Би бүр гайхаж: Энэ юун хүүхэд юм бэ? Гэхэд нөгөө хүүхэд чинь бүр улам чанга уйлаад эхлэх нь тэр.
Бид хоёр бүр сандарчихлаа.
Тэюун хүүхдийг өлгийтэй нь аван бүүвэйж эхлэв.
Би: Би асуугаад байна? Хаанаас хүүхэд гараад ирэв ээ?
Тэюун дух руу түлхэн: Би хүүхдийг унтуулах гэж хичээж байна. Чи харин хурдан яваад найруулдаг сүү угж хэрэглэх юмнуудыг нь олоод ирээч тэгэх үү?
Би хөмсгөө зангидан: Хаанаасаа одоо ийм орой болсон хойно гэхэд тэр уруул дээр даран: Энэ хардаа гээд хүүхэд рүү заан: Уруул нь өмөлзөөд юм хайгаад байна шдээ. Жэхён-а гараад олоод ирээч дээ. Гэж нүдээ томруулан гуйх нь тэр.Нээрээ л хүүхдийн хошуу нь өмөлзөөд бодвол хөхөө л хайж байгаа бололтой тэмтчинэ.
Би босон: Заза тэгвэл би гараад ирье. Гэхэд тэр хүүхдийг тэвэрэн бүүвэйлж: Хурдлаарай гэсээр үлдлээ.
Гэрээс гараад хамгийн ойр байх эмийн сан руу гүйлээ. Ядаж байхад гэнэт ширүүн бороо орчихсон болохоор аль болох хурдан гүйсээр арай гэж нэг онгорхой эмийн сан олов.
Би: Эгчээ хүүхдийн найруулдаг сүү, угж, нөгөө хөхдөг юмыг нь юу гэдэг билээ тэрнээс. Бас тийм зүүлгэдэг бандааш шиг. Аан тийм памперс билүү. Хурдлаарай эгчээ. Гэхэд тэр эгч тайвнаар: Ямар сандруу явах юм миний дүү. За хүүхэд нь хэдтэй юм?
Би мөрөө хавчин: Мэдэхгүй шдээ. Бид нар сая л хүүхдээ олсон. Хурдлаарай эгчээ.
Эмийн санч гайхан: Олсон гэж? Эхнэр нь жирэмсэн болсон юм уу? Аан тэгвэл миний дүү ингэж хурдан угж юм хум авах...
Би: Эгчээ! Тийм бишээ жинхэнэ хүүхэд амьд, барьдаг, хооллодог. Хурдан өгчих лдөө эгчээ?! Гэж хурдан хэлэхэд нөгөө эгч чинь сонин харж: Би танай хүүхдийг хэр том ямар гэж мэдэж хэр хэмжээний угж өгөх болж байна. Хүүхдээ хэдэн сартайг мэдчихээд ир.
Би бодож байгаад: Шүдгүй тэгээд энэ бугуйнаас тохой хүртэл урттай тийм хүүхдэд? Гэхэд нөгөө эгч толгой сэгсрэн эргэж хараад юм авч өгөх зуураа: Ямар аав гэхээрээ хүүхдээ хэзээ хэдийд төрсөн хэдэн сартайг нь мэддэггүй байна аа. Гээд хэлсэн зүйлсийг гаргаж тавин уутлаад надад өглөө.
Хэтэрхий орой болчихсон учраас хүүхдийг өнөөдөртөө гэртээ байлгахаар шийдэж Тэюун хажуудаа аван хонов.
----------------
Жонни хүүхдийг хараад гайхан: Юу вэ? би ч бас хүүхэдтэй болмоор байна гээд солиороод байсан. Хүүхэд хулгайлчихаа юу балайнуудаа?
Тэюун хүүхдийг бүүвэйлэн: Мэдэхгүй э. Өчигдөр хаалга дуугарахаар нь онгойлгосон чинь л хүүхэд байж байсан. Би ийш тийшээ зөндөө харсан ч ямар ч хүн байгаагүй.
Дуёон: Сагсанд нь ямар нэг цаас зурвас байгаагүй юу?
Би толгой сэгсрэн: Юу ч байгаагүй э. Зөвхөн хүүхэд л байсан.Тэил хүүхдийг тэврэх гэхэд Тэюун булаагаад: Тэгээд одоо яах хэрэгтэй юм бол?
Дуёон: Цагдаад очсон нь л дээр байх даа. Гэлээ.Бид тэдний зөвлөсөнөөр дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хөдлөв.
Машинд Тэюун хүүхдийг хараанаасаа ч салгахгүй бөөцийлөн явна.
Ингээд хүүхэдтэй болчихдог бол нэг бодлын сайхан ч юм шиг.
-------------------
Цагдаа: Тэгээд яасан юм?
Тэюун: Харин тэгээд яахав дээ хаалгаа онгойлгосон чинь л сагстай хүүхэд байж байсан. Тэгээд хүүхдийг яаж зүгээр үлдээхэв гээд авсан юм.
Цагдаа хөмсгөө өргөн над руу заан: Чи яадаг хүн юм? Ах нь юм уу юу нь юм?
Би гацан: Аан яахав дээ нэг тийм. Гэж хэлж ядаж байтал Тэюун: Манай нөхөр.Цагдаа нээх гайхан том харснаа: Одооны залуус ч. Гэснээ шогшрон : Заза хүүхдийг бид авч үлдээд маргааш асрамжийн газар аваачих учраас та нар явж болно. Гэхэд Тэюун гайхсан бололтой: Та нар үнэхээр түүнийг асрамжийн газар луу явуулах юм уу? Эцэг эхийг нь олж өгөхгүй хэрэг үү?
Цагдаа толгой сэгсрэн: Айлийн гадаа орхиод явсан бол тэд хүүхдээ харахыг хүсэхгүй байгаа л гэсэн үг. Тиймээс олох шаардлагагүй. Гэх нь тэр.Тэгээд энэ хүнийг дуудан хүүхдийг аваад яв гээд Тэюунаас хүүхдийг аван яваад өглөө.
Яагаад ч юм хүүхдийг явуулчихсан чинь Тэюун гэнэт л сэтгэл санаагаар уначих шиг болон урт урт санаа алдана.
Гэртээ ирэн усанд орон хоол хийж идээд ядраад байсан учраас түрүүлээд орондоо ороод унтчихлаа.
-----------------
Шөнө нойрон дунд Тэюун л бололтой намайг татлаа.
Нүдээ арай гэж нээгээд харсан чинь нөгөөх чинь орны хажууд зогсчихсон тэгснээ надад: Жон Жэхён би тэр хүүхдийг үрчилж авна. Өөр сонголт байхгүй! Гэх нь тэр.
YOU ARE READING
-Actually i have two dad- |Complete|
FanfictionТом өрөөнд зурагт үзэн сууж байтал Тэюун орилон нэг сагстай зүйл барьж ирээд ширээн дээр болгоомжтой гэгч нь тавьчхав. Би гайхан: Тэюун-а энэ юу юм? Гэхэд тэр толгойгоо барин: Мэдэхгүй ээ би онгойлгоод үзэхэд... Үгүй ээ би яг буруу харсан байх. Чи...