Гэрлэлтээ батлуулсанаас хойш жил өнгөрч энэ намар Жиюүгээ цэцэрлэгт оруулах гэж байгаа.
Хүүү бурхан минь манай гүнжмаа гэж ёстой нэг чалчаа амьтан болсон. Аргагүй хоёр настай даа хэлд орсон юм чинь тэгэх нь аргагүй. Ааваа энэ юу юм тэр юу юм гээд ёстой ярьж өгнө шүү дээ. Та нарт чалчаа хүүхдийн юу юу ярьж балласан түүхээс ганц хоёрыг сонирхуулъя.
-------------------
Бид амралтын газар явах болоод том дэлгүүр хэсэн явж байтал гэнэт Жиюү Жэну хоёр алга болчихсон юм. Тэгээд тоглоомын тасагт хайсан чинь Жиюү Жэнугийн гараас хөтөлчихсөн нэг залуутай их сүрхий юм шулганаад зогсож байнаа.
Ойртож очоод сонссон чинь "Ахаа та ямар сонин хүн бэ? Хажууд нь ийм жоохон хүүхдүүд зогсоодахад туслахгүй юмуу даа? Манай дидхэн Жэну ингэдэг дүү тоглоом хармаар байна гэсээр байгаад бид хоёр энд ирсэн чинь би Жэ ааваасаа төөрчихсөн байхгүй юу. Одоо намайг Тэюун аав зөндөө бүр зөндөө загинана. Тэгээд би загинуулмааргүй байгаа болохоор та манай Тэюун аавд би хүүхдүүдийг чинь аваад явсыма гээд хэлж болку юу?" Гэхэд нөгөө залуу нь инээгээд: "За тэгье би аавыг чинь олж өгье" гээд дагуулаад алхаад гараад ирлээ.--------------------
Бид саун орохоор явахад Жоннигийн эхнэр Жиюүг дагуулаад бид нар Жэнуг дагуулж орсон юм.
Тэгээд гарч ирээд хоол идэхээр сууж байхад Жиюү намайг хатган: "Ааваа би таньд юм хэлье дээ. Чихээ нааш нь" гэхэд би хэлсэн ёсоор нь ойртов.
Жиюү: "Ааваа тэр усанд ордог юманд нь зөндөө олон хувцасгүй хүн байсан аймаар байгаа биз. Би нүдээ дараад явсан чинь Еэин эгч харсан ч болно гэхээр нь харчихсан лдаа. Тэгсэн чинь тэр эгч нар бүгдээрээ нөгөө юу нөгөө яагаав нөгөө газар байна шдээ. Хөлөн дундаа сахалтай байдгийм даа. Ааваа арай та ч бас тэндээ сахалтай юм биш биз?" Гэж их л аймаар юм олж мэдсэн аятай асуулаа.
------------------
Ийм зүйлс олон болсон ч миний сайн санаж байгаа нь энэ байна.
Өглөө эрт босож Жиюүгийн юмыг нь бэлдэж хичээлд явахад нь бэлэн болголоо.
Жиюү дээд өрөөнөөс хурдан гүйсээр: "Ааваа ааваа! Та энийг хардаа" гэсээр даашинзаа бариад буугаад ирэв.
Тэюун: "Яасан аавын охин?"
Жиюү: "Ааваа энэ даашинзны энэ нь муухай болчихжээ. Одоо өөр юм өмсөхөөс биш дээ. Яаана даа"Түүний гартаа барьсан нь хамгийн дургүй даашинз нь байсан юм.
Тэюун эргүүлж тойруулж харан: "Зүгээр л байна шүү дээ. Энийгээ өмсөө хөөрхөн харагдана"
Жиюү хөмсгөө зангидан: "Үгүй ээ би өмсөхгүй ээ. Аан нээрээ Хэчан ах намайг энэ даашинзаа битгий өмсөөрэй хадгалаарай гэсэн шд. Би Хэчан ахын үгэнд ороод хадгалж болохгүй юу?" Гэсээр өмсөхгүй гэсэн дээ худлаа ярьна.Нөгөө хоёр чинь дээшээ гарж баахан юм сольж өмсөх болоод л буцаад нөгөө даашинзтайгаа бууж ирлээ.
Жиюү маань Жэнутай нэг ангид орж байгаа юм. Тэгээд бүх юмаа бэлэн болгоод цэцэрлэгийн нээлт рүү хөдлөв.
Жиюүгийн анги багштай нь Тэюун танилцаад Жиюүг оруулахаар болон: "За миний гүнж минь хүүхдүүдтэй эвтэй тоглоорой за юу. Бас Жэнугаа сайн харж байгаарай."
Жиюү нулимс нь цийлгэнэн:" Ааваа та надтай хамт орж болохгүйму? Багш нь намайг бай бай гээд зодвол яана? Та гүнжийгээ бай бай ингүүлмээргүй байгаа тийм эээ ааваа?"
Тэюун инээн: "Багш нь чамд муу юм хийхгүй болохоор зүгээр за. Аав нь эсвэл Жэ аав нь орой ирээд гүнжийгээ авна за ор ор" гэхэд тэр бид хоёрыг тэврэн нэг нэгээр нь хацар дээр үнсэн далласаар орлоо.---------------
Ажил ихтэй байсан учраас Тэюун охиноо аваад түрүүлээд харьсан.
Би ажилаасаа яг гарах гэж байхад Тэюун залгалаа.Би:"Байнаа. Одоо очиж явна" гэхэд Тэюун биш Жиюү байх нь тэр.
Жиюү:"Жэ ааваа та хурдан ирээч дээ. Тэюун аав өвдсөн. Та хурдан ирэхгүй бол бүүр өвдөх гээд байна" гэх нь тэр.
Яахаараа Тэюун өвддөг билээ?
Тэрүүхэн хооронд юу болсон юм бол гээд баахан юм бодогдлоо.
Утасны цаанаас:
Тэюун: "Жон Жиюү гуай утас аваад ир дээ. Байна уу?"
Би:"Тэюун-а юу чинь өвдсөн юм яасан зүгээр үү? Хайр нь очиж байна." Гэхэд тэр инээн: "Би юугаараа өвдөх вэ дээ. Жиюү л чамайг хурдан ирүүлэх гэж худлаа ярьж байхгүй юу. Заза тэгвэл хурдан ирээрээ. Орж ирэх дээ зайрмаг авчраарай" гээд таслав.Жиюү: "Ааваа!" Гэж чанга орилсоор намайг тэврэн угтлаа.
Жиюү:" Ааваа багш нь намайг бай бай ингээгүй. Бас өнөөдөр Жэну ээжийгээ санаад байна гээд зөндөө уйлсан. Бас нөгөө нэг хүүхэд надаас ээж чинь хаана байгаа юм гэж асуусан. Ааваа миний ээж хаана байгаа юм" гэх хүндсэн асуулт асуув.
Би Тэюун руу харахад тэр:"Миний гүнжийн ээж нь тэнгэрт байгаа за юу" гэхэд тэр толгой дохин өөр зүйлс ярьж эхлэнэ.
Томрох тусам л хүндхэн хүндхэн асуулт асуух болж байна шүү.
A/n: Love ya❤️
VOCÊ ESTÁ LENDO
-Actually i have two dad- |Complete|
FanficТом өрөөнд зурагт үзэн сууж байтал Тэюун орилон нэг сагстай зүйл барьж ирээд ширээн дээр болгоомжтой гэгч нь тавьчхав. Би гайхан: Тэюун-а энэ юу юм? Гэхэд тэр толгойгоо барин: Мэдэхгүй ээ би онгойлгоод үзэхэд... Үгүй ээ би яг буруу харсан байх. Чи...