Ажлаас халагдсан?

728 110 25
                                    

Өглөө сэрснээс хойшоо би Тэюунд Жонниг зүгээр л нөгөө хэлтсийн дарга гэж ойлгуулах гэж үйл ээ үзлээ.

Эхнэрийнх нь хамтдаа авхуулсан зургийг үзүүлж байж арай гэж уур нь гарах шиг болов.

Би: За орой ирээд авъя.

Тэюун гараа элгэндээ тэврэн: Би ууртай хэвээрээ л байна. Гэхэд нь би хацар дээр нь үнсээд: За уучлаарай. Уурыг чинь гаргаж орой явж кино үзье. Болж байна уу? Хэмээхэд нөгөөхийг чинь нүд нь гэрэлтэн зөвшөөрсөөр машинаас буулаа.

Ажил дээр ирэхэд манай хэлтэсд шинээр нэг хүүхэн ирж байгаа гээд өрөөнд сууж байх нь тэр.

Би: Танилцахад таатай байна. Маркетингийн хэлтсийн дарга Жон Жэхён. Гэхэд тэр инээмсэглэн: Танилцахад таатай байна. Им Сэра гэдэг. Гэж өөрийгөө танилцууллаа.

Би түүнийг өрөөнөөс гаргаж: Тэил чи Сэрад нөгөө суух газрыг нь зааж өгөөд ажилдаа танилцуулаад ерөнхий бүх юмыг нь зааж өгөөрэй. Гэж даалгаад өрөөн дөө орлоо.

Өчигдөр уул нь Тэюун намайг очихгүй гэхээр нь өөрөө ажил дээр ирсэн чинь яг Жонни бид хоёрыг харчихсан юм байна лээ. Тэгээд л бөөн юм болсон байхгүй юу.

Одоо ингээд хэсэгтээ Жоннигоос зайгаа барьна даа.

Кофе уучих санаатай цайны өрөө рүү ороход Тэил дарвайтлаа инээчихсэн зогсож байлаа.

Би: Яасан баяртай зогсож байх юм юу болоов?

Тэил инээмсэглэсэн чигтээ: Чи надад бараг эхнэр олоод өгчихлөө шд. Тэр их хөөрхөн охин байна лээ.
Би инээн: Заза тэглээ гээд одоо инээхээ боль. Чамайг тэр охин чинь харвал юун дурлах мэдрэл муутайм байна гэж бодно шүү. Гэхэд тэр инээхээ болих гэсэн ч тэвчиж чадалгүй дахиад л инээнэ.

Буцаад өрөөндөө нөгөө хэдэн юмаа хийгээд сууж байтал юу юугүй өрөөний хаалга эвдэх шахам Жонни ороод ирэх нь тэр.

Тэгснээ бүр учир зүггүй тэвэрч аваад уйлах гэж байгаа царайтай хошуу амаа өмөлзүүлээд: Жирэмсэн.
Би: Айн?
Жонни: Эхнэрээ.
Би: Юу?
Жонни чангаар: Тэнэгээ эхнэр жирэмсэн гээд байна! Гэж хэлэхэд нь надад материал өгөхөөр Тэил ороод ирлээ.

Тэил: Юу хэний эхнэр. Гэж гайхсан царайтай бидэнд рүү харлаа.
Жонни дахиад л очоод тэвэрч аваад нурж унан: Эхнэр жирэмсэн гэнэ.

Тэил жуумалзан: Тэгвэл өнөөдөр тэмдэглэх юм байгаа биз дээ?
Би толгой сэгсрэн: Юу вэ тийм юм байхгүй.
Жонни: Танай хэлтэсд шинэ хүн ирсэн гэсэн биз дээ. Манайхтай нийлээд танай шинэ хүн манай шинэ хүн хоёрыг бөөндчихье тэгэх үү?

Уул нь болохгүй юм байхгүй шиг л санагдах юм.

Би жуумалзан: За яахав нээх удахгүй дуусна гэвэл болох л юм.

Бид нар тохироод орой гарахаар боллоо. Нөгөө Жоннигийн эхнэрт баяр хүргээд Тэил энэ тэр өрөөнөөс гарахгүй бөөн юм болж болж бараг тарахын алдад гарч явлаа.

Нөгөө хэлтэст манай хэлтэст бидний нийлдэг хэдүүд хуваагдаад бий. Тэгээд яахав юм юм далимдуулж уух санаатай хэдэн нөхдүүд л дүүрэн.

Яаж яваад бид нар ингээд архи гүзээлдэг нөхдүүд болчихсон юм бол доо?

Би хэлтсийнхэн лээ хандан: За манайхаан хэдүүлээ өнөөдөр орой Сэраг угтаж авах үдэшлэг хийгээд хоолонд орцгооё. Гэхдээ би даахгүй шүү. Та нар намайг шатааж дуусна.
Тэил гараа өргөн: Тэгвэл би дайлъя.

Паах нөгөөх чинь хүүхэн харсан биш хамаг хармаагаа сэгсрэх нь дээ.

Ингээд бид байнга ордог газартаа орлоо.
Эхлээд бид нар хоол идэж шинэ хүн маань ч эхлээд биеэ барьж байснаа сүүлдээ сайхан дундаа ороод бид нар ууж эхлэлээ.

Би: За би одоо ингээд явах хэрэгтэй. Гээд босох гэхэд Жонни татаж суулгаад: Дундаас нь мурихгүй шүү. За сайхан одоо энэ Жэхёнийг шахаарай. Гэхэд нөгөөдүүл нь команд авсан цэрэг шиг л над руу дайраад унах нь тэр.

----------------

Би: Б-би ч гэсэн тэ? Үнэндээ бас хүүхэд мүүхэдтэй болмоор байнаа!
Хэчан нүдээ онийлгон: Ю-юу вэ? Хэээн яасааан?
Би: Жонни жонни жирэмсэн юм байхоо.
Хэчан инээн: Өө Жонни ах жирэмсэн юм уу? Ахаа Жонни ахаа. Баяр хүргиийй Агаа! Хүүхэд нь хэзээ төрхийн?

Миний утас дуугарах нь тэр.

Би: Өө байнаа.
Тэюун: Би-би. Намайг хурдан ирээд аваач?

Тэр утасаа авсанаа нэг л сонин уйлаад ч байгаам шиг хоолойгоор яриад уналаа.

Хэчан: Яасан Жонжо?
Би: Ааан Тэюун ах нь уйлаад байхын. За би яваад яриад ирий.

Би утасаа чихэндээ барин чангаар: Яасан гэнээ?
Тэюун: Тэнэг малаа! Намайг ирээд хурдан ав гээд байна. Удаад байвал би алга болчихно шүү!

Цагаа харахад би нөгөө хэдтэйгээ арав болтол уугаад суучихсан байх нь тэр.

Уусан учир машин барьж болохгүй болохоор дуудлагын жолооч дуудаад Тэюуны ажил руу хурдаллаа.

Тэр муухай царайлчихсан машинд орж ирэв.

Одоо алуулсаан. Баларсан. Хүүр юмаа.

Тэюун: Би чамайг хэр удаан хүлээснийг мэдэж байна уу?
Би доошоо харан: Чи хагалгаатай гээгүй юмуу?
Тэюун нусаа татан: Би одоо дахиж хагалгаа хийхгүй ээ. гэхэд нь би гайхан: Яагаад? Яасын юу болсон юм?
Тэюун нүүрээ даран: Мэдэхгүй ээ халагдчихлаа.






A/n: Яалтачгүй ЛГБТ сэдэв ч хэцүү л юмдоо. Баярлалаа. Сайхан амраарай хайртай шүү kidz💚
-이미소-

-Actually i have two dad- |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora