Bonus: Салхин цэцэг

441 83 8
                                    

Бидний төлөвлөгөө ингээд атмааныг сургуульд орохоор Тэюун ажилд орж ажил амьдрал буцлах төлөвтэй боллоо.

Хичээлийн шинэ жил маш хурдан өнгөрсөн юм. Жиюү үнэндээ найзгүй гээд бага зэрэг дурамжхан байсан ч Жэнутай хамт сургуульд явна гэхээр нүд нь сэргээд ирдэг юм. Гэхдээ үр минь яагаад найзтай болохгүй байгаа юм бол гэж санаа зовох юм даа.

Мөн Юта өнөөдөр манай гэрээс япон явж байгаа учраас бид гаргаж өгч байгаа юм.

Жиюү Ютаг хүзүүгээр нь тэвэрчихээд:"Авга ахаа битгий яв л даа. Тэгэх үү? Би таниас сураагүй зөндөө япон үг байгаа шдээ" гэх бол Юта гарыг нь тавиулах гэж оролдон:" Матар минь ах нь буцаад л дараа жил хүрээд ирнэ шүү дээ. Тэр болтол чи харин япон хэлээ мартаж болохгүй шүү за юу?" Гэхэд Жиюү нусаа татан:"Таны намайг матар гэж дууддагийг чинь зөндөө санах байх даа. Юта ахаа хурдан яваад ирээрэй" гэж хэллээ.

Ингээд хэлэх юмаа хэлсэн ч салж хагацаж өгөхгүй яасан ч их удав. Тэгснээ:"Өө нээрээ долоо хоногийн дараа Марк ах ирнэ тэ. Тэгвэл Дунхёг ахтай тоглохоор явья тэгэх үү? Бүгдээрээ Жэнутай уулзяа. Аавуудаа тэгье л дээ" гэж гуйж гувшаад унав.

Тэюун инээн:"Жонжү ядаргаатаад байвал яавахгүй шүү. Одоо жоохон толгой амраагаад өгөөч" гэхэд Жиюү амандаа:" Яршиг л байна. Ёстой өөрөө чалчихыг зааж өгсөн хүн нь байж" гэсээр японоор үглээд эхлэх нь тэр.

Биднийг битгий мэдээсэй гэсэн зүйлсээ хэлэх дээ ингэж японоор хэлдэг юм гэж Юта хэлсэн. Надад бол жоохон хэрнээ их мэдлэгтэйгээ гайхуулаад байгаа юм шиг санагддаг.

----------------

Марк ирэх дөхөж Жоннигийнхонтой уулзая гэсэн ч гэнэт Жиюү дээр жижиг жижиг цэг туураад эхлэсэн юм.

Манай гэрийн эмчийн хэлснээр бол салхин цэцэг гэсэн лдээ. Тэгээд Жэнутай уулзвал халдааж магадгүй гээд больсон учир Жиюүгийн ууртай байгаа гэж.

"Ганц Жэнутай уулзъя гэсэн биш өвдөөд байх даа яадаг юм" "Ёстой Тэюун аав явуулахгүй гэснээс болж өвдлөө" гээд л үгэлж өгсөн.

Тэюун орилон:"Жэхён-а! Ирээд охиноо бариарай!" Гэхэд нь би гялс гүйж очин гарыг нь барьсанд Тэюун эмийг нь уулгаж амжлаа.

Зодолдон барин нэг эм ууж байгаа юм.

Өрөөндөө ажлаа хийж байтал Жиюү хүрч ирэн:"Хардаа ааваа би нөгөө кинон дээр гардаг далматин шиг цоохол болчихлоо. Хөөрхөн байна уу?" Гэж нүдээ бүлтийлгэн асуухад нь би тогломоор санагдан:"Айн далматин арай хөөрхөн байхаа" гэхэд охин хошуугаа унжуулан:"Үгүй ээ ааваа намайг хөөрхөн байна дигээ. Манай Жиюү чинь гүнж шиг байна дэг л дээ. Тэгэхгүй бол би таньд гомдоод дахиж үнсүүлэхгүй шүү"

Яаанаа энэ эгдүүтэй амьтаныг ёстой нээрээ хаанаасаа ийм эгдүүтэй амьтан гараад ирдэг байнаа.

Би инээн:"Чи тэгээд аавыгаа ингэж аймар сүрдүүлж болдог юм уу? Үнсүүлэхгүй жихшиг" гэхэд тэр инээн:"Чадаж байгаа юманд арга байхгүй ээ" гэлээ.


---------------
Гадаа ч гарч болохгүй жоохон халуурч бүлээрээд удаж байж салхин цэцэг нь арай гэж зүгээр боллоо.

Жиюү Жэнутай уулзана гэж утсаар ярьж байснаа бүр нэг гунигийн царайтай Тэюун бид хоёр дээр ирээд:"Ааваа Жэну салхин цэцэг тусчихсан гэнээ" гэх нь тэр.

Уулзах тавилан байна уу энэ хоёрт маань.







A/n:за бонус гэж хэсэг орсон байдгийм. Намайг хөөрхөн2 комментоор эгдүүрүүлээд байдаг буянтай айлийн бурхан ивээсэн бондгор хүүхдүүд байна уу😆💚

-Actually i have two dad- |Complete|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang