Жэхёны талаас
Бид зуны гурван сар энд байраа түр зараад гэр оронгүй болсон Юта тай хамт амьдрах болсон юм.
Тэгсэн чинь гэрээр дүүрэн японоор ярьсан хүмүүс. Нөгөө Жиюү чинь Ютаг шалсаар байгаад ганц хоёр үсэг сураад одоо бүр японоор яриад хүн айлгаад байна шүү дээ.
Жиюү:"Ааваа Тэюун аав өнөөдөр таны төрсөн өдөр гэсэн үнэн юм уу? (Хэвтээ бичгээр японоор ярьж буйг төлөөлүүлсэн болно)" гэж японоор хэлснээ инээн:"Өө нээрээ та чинь солонгосоор ярьдаг шд" гэснээ түрүүн хэлснээ надад давтаж хэлэв.
Жиюү:"Ааваа та тэгээд яг хэдэн нас хүрж байгаа юм?"
Би инээн:"Чи таалдаа" гэхэд Жиюү мөрөө хавчин:"Арван найм уу?"
Би инээн:"Арай ч тийм залуухан бишээ" гэж хэлвэл Жиюү амаа муруйлган:"Тэгвэл тавин нас хүрч байгаа юм уу?"Ямар мэдрэмжгүй юм бэ.
Би толгойгоо сэгсрэн инээгээд:"Бялуугаа идье" гэсэн юм.
------------------
Найман сар дуусах дөхөж сургуульд явах ёстой хүн чинь заавал Жоннигийн хүүтэй хамт сургуульд явна гэж зөрүүдлээд явахгүй гээд өрөөндөө ороод суучихлаа.
Би өрөөнийх нь хаалгыг тогшин:"Аав нь орлоо шүү" гээд ороход нөгөөх чинь хөнжил толгой дээгүүрээ бүтээчихсэн сууж байлаа.
Би:"Миний охин яагаад сургуульд явахгүй гээд байгаа юм? Жэну нь чиний араас л сургуульд орчихно шүү дээ" гэхэд Жиюү хөнжил доороосоо нусаа татан:"Ааваа Жэнугүй бол Жиюү байхгүйтай адилхан. Хүүхдүүд намайг ээжгүй гэж шоолохоор Жэну л дандаа намайг хамгаалдаг юм. Хэрэв Жэну байхгүй бол би хүүхдүүд намайг гадуурхана гэдгээс айгаад байна. Тийм болохоор би Жэну тайгаа л хамт явж болохгүй юм уу?" гэж хэлэхэд нь би түүнийг хөнжил доороос нь татан гаргаж ирээд:"Хоёулаа тэгвэл Тэюуныг яаж аргалах вэ?" Гэхэд Жиюү нулимсаа арчин над руу сонин харах аж.
Ганц гүнжийнхаа хүслийг биелүүлэхгүй бол болохгүй биз дээ.
Ингээд бид хоёр хуйвилдаад Тэюуныг аргалахаар болсон юм.
Би Жиюүг сургуульд бүртгүүлнэ гэж гараад яг үнэндээ бэлтгэл сургуулийн өмнөх шатны бэлтгэл хийдэг япон Америк багштай өдөр өнжүүлэхэд бүртгүүлчихсэн.
Бидний хичээлд явах ёстой өдрүүд ойртож бид ч Тэюунд хэлэх хэрэгтэй боллоо.
Бид хоолоо идэн сууж байхад Жиюү: "Миний царайлаг ааваа? Та намайг бас Жэ аавыг сайн сонсоорой за юу. Уурлаж болохгүй шүү" Гэхэд Тэюун хөмсгөө зангидан:"За юу бас буруу юм хийсэн. Хурдан хэлээрэй? Юта чи ч бас хамаатай юу?" Гэж хэлэхэд Юта гараа өргөн:"Би лав хамаагүй шүү" гэлээ.
Би худал инээн:"Тэгэхээр байнаа... Жиюү сургуульд Жэнугүй явмааргүй байна гээд байхаар нь би өдөр өнжүүлэхэд бүртгүүлчихсэн юмаа. Битгий уурлаарай" гэхэд Тэюун нүдээ эргэлдүүлэн:"Та хоёр намайг юу ч мэдэхгүй мангуу гэж бодоо юу? Жон овогтууд Тэюуныг хуурах болоогүй шүү. Би бүгдийг нь мэдэж байгаа болохоор чимээгүй хоолоо ид" гэх нь тэр.
Жиюү инээн:"Би Тэюун аавыг яг гурлын элдүүр бариж аваад Жэ аавыг цохино гэж бодсон" гэж Ютад хандан хэлэхэд Юта чанга чанга хөхрөнө.
-------------------
Хичээл эхлэж санасныг бодоход бидэнд асуудал их тулгарч байлаа. Жиюү ангидаа хүүхэдтэй найзлаж чадахгүй байгаа даа бухимдан сүүлийн үед жоохон сулбагар байх болсон.
Мөн гэрийн даалгавар гэдэг зүйлийг хийх гэж бид нар чинь нэг уйлж нэг инээж нэг дуулж үзэж тарж үсэрч наалдаж байна.
Ядаж байхад Жиюүгийн залхуу гэж. Нэг орж ирээд хэвтчихсэн бол зурагтныхаа урдаас хөдлөнө гэж байхгүй шүү дээ. Эрх муур шиг хэвтээд л байна. Тэгээд нөгөө хичээлийг нь хийлгэх гэж миний муу хайр л эд эсээ үхүүлж байдаг шүү.Би аяга тавагаа угаан зогсож байхад Тэюун араас ирээд мөрөн дээр эрүүгээ тавин:"Яа Жонжэ охин чинь намайг уурлуулаад байна шдээ. Гэхдээ чамд гүнж маань хурдан том болчихсон юм шиг санагдахгүй байна уу?"
Би инээн:"хурдан том болж байгаа нь үнэн шүү. Чамайг дуурайгаад үглээ болоод байх юм" гэхэд Тэюун инээнэ.Тэюун:"Тэгэхээр би мэсийн хутга барилгүй зургаа дахь жил эхлэж байгаа байхнээ"
Би эргэж харан:"Одоо Жиюү өдөр өнжүүлэхэд явж байгаа юм чинь санаа зовох шаардлагагүй чи ажилаа хийж болох юм биш үү?" Гэхэд Тэюун эргэлзсэн бололтой:"Би тэгээд та хоёрт зав гаргаж чадахаа больчихвол яах уу?"
Би түүнийг тэврэн:"Би чамайгаа өөрийнхөө хүсдэг хайртай дуртай зүйлээ хийхгүй байхыг хармааргүй байна. Чиний минь дуртай зүйл юм чинь би охиноо анхаараад байж чадах болохоор битгий санаа зов":"Та хоёр яагаад заваараад байгаа юм бэ?"
Тэюун тэврээс минь салан:"Жон Жиюү үсгээ бичсэн үү" гэхэд Жиюү амаа даран цаашаа гүйх нь тэр.A/n: Заза ер нь дуусах дөхөж байгаа байх. Үгүй ч байж магадгүй 😆 love ya<3
BẠN ĐANG ĐỌC
-Actually i have two dad- |Complete|
FanfictionТом өрөөнд зурагт үзэн сууж байтал Тэюун орилон нэг сагстай зүйл барьж ирээд ширээн дээр болгоомжтой гэгч нь тавьчхав. Би гайхан: Тэюун-а энэ юу юм? Гэхэд тэр толгойгоо барин: Мэдэхгүй ээ би онгойлгоод үзэхэд... Үгүй ээ би яг буруу харсан байх. Чи...