"Х--Хайртай? Юу гэнэ ээ?"
Юу гэж хариулахаа бодсоор гацаж түгдрэн хэлвэл тэр толгой дохив.
Ингэхэд...
Би түүнд хайртай юм болов уу?
Гараа дээш явуулан зүрхэн дээрээ аваачиж үзвэл дэндүү хүчтэй хэрнээ үгээр хэлэмгүй хурдан цохилж байлаа. Бас түүнийг харахад дандаа мэдрэгддэг энэ мэдрэмж үнэхээр хайр гэж үү?
Үнэндээ би сайн мэдэхгүй байна.
"Жонгүг-а... Би---"
"Хоёулаа гарцгаах уу?"
Тэр үгийг минь таслан цонхоор ширтэнгээ ийн хэллээ.
Гадаа харанхуй болох болоогүй ч ойр хавьд тийм ч их хүн байхгүй. Тиймээс хэн нэгэн харахгүй байх...
"Тэгье ээ..."
Намайг хариу хэлбэл Жонгүг цамцыг минь авчран өмсүүлж өгөөд урд гаран алхав. Харин би түүнийг чимээгүйхэн л дагана.
"Жонгүг..."
Гадаа бага зэрэг жиндүүхэн байна. Түүний гарын дулааныг үгүйлж байх чинь?
Гэтэл тэр хариу хэлсэнгүй урд минь алхаад л байлаа. Тэр ер нь яачихсан юм бэ?
Сонин юм.
Санаа алдан доош харсаар алхаж байгаад түүнийг гэнэтхэн эргэхийг анзаараагүй би цээжийг нь мөргөж орхих нь тэр.
"Сэра... Би нэг зүйл ойлгохгүй байна."
Тэр үнэхээр л төөрөлдсөн аятай ийш, тийш харсаар асуув.
"Яасан юм?"
"Жимин гэдэг хүнийг Жонгүг шиг сайн гэдгийг нь мэдэх ч гэсэн... Сэратай хамт байхыг харахаар Жонгүгийн уур хүрээд байсан. Сэра Жиминийг тэврэхийг нууцаар хараад бүр их уур хүрсэн. Яагаад уур хүрээд байгаа юм бол? Хачин байгаа биз?"
Бурхан минь...
Ийм зүйл асууж л байдаг.
Нүдээ бүлтэгнүүлэн ярианыхаа зарим үед хэл ам нь орооцолдох шахан тайлбарлах түүний төрх дэндүү эгдүүтэй юм.
"Миний бодлоор чи намайг харамласан байх..."
Би гараа удаанаар явуулан түүний гараас атгаад зэрэгцэн ойн зүг алхаж эхэллээ. Тэгэх явцдаа түүнд тайлбарлаж өгөхийг хичээв.
"Хардалт гэж нэрлэдэг юм."
"Аан... Би өчигдрийн кинон дээрээс үзсэн юм байна. Тэгэхээр би Жиминийг цохих ёстой байсан байх нь ээ? "
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!