Өсгөнө шдээ

557 85 4
                                    

Би: "Яаана Тэюун а!!! Ээж аав хоёр өглөө гэхэд энд ирчихнэ гэнээ" гэж орилоход Тэюун нүдээ томруулан: "Тэгээд Жиюүг яах болж байна! Дуёонийг түр харж байгаач гээд аваачаад өгчих үү?"

Би толгой сэгсрэн: "Ийм орой болж байхад яаж одоо Дуёон руу явж байх юм. Бусад дээр нь ч бас аваачаад дэмий байх хүүхэд бүү хэл эхнэргүй хүмүүс хүүхэд яачих ч юм билээ" гэж хэлээд өөр арга бодохоор суув.

Эхнэр нөхөр ч аваагүй хорин хэдтэй хүү нь хүүхэд өргөж авсан байвал ээж ч ална лдаа. Үсийг минь хусна даа.

Жиюүгийн хоолыг өгчихсөн тул тэр дахиж уйлсангүй тайван амрасан учир бид ч бас унтахаар хэвтлээ.

Би Тэюуны үсийг илэнгээ: "Юун-а ээж ирээд загинасан ч битгий гомдоорой. Бас би Жиюүгээ өргөж авсандаа хэзээ ч харамсдаггүй шүү. Тиймээс ээжийг юу ч хэлсэн битгий гомдоорой" гэж хэлж дуусахтай зэрэгцэн Тэюун чангаас чанга хурхирах нь тэр.

Ядарч дээ хүүхэд минь.

-----------------

Өглөө Тэюун сэрээхгүй гэж өлмий дээрээ гишгэн доош буулаа. Жиюү уйлаад эхлэсэн тул би сүүг нь найруулан угжиж байтал Ээж залгах нь тэр.

Би "одоо гэрээсээ гараад шууд очлоо" гэж хэлээд Жиюүг Тэюуны хажууд үлдээгээд түүнийг хальтхан сэрээн ээж рүү явлаа гэдгээ хэлээд гарав.

Ээж: "Миний хөөрхөн хүү чинь бүр том болчихсон байх шивдээ." Гэсээр тэрч угтсан бол аав: "Ажил нь сайн уу?" Гэж хувийн амьдралыг минь бус ажлыг минь сонирхон асуулаа.

Би:"Та хоёр яагаад ирсэн юм?" хэмээн асуухад аав нэг хөмсгөө өргөн:"Яасан бид хоёр хүү дээрээ ирж болохоо байсан уу?"
Ээж аавыг цохин:"Чи одоо хүүтэйгээ яаж яриад байгаа юм бэ? Аав ээж хоёр нь чамайг бас хэлэхэд эвгүй ч Тэюуныг харах гээд л" гэж хэлэн чимээгүй боллоо.

Уул нь манай ээж Тэюунд их сайн лдаа. Даанч яаж харьцах учраа олдоггүй гэж өөрөө хэлдэг юм.

Би дэлгүүр явья гэж аргалах гэсэн боловч тэд ядараад байна гэж цааргалсан учир гэртээ ирэхээс өөр аргагүйд хүрэв.

Ээж аав хоёр гэрт орж ирээд аав ч шууд л манай илүү өрөө рүү буюу одоогийн Жиюүгийн өрөө рүү явах нь тэр.

Тэюун аавын урд хөндөлсөн худлаа инээгээд: "Ахаа та бодвол ядарсан байлгүй би цай аягаласан болохоор гал тогоо орцгооё." Гэсээр аавыг дагуулан цааш явлаа.

Ээж:"Ээж нь цүнхтэй юмаа тавья. Жэхён энэ өрөөний хаалгыг онгойлгоодох" гэж хүүхдийн өрөөний үүдэнд аль хэдийн оччихсон хэлэх нь тэр.

-Actually i have two dad- |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora