Зун эхлэж өдөржин Жиюүтэй гэртээ өнжих Тэюун. Зуны халуун нар ээх боловч гэрт сэрүүн байх нь нэг л таатай.
Жиюү:"Ааваа!!! Би болцооон!"
Тэюун утасаа оролдон:" Юу болсон гэж!"
Жиюү:"Бие засаад болцоон ааваа ирээд арчаад өгөөчээ!" Гэхэд Тэюун залхуутай босож очоод арчиж өглөө.Жиюү:"Ээжтэй байсан бол аль түрүүн арчаад өгчихсөн байгаа даа" гэхэд Тэюун хөмсгөө зангидан:"Тэр чинь юу гэж байгаа юм?"
Жиюүг ээжийгээ ярих болгонд Тэюун болон Жэхён аль аль нь бага зэрэг хүндээр тусгаж авдаг хэвээр.
Жиюү буруу юм ярьснаа мэдсэн бололтой: "Уучлаарай ааваа. Гэхдээ та эхлээд хурдан ирсэн бол би тийм юм ярихгүй шдээ" гэсээр урд нь гаран гүйнэ.
Жиюү:"Ааваа Жэнутай уулзъя"
Тэюун: "Жэну гэр бүлээрээ амралтанд явчихсан шдээ"
Жиюү:"Бид нар араас нь хамт явж болохгүй юм уу? Би Жэнуг зөндөө санажийн шд. Би ер нь байна аа. Би ер нь Жэнутай гэрлэнээ" гэхэд Тэюун инээн: "Чи чинь Хэчан ахтайгаа гэрлэнэ гээгүй билэв үү?"
Жиюү хөмсгөө зангидан:"Хэчан ах мамайг царай муутай дигээд байдым чинь"
Тэюун:"Жон Жиюү хэлээ хазаж яриад байгаарай" гэхэд Жиюү ширэв татан:"Яаж ч ярьсан яадаг юм" гэх нь тэр.Жиюү цонхоор харан: "Хүүеэ ааваа гадаа тоглоомын талбай дээр Лэлэ байна. Ааваа явж Лэлэтэй тоглоё. Тэгэх үү?" Гэж бүр гуйж гуйж шалан байж гэрээсээ гарахаар боллоо.
Жиюү:"Чэнлэ!!! Байрны найзаа! Би арай гэж намайг хамгаалдаг луунаас мултарж ирлээ."
Чэнлэ:" луу?" Гэхэд Жиюү духан дээрээ гараа тавин:"Өндөөр цайзад Жон Жиюү гэдэг мааш хөөрхөн эелдэг гүнж байж лдээ. Тэгсэн чинь тэр гүнжийг Жэхён аав Тэюун аав гэдэг хоёр аймаар том луу хамгаалж байдаг гэнээ. Тэгээд би сая ёстой луутайгаа тулалдаж тулалдаж ирлээ. Чамаар юу байна?"Күн инээн:"Жиюү Чэнлэ нь одоохон доо сайн ярьж чадахгүй байгаа"
Жиюү гайхсан бололтой:"Би лав Лэлэ шиг байхдаа лаг ярьдаг байсан шд. Заза тэгвэл Чэнлэг ярьдаг болохоор надад хэлээрэй ахаа"Жиюү:"Ахаа Чэнлэ ээжтэй юу?"
Күн:"Ээж байгаа яасан?"
Жиюү:"Би нөгөө ээжгүй болохоор л. Бусад хүүхдүүд бүгдээрээ ээжтэй байхад би ээжгүй. Тэгээд л жоохон аав нарт гомдоод байдгийн. Ахаа нээрээ та манай Сичэн гэдэг ах шиг хятадаар ярьдаг гэсэн тэ?" Гэсээр зогсоо зайгүй ярина.Күн инээн:"Ах нь чамайг ийм олон юм яриад байхаар яаж хариулах болж байна. Аав чинь чамайг хүлээгээд байна" гэхэд Жиюү Чэнлэг баяртай гэсээр аавыгаа хөтлөн явлаа.
Тэюун Жиюүг дагуулан ойролцоох дэлгүүр лүү алхангаа:"Жон Жиюү хамаагүй хүнээс баахан юм асуугаад байж болдог юм уу?" Гэхэд Жиюү инээн:"Аав минь дээ Күн ах чинь Чэнлэгийн аав. Чэнлэ чинь миний жанд тийм болохоор танихгүй хүн биш" гэсээр дэлгүүр лүү оров.
Тэюун сагс аван Жиюүгийн гарнаас хөтлөөд юмаа цуглуулаад явж байтал Жиюү тоглоомын тасаг ормоор байна гэхээр нь яг тэндээ байж байгаарай гээд явууллаа.
Тэюун хөргөгчний хажуугаас юм авч дуусчихаад тоглоомын тасагт ирэхэд Жиюү байхгүй байв.
Тэр бага зэрэг гайхаж басхүү сандран энэ тэрүүгээр охиноо дуудан хайхад хаана ч байсангүй. Тэюун бүр гайхан хүмүүсээс хүүхэд явж байсан эсэхийг асуун зогсож байхад заалны чанга яригчаар: "Жон Жиюү хэмээх бага насны охины ээж аав байвал хамгаалалтын албаны өрөөнд яаралтай ирнэ үү" гэх нь тэр.
--------------------
Хамгаалалтын албан дээр гүйн очиход Жиюү юу юугүй уйлах нь холгүй сууж байгаад Тэюуныг харан тэвэрч авлаа.
Тэюун түүнийг зүгээр байгаа эсэхийг шалган:"Яасан миний гүнж зүгээр үү? Зүгээр үү? Гэмтээгүй биз?"
Жиюү:"Би тоглоомын тасагт ирсэн чинь нэг ах надад тоглоом авч өгье дагаад явахад болно гэсэн юм. Би тэгээд таны танихгүй хүн дагаж явбал аавыгаа олдоггүй гэснийг санаад явахгүй гээд тань руу явах гэсэн чинь тэр ах намайг чирээд..." Гэснээ нусаа татан:"Тэгээд чирэхээр нь б-би гарыг нь чанга хазаад хар хувцастай ах дээр очисон. Ааваа би дахиж таниас холдохгүй ээ. Уучлаарай" гэсээр их айсан бололтой түүнийг тас тэврэн уйлах бол Тэюун охиноо ганцааранг нь явуулсандаа өөрийгөө буруутгана.
:"Жиюү-яа муухай хүн хамт явъя гэвэл үгүй гээд явж болохгүй шүү. Хамт явбал аавыгаа дахиж хэзээ ч олохгүй харахгүй"
:"Тэюун аав Жэ аавыг харж чадахгүй болмооргүй байна"
:"Тэгвэл танихгүй хүнийг битгий дагаж яваарай"a/n:Уул нь Жиюү хулгайлагдаад олон хоногийн дараа олдох ёстой байсан юм. Гэхдээ дидкэн охин доо тийм муухай юм хийхийг хүссэнгүй ээ. Сайхан амраарай<333
CZYTASZ
-Actually i have two dad- |Complete|
FanfictionТом өрөөнд зурагт үзэн сууж байтал Тэюун орилон нэг сагстай зүйл барьж ирээд ширээн дээр болгоомжтой гэгч нь тавьчхав. Би гайхан: Тэюун-а энэ юу юм? Гэхэд тэр толгойгоо барин: Мэдэхгүй ээ би онгойлгоод үзэхэд... Үгүй ээ би яг буруу харсан байх. Чи...