Буйдан дээр унт!

1.7K 126 31
                                    

:lЖЭХЁН-А БОСООРОЙ!" гэж доод давхраас чанга гэгч нь намайг дуудлаа. Би хальт нүдээ нээн цагаа хараад: "Новш гэж! Хоцрох нь!" цочсон доо ийн хэлчхэв. Нүүр амаа хальт угаасан болчихоод хувцсаа гялс өмсөн доод давхар луу буулаа.

Хурдан хөдөлсөндөө амьсгаа бага зэрэг давхцан:"Хайраа чи чинь сэрээхгүй яасан юм бэ? Би хоцорлоо шдээ" Гэхэд Тэюун тайвнаар эргэж харан хэлээ гаргаад:"Чамайг өглөө босохгүй олон дуудуулаад дургүй хүргээд байхаар чинь орны хажуудах цагийг урагшлуулчихсан юм за юу!" Гэлээ.

Дэггүй хог!

Би толгойгоо барин:"Юун-а би тэрнээс чинь болж хоёр удаа шкафны дээд талд толгойгоо цохичихлоо шдээ. Хэмээн гомдлолход тэрээр духан дээр үнсээд: За уучлаарай даа. Цайгаа уучих тэгээд хамт гаръя" Гээд дээш өрөө рүүгээ явлаа.



Би орилон:"И Тэюун! Би чамайг гурав дөрвөн удаа дуудлаа. Чи бууж ирэх болж байна уу?!" Гэж бухимдан хэлэхэд тэр гүйн гарч ирээд:"За гаръя" Гээд түрүүлээд гарчхав.

Тэюун хажуу хашааны эмээтэй мэндлэн гараа өргөхөд би түүнийг удсанд уурлан эмээтэй мэндэлсэнгүй.

Би араагаа солин:"Чи жоохон хурдалчхад яадаг юм?"
Тэюун машины толинд хараад үсээ янзлан:"Би үсээ янзалж байсан юм чинь. Тэглээч нэг гурав дөрөв дуудахад юу нь болохгүй байна. Би чамайг гуч дөчин удаа дууддаг. Чиний нэрийг цээжлэхээрээ л нэг боллоо"

Би толгойгоо барин:"Заза тэгээд битгий муухай үглээд бай"
Тэюун муухай харан:"Чи нээрээ. Наад доодохоо чиглүүлж чаддаггүй юм уу? Тэр суултуур бүр. Эсвэл чи согтуу байсан юм уу?"
Би мөчөөгөө өгөлгүй:"Тог тасарчихсан байхад яаж тэр суултуурыг чинь олдог юм"
Тэюун:"Тэгээд би тэрийг чинь цэвэрлэдэг юм байгаа биз дээ? Чи надтай 2 дахь жилдээ амьдарч байгаа юм байж яагаад нэг цэвэрхэн байчхаж болдоггүй юм бэ? Наад цамцаа бас 3 хоног өмсчихсөн үү?"

Би нүдээ эргэлдүүлэн:"3 хоног өмсөөд зүгээр л байна даг. Ирчихлээ буу"

Тэюун муухай харан:"Орой ирж авахгүй бол би харихгүй Жон Жэхён" Гээд буугаад явлаа.

Муухай ааштай гэдэг нь.

Би шууд л ажил руугаа давхилаа.

Би:"Өглөөний мэнд манайхаан!" Гэхэд хэлтэсийнхэн маань надтай мэндлэлээ.

Өрөөндөө орж ирэн цүнхээ тавиад үсээ янзалсан болоод сууж байтал Тэюунаас зурвас ирэв.

From: Taeyongnie<3
Өдөр хамт хоол идэх үү? Хэлэх юм байна.

From:Jae<3
Тэюун-а манай ажил танай ажлаас хол. Ирж очих гэсээр байтал цайны цаг дуусчихна.

From: Taeyongnie<3
Тэгвэл боль тэнэг минь. Хэлэхээ болилоо.


Заза ингээд энэ хүн уурлачхдаг юм байжээ хөөрхий.

Ажил их байсан учир цайны цаг дөхөж би гарахгүй гэж бодоод сууж байтал нөгөө хэлтсийн дарга ороод ирлээ.

Жонни мөрөн дээр цохин:"Хэе Жэе хамт хоол идэх үү?"
Би толгой сэгсрэн:"Хийх юм их байнаа.
Жонни ширээн дээр хажуулдаж суугаад: Доод цайны газар л орчихье тэгэх үү? Явахад хөлнөөс чинь хөл уначихгүй шүү дээ"

Яахав буугаад ганц аяга хоол идчихэд юу нь буруу гэж?

Жонни ч намайг сайн ятгаж бид доошоо буулаа.

Сурсан зангаараа хоол авахаар зогсох доо бид ойр зуурын юм ярьж байв.
Би толгой сэгсрэн:"Сав л хийвэл хэрүүл. Яахав маргаан ч гэх юм уу? Сая бас л уурлачих шиг боллоо"
Жонни мөрөн дээр цохин:"Тэгээд одоо яаж шийдэх гэж байна?"
Би толгойгоо сэгсэрч:"Мэдэхгүй ээ.Тэгээд болгодог л байх даа"

Бид хоолоо авчихаад идээд сууж байтал Жонни над руу харан инээгээд: "Наад хацар дээр чинь юм наалдчихаж"

Би хацраа арчин:"Энд үү?" Гэхэд тэр толгой сэгсрээд:"Энд ээ. Энд" Гээд хацар дээр наалдсан будааг авч өглөө.

Тэгээд л хоолоо идчихээд дээшээ гараад үргэлжлүүлэн ажлаа хийж эхлэв.

Тарахын алдад би Тэюун руу залгалаа.

Би:"Юун-а хайр нь очоод авах уу?"
тэр нийлээн ширүүн:"Ирээд хэрэггүй би өөрөө явчихна. Харин чи гэртээ битгий ирээрэй. Машин даа хонодогсон уу. Тэр залуугийн даа хонодогсон уу өөрөө мэд!" Гэчихээд таслачих нь тэр.

Бас ямар ааш нь хөдлөчихөв дөө. Өдөр хоол хамт идээгүй гээд уурлачихав уу?

Би ажлаа хурдан дуусгах гэсэн ч нийлээн удаж дуусгаад гэртээ яаарсаар ирэхэд гэрийн хаалгыг бүр дотроос нь түгжчихсэн байх нь тэр.

Би хаалгаа тогшин:"Тэюун-а хаалгаа!" Гэж чанга хэлэхэд нөгөөх чинь хариу байдаггүй.

Түүний утас руу нь залгатал утас нь бас холбогдох боломжгүй байв.

Өөр арга алга даа.

Би гэрт зун халуун гээд онгойлгочихдог арын тагт руу авирлаа.

Арай гэж уначихсангүй гарч ирээд өрөөний гэрэл асаахад Тэюун орон дээр гараа зөрүүлчихсэн ууртай сууж байх нь тэр.

Би цочин:"Ёооё сүнс сүг шиг юугаа хийж байгаа юм бэ?"
Тэр ёжтой инээн:"Чи харин хэрэг хийсэн хүн шиг юундаа цочоов?"

Би түүнд хариулалгүй хувцасны өрөө орж хувцасаа хурдан солиод орондоо орох гэхэд Тэюун:"Чи өнөөдөр явж буйдан дээр унт!"
Би гайхан:"Яаж байгаа юм?"

Тэюун:"За тэр хацар амаа арчуулаад байдаг залуу руу чинь явуулаагүй дээр дуугүй л буйдан дээр унт!" Гээд буруу хараад хэвтчих нь тэр.












A/n: Би өөрийнхөө юу бичих гээд байгаагаа ч мэдэх юм алгаа хаха уучлаарай. Бас баярлалаа<3
Алдаа дутагдалыг минь хэлээд өгөөрэй.
-?-

-Actually i have two dad- |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora