юм бол?

"Сэра~"

"Мм?"

Намайг хариу хэлбэл тэр үсийг минь чихний араар хийж өгөөд  "Жонгүгийг авч явж байгаад баярлалаа~" гэх нь тэр.

Бурхан минь...

Би түүнийг яаж орхиж чадах билээ дээ?... Түүнийг ч бас намайг орхихгүй гэж найдъя.

"Юу вэ? Жонгүг-а! Би чамайг орхино гэж үү?"

Заримдаа түүнийг юу бодож явдаг гэдгийг мэдэх аргагүй болчих юм.

"Бид чинь хосууд шүү дээ! Бие, биедээ хайртай хүмүүс нэгнийгээ орхидоггүй юм. За юу?"

Би нэг гараараа үрүүлэн дээрээ тавиад нөгөө гараа явуулан түүний гараас атгалаа.

"Тиймээс хоёулаа бие, биенээ орхиж болохгүй гэсэн үг!"

"Ойлголоо... Жонгүг Сэраг орхихгүй гэж амлаж байна."

***

Хэсэг хугацааны дараа бид манай байрны гадаа ирэв. Жонгүгийн далавчийг маш сайн дарж боогоод, сул малгайтай цамц өмсүүлчихсэн болохоор тийм ч их мэдэгдэж харагдахгүй байгаа нь сайн хэрэг.

Би машинаас түрүүлэн буулаа. Тэгээд арын суудалд байсан цүнхтэй хувцаснуудаа Жонгүгт гаргаж өгөөд эргэтэл хөрш айлын Хусог ах бидэнтэй тун ойрхон зайд зогсож байх нь тэр.

ON ||JJK  [Completed]Where stories live. Discover now