03. Хуучин найз залуу...

2.8K 324 38
                                    

"Чи юу хийж байгаа юм?"

Жонгүг ийн хэлсээр гэнэтхэн хажууд минь суухад би бага зэрэг цочив.

Ганцаараа байсаар байгаад дасаж орхиж... Гэхдээ тэр надтай хамт амьдардаг болоод аль хэдийн гурав хоносон л доо. Тэгсэн ч дасахгүй юм.

"Унтахгүй яасан юм бэ? Мм?"

Цаг нилээн орой болсон ч би өөрийнхөө зохиолыг үргэлжлүүлэн бичиж байгаа нь энэ.

Түүнийг ядарсан гэж бодсон ч одоо болтол сэрүүн байх хачин юм.

"Нойр хүрэхгүй байна аа..."

Жонгүг нүдээ нухлан компьютер лүү минь сонжин харна.

Нойрмоглоод байж, нойр хүрээгүй гэнэ шүү!

"Би шинэ зохиол бичиж байна."

"Зохиол гэж юу юм бэ?"

Түүний хүүхдийнх гэмээр асуултанд би өөрийн эрхгүй зөөлнөөр инээд алдав.

"Юу гэмээр ч юм. Хүн өөрийнхөө төсөөлөл, эсвэл хүссэн зүйлээ үгсээр түүх болгон хүүрнэхийг л хэлэх байх. Миний хувьд бол нэг иймэрхүү л... Тийм сайн биш ч гэсэн би хэн нэгэн бичсэн зүйлээс минь ямар нэг мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсдэг."

Намайг ийн хэлээд нүдний шилээ аван түүн рүү харахад тэр "Чи дараа надад ярьж өгөөрэй..." гэсээр нүдээ анин мөрөн дээр минь унаад өгөх нь тэр.

"Жонгүг-а?"

Түүний толгой биенд минь мэдрэгдэж, ар хэсгээр далавч нь сүүдэртэнэ. Яг л тэрхэн мөчид зүрх минь тэсэхийн аргагүй байдалд орж, хамаг бие чичирхийлэх шиг болов.

Энэ мэдрэмж юу вэ? Сүүлийн үед их мэдрэгдэх боллоо! Юу юм бол?

Шүлсээ гүд хийтэл залгиад түүний толгойг хөдөлгөвөл тэр мөрийг минь дэрлээд унтчихсан байлаа.

Нойр хүрэхгүй байна гэчхээд ингээд унтаж л байдаг!

"Жонгүг..."

Нэрийг нь дахин дуудсан ч тэр сэрсэнгүй.

Үнэхээр унтчихсан бололтой.

Намайг санаа алдан дээш босохоор өндийвөл Жонгүг гэнэтхэн цааш унаж, түүнийг татах гэсэн би хүчрэлгүй хамт газардав.

Гэхдээ газар тийм ч хатуу байсангүй.

Би түүн дээр биш түүний далавчин дээр уначихсан байсан юм. Өдөөр бүрхэгдсэн болохоор их зөөлхөн байна...

Намайг түүний далавчийг мэдрэн нүдээ удаанаар нээхэд тэр толгойгоо эргүүлэн над руу харах нь тэр.

ON ||JJK  [Completed]Where stories live. Discover now