"Хуучин гэнэ ээ? Хэний дураар ингэж хэлээд байгаа юм?"Тэхёны хэрэггүй үгс намайг хангалттай уурлуулж байв. Бид салсан. Тиймээс хуучин гэх нь зөв биз дээ?
"Бас чи урдаас холдоод өгөхгүй юу!"
Тэр бухимдангуй хэлээд Жонгүгийг холдуулах гэсэн ч Жонгүг холдсонгүй.
"Хүн гомдоовол уучлалт гуйх ёстой. Тэгээд ч чи Сэраг уйлуулж болохгүй."
Тэр өчигдөр зааж өгсөн зүйлийг минь жаахан хүүхэд аятай хэлэхэд Тэхён нүд ирмэхийн зуур л түүнийг цохичхов.
Хангалттай! Одоо үнэхээр тэсэхгүй нь...
Тэхён руу дайрахаар дээш босох Жонгүгийн гараас атгаад би өөрөө урд нь орон зогслоо.
"Чамд түүнд хүрэх, энд байх ч эрх байхгүй. Одоо зүгээр л яв. Тэхён-а!"
"Сэра---"
Түүний хоолойны өнгө үнэхээр өрөвдөлтэй сонсогдоно.
Юу гээч? Тэр өөрөө л ийм нөхцөл байдалд хүргэсэн шүү дээ.
"Чи хуурсан. Тэхён! Чи аль хэдийн өөр хүнд сэтгэлтэй болчихсон байж яагаад явахгүй байгаа юм бэ? Намайг мэдээгүй гэж бодсон хэрэг үү? Чи намайг хуурсан шдээ!"
Хацар даган урсах нулимс минь тэр бид хоёрын хайр хагарч бутарсныг гэрчлэх шиг...
Ингээд л дуусгая. Дахиад чадахгүй нь...
Түүнийг болиод эргээд над дээр ирэх байх гэж маш их итгэж, хүлээсэн. Их удсан юм шүү! Гэхдээ би ч бас хүн юм байна лээ. Миний зүрх, сэтгэл ч бас өвдөж, залхдаг. Хүсвэл дуусгаж ч чадна.
"Сэра---"
Түүнийг гараа явуулан тэврэх гэхэд нь би Жонгүгийн тийш хойш ухрааад юм хэлэхээс нь урьтан ам нээв.
"Битгий! Би чамайг хармааргүй байна... Үүнээс хойш дахиад бидний хайр гэж байхгүй!"
***
Гэрийн гадаа одоо ч зогсох Тэхён анхаарлыг минь ихэд татна. Хачин санагдаад л тэр.
Тэр яагаад явахгүй байна аа?
Гадаа харанхуй байгаа ч би үүдэнд байдаг гэрлийн урд ямар ч хөдөлгөөн үл хийх түүнийг хангалттай тод харж байсан юм.
Дөнгөж эхэлж байсан үе их сайхан байж дээ. Бидний хайр гэрэлтдэг байлаа. Аз жаргалаар ч дүүрэн байсан. Гэтэл одоо дахиж хичнээн хичээгээд ч тэр үе шигээ гэрэлтэхгүй нь харамсалтай. Өөрсдийнхөө бүтээсэн ертөнцөд даардаг болоод хангалттай удсан шүү дээ.
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!