Одоо л нэг хүүхэд минь...

579 96 5
                                    

Ингээд жижиг хэмжээний дайн эхлэж байгаа юм даа. Тэюун тэр хүүхэнтэй өрсөлдөж эхлэсэн гэж бодсон цагаасаа эхлээд илүү хянамгай хамаг зүйлийг цэвэрлэж, цээжлэж эхлэх болсон.

Жишээ нь сургалтын үеэр нөгөө хүүхэн рүү муухай харж суух эсвэл багшийн асуултанд түүнээс илүү хариулах гэж хичээх гэх мэт.

---------------

Би хоолоо идэж ширээгээ цэвэрлэчихээд ариун цэврийн өрөө ороход Тэюун алчуур базчихсан сууж байх нь тэр.

Би нүдээ нарийсган: Тэюун-а Чи яг одоо угаагын машины дотор талыг угаагаад байгаа юм уу??? Гэхэд тэр алчуураа усруу шидэн: Яасан болохгүй юм байна уу?
Би шууд л хоёр гараа өргөн: Ямар ч асуудал алга. гэсээр цааш явлаа.

-------------------------

Маргааш нь манайд хөшиг буйдан бүх зүйлийг цэвэрлэхээр жижигхэн тоосны машинтай залуу ирэв.

Бас тэр хачин залуу Тэюун руу их сонин жигтэй хараад байсан.

Тэюун нөгөө залууд буйданг маш сайн дотор гадаргүй цэвэрлэх зөвлөгөө өгч байгаа харагдлаа.

Хачин залуу буйдан цэвэрлэж дуусчихаад Тэюунд ойртон чихэнд нь юм хэлээд унах нь тэр.

Би хурдан очиж тэдний голоор орон: Хөөе чи хурдан юмаа хийлдээ! Гэхэд Тэюун гайхсан бололтой: Яасан бэ? Надаас уух юм байгаа эсэхийг л асуусан юмсан. Гэсээр гал тогооны өрөө рүү орчихлоо.

Энэ хачин залуу чинь бүр араас нь харж энэ тэр! Миний юм! Миний зүйлээс нүдээ салга! Чамд харахаас хазах заяа байхгүй юм чинь!

Дахин тэр залуу хэд хэд түүнтэй маягласаныг нь би лав харж тэвчсэнгүй.

Тэгээд Тэюуныг явсных нь дараа нөгөө залуугийн жижиг тоос сорогч шиг юмыг нь аваад: Энэ хэд юм гэхэд тэр залуу юм хэлэх гэхэд нь болиулж: Ярьшиг чи яв одоо угаасаа дуусаж байгаа юм чинь яв. Гээд тооцоог нь хийн түүнийг тоос сорогчтой нь хөөж гаргалаа.

Тэюун ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд нь би түүнийг өөртөө татаад үнсэв.

Тэюун инээгээд: Яагаад байгаа юм бэ?
Би нэг хөмсгөө өргөн: Юу гэсэн үг юм? Нөхрийнхөө нүдэн дээр өөр хүнтэй далжганаж болдог юм уу? Гэхэд
Тэюун цээж рүү цохиж зөрөн явахдаа хартай амьтан гэж бувтнах нь сонсогдоно.

Чамайг хардаж харамлах дуртай юм чинь.

Гэхдээ тэгж хардаж харамласны үр дүнд тэр орой шагнуулсан лдаа.

---------------------

Шинэ долоо хоног эхлэж бидний ээлжит нэгэн өрсөлдөөн эхлэлээ.

Зааварлагч багш: За тэгэхээр би энэ долоо хоног бяцхан шалгалт авах болно. Эхний асуулт нярай хүүхдийг усанд оруулах арга? Гэхэд Инёон хамгийн түрүүнд гараа өргөн: Өдөр болгон усанд оруулж, болгоомжтой барьж, органик бүтээгдэхүүнээр угааж арчилна. Гэв.

Азаар тэр хүүхэн Тэюун шиг ой тогтоолт сайтай нэгэн биш юм.

Тэюун шууд л: Буруу. Нярай хүүхдийг шууд усанд өдөр болгон оруулахгүй шүү дээ. Биеийг нь нойтон алчуураар арчиж долоо хоногт нэг хоёр удаа бүлээн усанд ургамлын гаралтай усаар угаах нь хамгийн тохиромжтой. Бас усны температур 37 градусаас доошгүй байх ёстой. Гэх нь тэр.

Багш алга ташин: Тэюун их сайн санаж байх чинь. Мундаг байна. За тэгвэл живх болон ариун цэврийн талаар?
Тэюун түрүүнд гараа өргөн: Живх бүрийг гурван цаг тутамд өөрчлөх шаардлагатай. Үүний дараа бэлэг эрхтэн, савангаар цэвэрхэн усаар цэвэрлэнэ. Эхний өдрүүдэд саван хэрэглэх нь илүү дээр байх. Гэхэд бүгд л түүнийг яаж ийм сайн санаж байгааг гайхна.

Дараагын хэдэн асуултанд ч бас Тэюун ядах юмгүй дуржигнатал хариулсан тул Инёон чимээгүй тэмцэлдээ ялагдаж байгаа даа таагүй суух бол Тэюун надад: Ийм юм цээжилж чадахгүй бол эмнэлгийн сургууль төгсөсний хэрэг гарахгүй байлгүй. Гэсээр жуумалзана.

Харин би түүнийг энэ бүгдийг маш сайн санаж цээжилсэн нь тэр хүүхэдтэй болохыг маш их хүссэнээс болсон гэдгийг харж байв.

-----------

Бидний тохирсон хугацаа нэг сар 15 хоног байсан боловч бид охиноо эрт авахаар болсон юм.

Багш: Тэюун маш сайн бас Жэхён ч бас хичээсэн болохоор бид та хоёрт хүүхэд үрчлэх өдрийг чинь урагшлуулж туслаж байгаа юм. Би өрөөндөө хүлээж байя ороод ирээрэй гэсээр явлаа.

Бид Жиюүг харахаар ирэхэл нөгөө хүүхэн нөхөртэйгөө бас зогсож байв.

Инёон зөөлөн инээмсэглэн: Би бодлоо өөрчилсөн. Чи түүнийг үрчилж болноо. Бас чи маш сайн аав болох байх амжилт хүсье. Гэж гараа сунгахад Тэюун гарыг нь атган инээмсэглээд: Баярлалаа. Чи ч бас сайн ээж болох байхаа. Амжилт хүсье. Гэлээ.

Маргааш өглөө нь би ажлаасаа чөлөө аван шүүх дээр ирлээ.

Шүүгч ч биднийг тодруулвал намайг охинийг өргөж авсаныг батлаад шүүх хурал тарав.

Асрамжийн газрын эрхлэгч Тэюун болон надтай гар барин: За амжилт хүсье хэрэв хэцүү зүйл байвал багштайгаа холбоо барьж ямар нэг зүйл асууж болно шүү. Бас бид ч бас ойрхон хяналт тавих болноо. Гээд явлаа.

Харин Тэюун надруу баярласанаасаа болж нулимс хурсан нүдээр харж: Би сайн аав байхаа амлаж байнаа Жэхён. Бас хайртай шүү. Чамд бас Жиюү дээ. Гээд намайг тэвэрэв.

Ингээд эцэст нь нэг юм охиноо авлаа даа.






A/n: Хурдан оруулахыг зөндөө хичээж байгаа шүү💚 Тэюун болон Жэхёны нойргүй өдрүүд айсуй 😂💚
미소

-Actually i have two dad- |Complete|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon