Цэцэрлэгийн адал явдал

459 74 9
                                    

Зохиолчийн талаас

Өглөө эртлэн босож хувцасаа өмсөн бараг өдөр болгон явах болсон тэр байшин Жиюүгийн хувьд аль хэдийн хоёр дохь гэр нь болсон байв.

Жиюү: "Ааваа сэрээрээ! Жэ аав! Тэюун аав таныг хурдан сэрээ ингээдээна! Мамайг цэцэрлэг явуулна шдээ." Гээд олон дахин үнссэн ч сэрэхгүй байгаа аавыгаа сэрээхээр доош буун нууцаар ариун цэврийн өрөөнөөс ус аван дээшээ гарлаа.

Жиюү:"Жон Жэхён та өөрөө сэрэхгүй байсан шдээ. Би буруугүй шдээ" гэснээ амаа даран инээгээд аавынхаа нүүрэн дээр аягатай усаа асгачих нь тэр.

Жэхён:"ЖОН ЖИЮҮ!" гэсээр цочин сэрж нүүрээ цамцаараа арчин:"Аавыгаа ингэж сэрээдэг гэж хэн хэлсэн айн?" Гэж охиныгоо тэвэрч аван гижигдэнэ.

Хувцасаа өмсөж дуусаад хоёулаа хурдан доошоо бууж хоолоо идчихээд хурдан гэрээсээ гарлаа.

Жиюү гараа даллан: "Жэну-яа сайн уу?" Гэхэд дөнгөж хэлд ороод удаагүй байгаа Жэну ямар нэг юм ярьсаар өөдөөс нь гүйнэ.

Жэхён:"За ааваа нь явлаа. Багшаа Жиюүг оруулаарай" гэхэд багш нь инээсээр Жиюүг анги руу аван орлоо.

Багш нь охинд тааруулж доошоо суугаад: "Жиюү-яа энэ хүн танай аав яг мөн үү?" Гэхэд Жиюү толгой дохин:"Яг манай аав мөн"
Багш:"Жиюүгийн ээж нь хаана байдаг юм?"
Жиюү хуруугаа оролдон:"Тэ аав хэлэхдээ миний ээж тэнгэр лүү ажилдаа явсан гэсэн. Дарга нь ууртай болохоор тэнгэрээс буцаж ирээгүй гэсэн лдээ" гэхэд багш нь инээн толгой дохилоо.

-------------------------

Жиюү тоглоомоороо тоглон сууж байтал ангийнх нь эмэгтэй хүүхэд ирэн: "Хөөе чи байхаа Жиюү? Чи ээжгүй юм уу? Манай ээж чамайг ээжгүй өргөмөл хүүхэд гэсэн" гэсээр шоолох маягтай инээнэ.

Жиюү тоглоомоо тавин: "Миний ээж хаана байгаа нь чамд хамаагүй шдээ" гээд босож ирэхэд нөгөө хүүхэд түлхээд унаачих нь тэр.

Жэну холоос тоглоомоо орихоод гүйж ирэн: "Миний нүүнагаас холд" гээд Жиюүг татан босгоход нөгөө хүүхэд дахин:"Чи жоохон юм байж чимээгүй бай" гэчихээд Жэнуг ч бас түлчихээд цаашаа явчихлаа.

Жиюү Жэнуг босгоод: "Нүүна нь өөрөө тэр хүүхдийг бай бай гээд зодож чадна шдээ. Нүүна нь дахиж Жэнуг өвдүүлэхгүй дээ" гэж үглэсээр дүүгийнхаа хувцасыг гөвнө.

---------------

Гадаа тоглож байхад Жиюү өвсөн дундаас нэг зүйл олон Жэнуг дуудан авчирлаа.

Жиюү: "Жэну-яа энийг хараа"
Жэну уулга алдан: "Хөөх энэ юу юм бэ?"
Жиюү жижигхэн зүйлийг гараараа барин: "Тэюун аав хэлэхдээ жижкээн жижкээн олон хөлтэй байхын бол жаран хөлтэй дэгдэг гэсэн" гэхэд Жэну нүдээ анивчин: "Нэр нь жаран хөлтэй юм уу?" Гэж асуухад Жиюү түүний үгийн тоолгүй: "Жэну-яа нүүна нь гоё санаа оллоо. Хоёулаа явж өшөө авнаа"

Тэр хоёр арын талбайд тоглох баахан хүүхдүүд дээр ирээд нөгөө Жэнуг түлхэж унагаадаг охиныг олж харан гүйж очоод гартаа барьсан шавьжаа толгой дээр нь тавьчихлаа.

Жиюү:"Хүүеэ Ёнхи чиний үсэн дээр чинь амьтан байна" гэж сандаран хэлэхэд хажууд нь суусан хүүхэд чанга орилон: "Энэ юу юм бэ?"
Жэну: "Жаран хөлтэй дэгдэг гэсэн" гэхэд хүүхдүүд бүгдээрээ орилолдон Ёнхи гэх охиноос зугтаана.

---------------

Багш:"Жиюү чи минь яах гээд Жэнуг бүүвэйлээд унаваа. Миний охин өөрөө унтаачээ"

Жиюү чимээгүй гараа уруул дээрээ тавиад: "Багшаа би Жэнуг яг унтуулаад босож байх чинь дээ" гэсээр өлмий дээрээ гишиглэнэ.

---------------------

Жэну шивнэн: "Би өчигдөр амаараа шээчихсэн" гэхэл Жиюү сонин харан: "Хүүхдээ гэж сонин сонин юм ярих юм даа. Жэну минь амаараа шээнэ гэж байдаггүй юм" гэж эсэргүүцэхэд Жэну хөмсгөө зангидан: "Үнэн гээд байхад би өчигдөр орондоо унтах гэж байсан чинь зөндөө ханиалгаад тэгээд амаар маань миний идсэн хоол бүгдээрээ гараад ирсэн юм чинь" гэхэд Жиюү итгээгүй царайтай толгой дохино.

Цэцэрлэг тарах болж Тэюун Жиюүг ирэн аваад хувцасыг нь өмсүүлж байтал Жиюү: "Ааваа амаараа шээнэ гэж байдгийму? Өчигдөр Жэнугийн амаар нь бүх идсэн хоол нь гарчихсан гэсэн" гэхэд Тэюун чанга инээн: "Бөөлжих гэдэг юм байхгүй юу. Зөв хэлж сураарай гүнж минь" гэж ярилцсаар тэр хоёр цэцэрлэгээсээ явлаа.

---------------------

Жиюү:"Ааваа би сайн дуулсан уу?" Гэхэд Тэюун нулимсаа арчин: "Аавын гүнж маш мундаг байлаа" гэсээр үнсэнэ.

Өнөөдөр бол Жиюүгийн төгсөлтийн өдөр.

Багш: "За ингээд том болж сургуульд орох гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Зуныг сайхан өнгөрүүлээрэй" гэсээр хичээл ч тарж зуны сайхан өдрүүд эхлэлээ.

Жиюү:"Ааваа би Жэнутай нэг ангид явмаар байна"
Тэюун: "Миний охин Жэнугаас эгч шүү дээ. Нэг ангид явж болохгүй"
Жиюү хэлээ гарган: "Та ингэж хэллээ гээд бүтэхгүй. Жэхён аав зөвшөөрөх юм чинь" гэснээ урд нь гараад гүйчих нь тэр.











A/n: Жиюүгээ том болохыг хамтдаа харна даа 😂. Жэхёны 97 line тай хамт клуб орсон гээд байгаа хэрэг нэгэнт сөрөг гарсан бол хурдан намжаасай
Love ya<3333

-Actually i have two dad- |Complete|Onde histórias criam vida. Descubra agora