Сургалт

608 95 5
                                    

Маргаашнаас нь би ч ажил руу гаа явж Тэюун гэртээ үлдэхээр боллоо.

Тэюуны хацар дээр нь үнсээд: За явлаа. Нөгөө сургалт маань хэдээс билээ? Гэж лавлахад тэр зангиа янзлан: 5:30 гээд ирэхэд болно гэсэн. Хоцролгүй ирээрэй.

Тэюуныг хүргэж өгөхгүй болохоор ажил дээрээ хурдан ирлээ.

Өрөөндөө орж ирээд сууж байтал Жонни сандарсан байдалтай хаалга саваг орж ирэв.

Би бичиг баримтаа янзлан: Яасан юу болсон?
Жонни ярвайн: Гэнэтийн хурал гэнэ. Нөгөө галзуу хүүхэн чинь орилоод уналаа. Ёстой толгойтой үс хяргах нь. Гэх нь тэр.

Манай компаний захирал гэж их ааштай хүүхэн бий. Залуухан хэрнээ хөгшин авгай аятай л уур уцаар гэж аймшиг. Гэхдээ ямар нэг юм санаанд нь нийцээгүй үед л тэгж уурладаг юм. Харин юу болсон юм бол?

Бүх алба хэлтэсийн дарга нар гэнэтийн байдлаар захиралын өрөөнд дуудагдлаа.

Захирал тийм ч ууртай харагдахгүй байх ч цаана нэг л эвгүй байв.

Захирал зүгээр байсан царай нь үрчийж ирээд: Ким албаны дарга. Та ажлын хариуцлага алдсанаас чинь болоод юу болсоныг мэдэж байна уу?!!

За эхлэлээ дээ. Энэ удаагийнх би биш байсан нь яаамай.

Захирал сарын эцсийн тайлан хамаг юмыг гаргаж ирээд Ким албаны дарга руу шидэн:Та нар ажлаа хийхгүй байвал зайлж болно шүү! Муусайн эрхээрээ хатсан бодонгууд! Та! Ажлын хариуцлага алдаж компаниа хэцүү бадалд оруулсанаа ойлгож байна уу?

Ингээд орилоод эхлэхээр нь би нүдээ аничихдаг юм.

Захирал ширээ цохин:!Жон Жэхён гуай!
Би хурдан нүдээ нээн: За яасан захиралаа?
Захирал: Та гуай унтаад байна уу? Одоо бүр намайг үл тоодог болоо юу? Жон хэлтсийн дарга та Ким албаны даргатай үлдэнэ шүү. Би өөрөө очиж бүх юмыг чинь шалгана.

Өөө новш гэж тэгж болохгүй шүү дээ.

Захирал эсрэг талд суух Жонни руу заан: Со дарга ч бас үлдээрэй!
Жонни нүдээ томруулан над руу амныхаа хайрцгаар: Намайг яасан гэж вэ?!

Хоморгонд маань шийтгүүлчихлээ хөөрхий минь.

Ингээд хурал тарж би хурдан өрөөндөө ирээд өнөөдрийн дуусгах ажлаа хурдан хийхээр зэхлээ. Хэрэв тэгвэл эрт явуулж магадгүй шүү дээ. Эсвэл ядаж цагт нь.

Тарах цаг дөхөж байхад Тэюун залгалаа.
Би: Байна уу хайртаа?
Тэюун: Жэхён-а би түрүүлээд явж байлаа шүү. Уул нь 5цагаас гэсэн юм гэхдээ чи ирэх гэсээр байтал 5:30 болно гэж мэдээд албаар оройтуулж хэлсэн шүү. Яаралгүй гуч даа ирээрэй. Үнсье. Гээд харилцуураа тавив.

Одоо даргаасаа яаж зугтанаа.

Тарахад би гадуур хувцас хамаг юмаа цүнх рүүгээ чихээд гадуур хүрмээрээ нүүрээ даран Жоннигийн өрөөрүү орлоо.
Би: Жонни? Би Тэюун руу явахгүй бол болохгүй намайг аргалаарай. Гэхэд тэр хөмсгөө зангидан: Тэгвэл хоёулаа алуулах юм биш үү? Больё тэгж үхэхээ больё оо.
Би алгаа хавсран: За андаа тэгэх үү? Очихгүй бол Тэюун гомдоно шдээ. Нойлд байгаа ч юм уу? Юу ч гэдэг юм. Болохгүй бол үхсэн гээд хэлчих.
Гэхэд Жонни дурамжхан толгой дохиж: за яахав Тэюуны төлөө шүү. Харин чи дараа нь намайг хоолонд даагаарай. Гэв.

Ашгүй компанаас гарахад хүн амьтан олон таарсангүй.
Зам түгжрэлтэй байсан ч аль болох хурдан хүн амьтаны урдуур үхэн хатан дайрж байж л арай гэж амжиж ирлээ.

Нөгөө газар луу нь хурдан ороход зөндөө олон хүний дундаас Тэюун хамгийн урд суучихсан багш эмэгтэйн бараг үг болгоныг нь хурдан бичин аван сууж байв.

Би суудлаа эзлэн: Тэюун-а гэхэд тэр ухаан орсон бололтой над руу харан инээгээд: Ирчихсэн үү? Одоо бид нарт лекц орно гэнэ.

Багш: За ингээд та бүхэнд бид 3 сарын хугацаатай хүүхэд асрах сургалт явуулна. Бүгд цугласан гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл өнөөдрийн эхний хичээл хүүхдээ хэрхэн арчлах вэ тухай. Гээд эмэгтэй хүүхдийн сүүг хэрхэн найруулах хэзээ бор хоолонд орох гээд олон зүйл ярьж эхлэлээ.

Тэюун бүр үг алдалгүй бичиж аваад л юм асуугаад их идэвхтэй сууж байв.
Миний хувьд эхний 30 минут өнгөрөөд л унтчихсан.

-----------

Сандал дээр тухгүй унтсанаас болоод хүзүү хөшин сэрэхэд ангид Тэюун би багш хүүхэн бид гурав л үлдсэн байх нь тэр.

Би нүдээ нухах: Дуусчихсан хэрэг үү?
Багш инээн: 30 Минутын өмнө хичээл дууссан. Нөхөр чинь харин надаас юм асуугаад сууж байна.
Тэюун нэг тийм шүдээ зуусан маягтай: Жэхён-а гараад машин даа хүлээж бай. Би одоо гарлаа.

Би чимээгүй л машин даа орж ирэн суулаа. Төд удалгүй араас Тэюун орж ирэв.

Тэр бүсээ зүүн: за явъя.
Би болгоомжлонгуй түүн рүү харан: Чи уурлачихсан уу?
Тэюун над руу харан хацрыг минь илээд: Зүгээрээ. Чамайг ажилтай байгааг чинь ойлгож байна. Би уурлаагүй ээ. Гэхдээ дараагийн удаа ингэвэл харин зүгээр өнгөрөөхгүй шүү. Гээд инээлээ.


Ингээд бид өдөр болгон бяцхан Жиюүгээ авахын тулд сайн аавууд болохоор бэлдэж эхлэв.





A/n: Жоохон богинохон болчихлоо.

-Actually i have two dad- |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora