SERA's POVНүдээ удаанаар нээвэл намайг гайхам тухлаг байдал угтав. Бэлхүүсээр минь хэн нэгний гар зөөлнөөр ороож, цэцэгсийн үнэр ханхалсан зүйл биеийг минь дулаацуулна.
Тэр зүйл нь...
Байзаарай? Энэ чинь Жонгүг байна шүү дээ...
Тэр яагаад энд унтаж байдаг билээ?
Нойр бүрэн сэргэж нүд минь өөрийн эрхгүй томрох агаад тэр нэг гараараа намайг чангаар тэвэрчихсэн байгаад итгэж өгсөнгүй. Харин би түүний хүзүү хэсэгт тулж, энгэрт нь яг таарах аж.
Зүрх түг түгхийн хүчтэй цохилно.
Тэр ер нь яагаад энд унтаж байгаа юм бол? Яагаад намайг тэвэрчихсэн юм?
Толгойд минь олон асуултууд эргэлдэхийн сацуу би догдлол хөглөрсөн манан дунд живж орхив.
"Ж..Жонгүг?"
Намайг түүний нэрийг зөөлнөөр дуудсанд тэр нүдээ алгуурхнаар нээгээд над руу харлаа.
Түүний нүдний үзэсгэлэн гоог магтаад, магтаад дуусахгүй бололтой. Гэхдээ дахиад хэлье. Тэр үнэхээр бүр үнэхээр гайхалтай нүдтэй...
"Чи энд яагаад---"
"Жонгүг өөр газар унтахаар Сэраг хармаар санагдаад болохгүй байсан юм."
Тэр үгийг минь таслан хэнэггүй хэлээд нүдээ анин намайг улам чангаар тэврэх нь тэр. Ингэж тэврээд байвал зүрх цээжнээсээ гараад ирэх нь... Түүний үнэрт мансуурах шахаж, яаж амьсгалдгаа хүртэл мартан амьсгаагаа түгжинэ.
Хармаар санагдаад гэдэг чинь?
Бараг л уйдах хүртлээ харсан баймаар юм?
Түүний тэврэлтээс салахаар бага зэрэг түлхэхэд Жонгүг илүү хүчтэй татан намайг өөртөө бүр наалдуулчих нь тэр. Тэгээд түүний нүүр миний нүүртэй хэдхэн сантиметрийн зайд тулаад ирлээ.
"Ж..Жонгүг!"
Хацар халуу шатаад ёстой л газар доогуур орчихмоор санагдаж байгааг нуух юун.
Үхэх нь...
"Намайг тавихгүй бол би уурлалаа шүү!"
Зүрхэнд мэдрэгдэх энэ их догдлолыг хаашаа гаргахаа мэдэхгүй юм.
Болохгүй ээ! Сэра...
Хайр хэтэрхий эрсдэлтэйг чи мэднэ.
Хоёр тал минь тэрсэлдсээр би тэрхэн мөчид зүгээр л алга болчихмоор санагдана.
"Ойлголоо. Жонгүг Сэраг тэврэхээ болилоо!"
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!