Өвдчихлөө

435 78 9
                                    

Зун болж дунд сургуульд ордог жилээ Жонжү маань Юта ахынхаа төрсөн нутаг руу дагаж явна гэж зөрүүд зан нь хөдөлсны эцэст долоо хоног яваад ирлээ.

Усанд орж гарч ирчихээд буйдан дээр нэг уруу царайтай амьтан суугаад байв.

Би үсийг нь арчин:"Аавын гүнж бас яагаад уурлачихав?"
Жиюү:"Хүн зүгээр арван дөрөв хоноод очъё оо гээд байхад хүнийг Жэнугаар даллаж дуудсаар байгаад аваад ирэх юмаа"

Гэртээ ирэхгүй гээд маяглаад байхаар нь Жэну энд зусланд Рэнжүн хажуу айлийн Чэнлэ эд нартай байна гэсэн чинь хүрээд ирсэн юм. Тэгсэн яааг тохироо нь бүрдсэн юм шиг Чэнлэ Рэнжүн хоёр нь хятад явчихсан. Тэгсэн манай хүүхэд Жэнугаа голоод маяглаж байнаа.

Жиюү нүдээ бүлтэгнүүлэн:"Ааваа одоо Марк ах руу Канад явж болохгүй юу?" Гэхэд би дух руу нь няслаад:"Одоо тэгж даврахгүй. Төрсөн цагаас чинь хойш чамаас холдож үзсэнгүй. Долоо хоног зүгээр уйтгар юм байна"
Жиюү хөмсгөө зангидан:"Би ч гэсэн дүүгүй болохоор уйтгартай байдаг за юу" гэсээр чанга чанга дэвслэн өрөө рүүгээ явчихлаа.

Одоо нөгөө Тэюун бид хоёр хоёулаа ажилтай болохоор гэртээ ганцаараа уйдаж байгаа байлгүй хөөрхий минь.

Дүү гаргаад ирье гэсэн ч чадахгүй юм даа.

Би өрөө рүү нь орон:"Заза аав нь тэгвэл шийдлээ. Дүү аваад ирье. Эмэгтэй дүү. Тэгээд чи хүсээд байгаа юм чинь өсгө. Хоёр аав нь ажил даа явж ирээд мөнгө олоод өгье" гэхэд нөгөөхийн чинь царай сонин болон:"Үгүй ээ ааваа тэгье гэсэн юм бишээ. Би зүгээр л. Ааваа дахиад эмэгтэй дүү ирвэл би гүнж байхаа больчихно шдээ. Та намайг гүнж байхаа болиулахыг хүсэхгүй байгаа биз дээ?"
Би инээдээ тэвчин:"Эмэгтэй дүү чинь тэгвэл Тэюуны л гүнж болчиход болно шдээ"
Жиюү ярвайн:"Би таны ч гүнж Тэюун аавын ч гүнж за юу. Дахиж гүнж мүнж нэмэхгүй. Гурвуулаа байхад болно" гэлээ.

Хайр хүргээд байдаг хүүхэд юм даа.

----------------------
Жиюүгийн маань хичээл ч эхлэж амьдрал идэвхтэй өрнөж эхлэлээ.

Тэюун орилон:"Жон Жиюү гуай таныг би өчнөөн дуудлаа. Чих байна уу?"
Жиюү нүүрээ үрчийлгэн:"Чихэвч зүүчихсэн байсан юм чинь" гэх бол Тэюун ууртайгаар:"Та гуай сүүлийн үед гар утаснаасаа нүүрээ ч салгахаа байлаа. Хэлсэн шүү би чамд SNS хаяг нээх болоогүй гэж" гэхэд Жиюү дэвслэн:"Яаахаараа би дунд сургуулийн хоёр дугаар анги байж sns хаяг нээж болдоггүй юм. Арай дэндүү юмаа" гэсээр муухай царайлан дээшээ гарлаа.

Тэюун ууртай хажууд ирж суун:"Танай охин гэж ёстой аашны тулам юмаа"
Би:"За яасан одоо сайн юм хийхээр чиний охин болоол муу юм болохоор л миний охин болсон уу. Чамаас л ийм чалчаа зан сурсан шүү" гэхэд Тэюун нүдээ эргэлдүүлэн:"Би хэзээ чалчаа байсан юм" гэв.

-----------------

Нэг өдөр зурагт үзээд сууж байсан чинь л Жиюү өдөржингөө гуниг царайлж яваад байсан хүн бид хоёр дээр ирээд л:"Аав нараа надад хэлэх юм байна. Намайг үнэхээр уучлаарай" гээд унах нь тэр.

Өөрийн эрхгүй хөмсөг зангиран:"За яасан юм" гэхэд Жиюү:"Аав нараа би өвчин тусчихаж" гэх нь тэр.

Тэюун бид хоёр бүүр гайхан:"Яасан яагаад тэгж бодсон юм?" Гэсэн чинь Жиюү л Тэюуны чихэнд нэг юм шивнэсэн чинь Тэюун бүр учир зүггүй чанга инээн:"Заза хоёулаа дээд давхар луу явья" гээд дагуулаад гарчихлаа.

Дараа нь Тэюун ганцаараа бууж ирэн:"Охин чинь одоо эмэгтэй хүн болж байгаа юм байна."
Би гайхан:"Юу яриад байгаа юм бэ? Тодорхой?"
Тэюун инээн:"Яахав дээ нөгөө сарын юм нь л ирэхгүй юу" гэх нь тэр.

Охиноо улам хамгаалахгүй бол болохгүй нь дээ.

-------------------

Үүнээс хойшоо болж аймар юм болсон. Сар болгон долоо хоног нээрээ аймар ууртай. Хүүе бүр Тэюун бид хоёр зүгээр жижгэрч байна.

Жоохон даараад ч юм уу ядарчихаар нөгөөх нь ирэх дээ их өвдөх юмөө хэцүү. Зарим даа нөгөөх маань өрөөндөө атиралдчихсан л ааваа өвдөөд байнаа л гэх юм. Би одоо туслаж чадах биш халуун юм хум уулгаж амттай юм авч л өгөх юм даа.

Одоо бүр аав даа эрхлэж мэрхлэхээ ч байсан. Тэюунд л ёстой хамаг юмаа яриад л. Би одоо АМТ ийн л үүрэг гүйцэтгээд байх шиг байгаа юм.

Дунд сургууль төгсөх жил ч хаяанд ирлээ.

Би хаалгыг нь тогшин өрөөнд нь ороход Жиюү чинь доошоо харчихсан:"Ааваа энэ одоо яагаад ингэж өвдөөд байдаг юм бол" гэсээр л хэвтэж байв.

Би гарын нь барин:"Аав нь ямар тэгж үзсэн биш. Миний гүнжээ чинь улам том болоод байх юмаа. Жоохон доо ааваа тэврээрэй үүрээрээ гээд гүйгээд байдаг байсан. Чамайг нялх байхад чинь өвөл даараад байхаар чинь жижигхээн хөлийг чинь гартаа атгаад дулаацуулна за юу. Хөөрхөн ёстой л алганд багтчихдаг байж билээ" гэхэд
Жиюү инээн:"Ааваа түрүүн муухай хаалгаа чанга хаасанд уучлаарай"
Би инээн:"Аав нь юм бодоогүй ээ"
Жиюү намайг тэврэн:"Аав даа ёстой юунаас ч илүү хайртай шүү. Гэхдээ Тэюун ааваас жоохон бага" гээд инээлээ.







a/n: Дуусахад ганцхан хэсэг. Өнөөдөр төгсгөлөө авах уу хүмүүсээ???
love ya<333

-Actually i have two dad- |Complete|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang