Тэюуны гэр бүл

569 84 4
                                    

Шинэ жил гарах дөхөж гадуур зөндөө яарсан хүмүүс гүйлдэж шинэ жилийн сайхан уур амьсгал орсон байлаа.

Гэхдээ манай гэрт жаахан таагүй уур амьсгалтай байгаа юм. Учир нь Тэюун хэдэн жилийн өмнө шинэ жилээр гэр бүлийнхэнтэйгээ хэрэлдээд надтай зугтаасан гэхүү дээ.
Тэр эгчтэйгээ л холбоотой байдаг.

Аав нь түүнийг надтай байхад эрс эсэргүүцэж ээж нь аавынх нь сонголтыг дагахаас өөр аргагүй болсон учраас тэр гэрээсээ зугтаагаад бид хоёр амьдарч эхлэх болсон юм даа.

Уул нь ээж нь аавд нь хэлээд аль дээр зөвшөөрүүлсэн боловч Тэюун өөрөө ээж аавыгаа уучлаагүй байгаа гэж маягласанаас болоод одоо хүртэл тэдэнтэй уулзаж учраа олоогүй.

------------

Амралтын өдөр учир шүүгээгээ янзлан зогсож байтал Тэюун доод өрөөнөөс чангаар нэрийг минь дуудан ориллоо.

Би чинь Жиюү нь унаад толгой тархиа цохисон юм байх гээд хамгийн хурданаараа бууж ирсэн чинь гүнжмаа маань буйдангаас ширээ хооронд түшлэггүй алхсан юм гэнээ.

Зүрх хаах гээд байх юм.

Би хөмсгөө зангидан: "Бурхан минь чи чинь тэгээд ямар аймар хүн дууддаг юм бэ"
Тэюун: "Би хамгийн сайхнаараа л дуудлаа шүү дээ" гээд гэмгүй царайлан хэлээ гаргалаа.

Тэюун: "Ер нь манай хүүхэд алхаж сурж байхад яаж дуудсан ч яахав дээ. Бас бид хоёр гоё амттай юм идмээр байна. Чи яваад аваад ирээч?"
Би: "За юу авах юм?"
Тэюун мөрөө хавчин: "Юу ч байсан яах вээ" гэсэн хэрнээ намайг хуцвасаа өмсөн гарах гэхэд тэр: "Зайрмаг бас бялуу амм өшөө бас жимс аваарай за юу" гээд л баахан юм захиж захиж гаргалаа.

Юу ч яахав гэсэн юм байж.

Би ойр байх том дэлгүүр ороод юу юу захиад байсныг нь санах гэсээр хөргөгчний өмнө зогсож байтал "Жэхён-а?" гэж нэг хүн мөрөн дээр товшин дуудлаа.

Тэюуны эгч бас хүнсээ цуглуулаад явж байж лдээ.

Эгч инээн: "Энд таарна гэж бодсонгүй. Ойрд Тэюунтай ярьсангүй. Саяхан охин нь нэг нас хүрсэн гэсэн үү?"
Би толгой дохин: "Тиймээ саяхан нэг нас хүрсэн. Таны ажил сайн уу? Бас ах эгч хоёр сайн байгаа юу? "
Эгч их нухацтай царайлан: "Аав ээж хоёр хүүхэдтэй болсноо ч хэлэхгүй одоо арай хэтэрч байна гээд их л гомдонгуй бас ууртай байсан. Чи Тэюуныг нэг ээж аавтайгаа ярь гээд ятгаад өгч болохгүй юу? " Гэж над руу гуйсан харцаар харна.

Би: "Би үзээгүй биш зөндөө ятгаж үзсэн. Ярих болгонд л миний ээж аав болохоор би яахаа шийдье гээд ярих дургүй байдаг. Гэхдээ надад нэг бодсон юм байна лдаа"

Ингээд би эгчийг гэрт нь хүргэж өгөх замдаа өөрийн бодсон зүйлээ хэлсэн юм. Эгч ч зөвшөөрч бид хоёр намайг амралтаа авахаар бүгдийг цохицуулахаар тохироод саллаа.

------------------------

Шинэ жил болоход долоо хоног дутуу байхад компани маань бидэнд тодруулбал сайн ажиллаж ажилаа эрт дуусгасан гэж манай хэлтэст амралт өгсөн юм. Тиймээс би амралт авах шаардлага байсангүй.

Төлөвлөгөө болох өдөр би эрт босож хүүхдийнхаа юмнуудыг бэлдэж байлаа. Тэюун их нойрмог босч ирээд буйдан дээр сууж байхад утас нь дуугарав.

Тэюун: "Байна уу? Эгчээ өглөө эрт юу болоов? ...... АЙН?! Ээж өвдсөн гэнээ?!! Их ноцтой өвдсөн үү?!!! Хурдан очих хэрэгтэй? Заза тэгвэл би яг одоо гарлаа. Очиход нэг хэдэн цаг л болох байх" гэчихээд нилээн сандрангуй хувцасаа өмсөнгөө юу болсон талаар надад ярьж эхлэлээ.

Би түүнийг болиулаад: "Чи ийм сандарсан байдалтай их цас орчихсон байхад яаж явах юм би машин бариад чи охиноо тэврээд яв" гээд бид нар хамт гарав.

Эрт босож охины цүнхийг бэлдсэн байсан тулдаа л бид харин ч хурдан гарлаа. Тэрнээс биш гэрээс гарна гэдэг чинь гамшиг шүү дээ.

Явах зам Тэюун бүр нилээн санаа зовсон байдалтай яваад байхаар нь би сүүлдээ яах гэж ингэж хуурваа ч гэж бодох шиг. Би ч угын загинуулна лдаа.

Хадамын гэрт ирэхэд их чимээгүй байсан болохоор Тэюун гайхаж түрүүлээд машинаас буун гэр лүү орох юм тэсрэх чимээ гарах нь тэр.

"Тэюун-а гэртээ ирсэнд баярлалаа" гэсэн бичиг барьчихсан ах эгч тэр хэд солиут буудуулсан нь тэр байж лдээ.

Үүүү Тэюун чинь ээжийгээ тэвэрч уйлаад, ээж нь зөрүүлж уйлаад, намайг хуйвалдлаа гэж гомдоод өнөөдөр лав зөндөө юм болсон.

Бид доод давхарт байж байхад Тэюун аавтайгаа өөрийнхөө өрөөнд ярилцсан.
Гарч ирэх дээ учраа олсон бололтой инээмэглэсээр гарч ирсэнд нь би ч бас баяртай байв.

Тэюуны ээж миний мөрөн дээр гараа тавин: "Дахиад нэг царайлаг хүүтэй боллоо доо. Бас ийм хөөрхөн ач охинтой болчих гэж" гэсээр инээмсэглэн ярина.

Тэюун намайг тэврэн: "Хуурсан чинь муухай байсан ч гэсэн ээж аавтайгаа учраа олоход тусласанд баярлалаа. Гэхдээ хуурсанд чинь гомдсон байгаа болохоор өөр газар унтаарай!"
Би нүдээ томруулан: "Чи яасан муухай юм бэ!" Гэж гомдоллосон юм.






A/n: Баярлалаа:)) Та нар уул нь хөөрхөн2 коммэнт бичдэг байсан хаачаа вэㅋㅋㅋ

-Actually i have two dad- |Complete|Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin