SERA's POV
Нүдээ нээн хажуу тийш харахдаа ер бусын хоосон мэдрэмжийг мэдрэв.
Өрөөгөө тойруулан харвал хэн ч байсангүй.
Тийм шүү дээ. Хэн л байв гэж?
Гэхдээ яагаад яг л тархийг минь дүүргэж байсан нэг зүйлийг аваад хаячихсан юм шиг санагдаад байдаг юм бол? Гурван зуун жаран таван хоногийн турш өглөө бүр сэрэхдээ би энэ мэдрэмжийг авсан.
Хэзээ дуусах вэ? Ямар нэгэн зүйлээс хэн нэгнийг санагалзах энэ утгагүй мэдрэмж...
Тэр өдрөөс хойш их хачин байдаг болчихсон. Аль хэдийн нэг жил өнгөрсөн байтал одоо ч сонин зүүд зүүдлэгдэж, хааяадаа бүр сэтгэл шаналан уйлах юм.
Би санаа алдан дээш босоод зөөврийн компьютерээ аван "BLACK SWAN" гэсэн гарчигтай хэсгийг нээв.
Өнөөдөр дахиад зүүдэлсэн. Том хар далавчтай царай нь үл харагдах тар залууг...
Зүүдэлсэн бүх зүйлээ нэгд нэгэнгүй бичсэний эцэст би дахиад л нулимс унагах нь тэр.
Тэр зүүдэнд бид хамтдаа нисэж байсан. Үүлс дундуур, моддын дээгүүр...
Бүх зүйлс атганд ороод ирчих аятай үнэхээр гайхалтай байсан.
Бурхан минь... Би бүр галзуурч гүйцэж байгаа байх.
Тэр зүйл...
Тэр хүн...
Бас би...
"Тэнэг юм!"
Нүүрээ даран хүндээр санаа алдвал цээж нэг л хөндүүрлэн өвдөх аж.
Жонгүг...
Би түүнийг Жонгүг гэж дууддаг. Миний бичвэрүүдийн гол дүрийн залуугийн нэр шүү дээ.
Хэт улайрч зохиол бичсэнийхээ үр дүнд галзуурч орхив уу?
Мэдэх юм алга. Чухал зүйлээ мартчихсан юм шиг энэ тамын мэдрэмж намайг туйлын өрөвдөлтэй болгож байна.
Намайг өвтгөж байна.
Цаг, минут, секунд бүр би их өвддөг. Гэхдээ өвдөх бүртээ зүгээр л амьсгалахыг хүсэх юм.
***
"Мэдэхгүй ээ... Би бүр галзуурч байгаа бололтой!"
Уйтгартай хоолой минь утасны цаадах Жиминийг инээхэд хүргэнэ.
"Жаахан ядарчихсан болохоор л тэгээд байгаа байх. Битгий тэгж бод оо... Зүүд бол байдаг л зүйл шүү дээ."
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!