Хөлөө арайхийн хөдөлгөсөөр гэртээ орж ирлээ. Бие даагдахгүй болж, нүдээ нээхэд хүртэл хүндрэлтэй санагдана.
Жонгүг...
Энэ нэрийг сонсоход л уур хүрч эхэлсэн.
Ийн бодсоор хурдхан шиг хувцсаа сольчхоод орондоо орон хөнжилдөө шигдэв.
Ямар нэгэн сэтгэцийн өвчин байх...
Эсвэл?
Эсвэл юу байж болох вэ?
Энэ их дотроос минь идэх шахан тарчлаах мэдрэмж, хэн нэгнийг санагалзах сэтгэлийг юу гэж нэрлэхээ мэдэхгүй юм.
Нүдээ анин унтахыг хичээж байтал утасны дуу өрөөгөөр нэг хадав.
Намжүүн ах байна. Тэр захирлаас ярилцлага аваагүй шүү дээ. Зүгээр л удаан байж тэсээгүй учраас орхиод гүйчихсэн.
Би бага зэрэг сандарсаар утсаа авлаа. Үнэхээр энэ сэтгэл зүйн асуудлыг шийдэхгүй бол би ажлаа ч сайн хийж чадахгүй нь...
"Сэра~ Нөгөө ярилцлага үнэхээр сайн болжээ."
"Ю..юу? Гэхдээ би---"
"Сая захирал нь миний цахим шуудан руу бүх асуултанд хариулаад явуулчихсан байна. Энэ хүнээс ярилцлага авсан удаа байгаагүй болохоор биднийг их магтсан."
Түүний хоолой ихэд баярласан шинжтэй сонсогдох аж.
Тэр яаж миний асуултуудыг мэдсэн юм бол?
"А..аан болж дээ~~"
"Чиний бие тавгүй байгаа гэж сонссон. Маргааш амарч болно шүү~"
"Тэгье ээ~ Их баярлалаа."
Намжүүн ах сайхан амрахыг захиад утсаа таслахад би дахиад л түм буман асуултанд төөрөлдсөөр хоцров.
Аан...
Дэвтэрээ үлдээчихсэн юм байна шүү дээ! Тэгээд л тэр мэдээд хариулчихсан бололтой.
Гэхдээ одоо зүгээр л унтацгаая.
Кан Сэра... Сайн байлаа.
Орноосоо босон эмийн хайрцаг гаргаж ирээд нойрны эм уух гэтэл хаалганы хонх дуугарав.
Жимин юм байх даа?
Хаалгаа тайлвал тэнд Тэхён зогсож байх нь тэр.
Түүний үс нь нааш, цааш болж хөвсийсөн ч гэсэн царайлаг хэвээрээ харагдана. Хар малгайтай цамц өмсчихсөн болоод ч тэр үү? хуучин зүйлс санаанд орж, нэг л мэдэхэд би дахиад л гуниглачихсан зогсож байх нь тэр.
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!