Үнэндээ би хоёр аавтай

724 99 17
                                    

Зун эхлэлээ.
Өөрийн эрхгүй Жиюү зун бидэнд ирсэн болохоор зун л их утга учиртай юм шиг санагддаг болж дээ.

Жиюү маань багш болно гэж байснаа Тэюуныг дуурайгаад эмч болно гэж зөрүүдэлсэн. Зөрүүд зан нь ямар дийлдэх биш дээ тэгээд. Өөрөө л сургуулиа сонсоод орсон.

Тэгсэн нөгөө жандууд гэж нэрлэдэг улсуудтайгаа нэг сургуульд орсон юм байхоо. Ёстой ахлах сургуульд орсон биш энэ тэрүүгээд тэнэж алга болоод баларсан.




Ахлах сургуульд байсан юм. Давтлага дугуйлан гээд юм юм давхцлаа гэхэд бомбогор чинь зургаа, долоо болгоод л ороод ирдэг юм тэгсэн нэг өдөр утас нь холбогдохгүй гэртээ ирэхгүй бүр арав, арван нэгэн цаг боллоо. Тэюун чинь бүр гурлын элдүүрээ барьж аваад л. Миний ч уур хүрээд л. Тэгсэн яг за хайя гээд гарах гэж байсан чинь дураак чинь ороод ирлээ.

Жоохон юм үнэртүүлчихжээ. Уур хүрээд л явчихсан. Тэглээ гээд охиноо зодолтой биш. Тэюун л ёстой уурандаа гурлын элдүүрээрээ нэг сайн хусаад авсан.

Жиюү ч уйлаад өрөө рүү гээ гүйгээд. Араас нь Тэюун:"Охиныгоо арай л чанга цохичихлоо" гээ үглэсээр дээшээ гарсан.

Ирснээс нь хойшоо ганц ч тэгж сүрхий зодож байгаагүй лдээ. Хичээл номондоо ч хичээнгүй болохоор тэгж уурлах хэрэг гардаггүй байсан юм. Тэгээд маргааш нь гарч ирээд л уучлаарай ааваа гээд бөөн юм. Тэюун хөөрхий минь цохисон доо гэмшээд л дотор нь гайгүй юу гээд сүртэй сүртэй л юм болсон.


------------------

Бүр орой болчихсон байхаар нь нэг өдөр гадаа хүлээж байсан чинь тэр гудамжны үзүүрээс нэг хүүтэй ёстой чухам гар хөлөө хөтөлчихсөн ирж явнаа.

Тулаад ирснээ л намайг анзаарсан бололтой зугтах хэцүү байх хэцүү хоёулаа тэгээд наашаа ирж байгаа юм.

Жиюү:"Ааваа та орж байхгүй яасан юм?"
Би хөмсгөө зангидаад:"Охиноо гадаа хүлээж болохгүй юу айн? Чи хэн юм?" Гэж чанга асуухад нөгөө хүү сандран:"Аан юу сайн байна уу? Намайг Жэмин гэдэг. На Жэмин"
Би толгой дохин:"Тэгээд охин хүүхэд орой үдэш гэрт нь авчирахгүй яах гээд байдаг юм?"
Жиюү:"Ааваа болиоч дээ" гэж сул дуугахад нь би хоолойгоо засаад:"Заза хүргэж ирсэн бол сайн байна. Одоо чи өөрөө харь. Ээж аав чинь санаа зовж байгаа байлгүй" гэхэд Жиюү:"Заза ааваа та орж бай" гэсээр намайг түлхээд оруулчихлаа.

Тэгснээ өөрөө араас орж ирснээ:"Тэюун аавд л битгий хэлээрэй гуйя" гэсэн юм даа.

Охиныг минь гомдоохгүй л бол одоо яахав дээ.

-Actually i have two dad- |Complete|Wo Geschichten leben. Entdecke jetzt