Нэг нас

563 86 5
                                    

Өнөөдөр бол бидний хөөрхөн бондгор гүнжмаа Жиюүгийн нэг насны төрсөн өдөр.

Заза үнэндээ хөөрхөн гүнжмаа биш дандаа миний үсийг зулгаадаг. Хэрэв энэ түүнийг ухаан ортол үргэлжлэнэ гэвэл би лав насны эцэст халзан болж дуусна байх. Тэгсэн хэрнэ Тэюунд дуртай гэж яана. Нэгхэн настай юм байж бас хүн ялгана. Бяцхан чөтгөр.

Тэгэхээр түүнийг нэг нас хүртэл миний үсийг хэрхэн зулгаасан түүхүүдээс ганц хоёрыг сонирхъё.

--------------

Би орилон:" Аааааа Юун-а салгаарай аваарай! Охиноо аваачэээ" гэхэд Тэюун ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд охины гарыг миний үснээс салгалаа.

Би памперсийг нь өмсүүлж байсан чинь үснээс гэнэт л зулгаагаад авсан. Бүр гэнэт л аймаар чанга зулгаасан.

Тэюун охины гарыг харан:" Яаана Жэхён-а энэ" гэсээр надад Жиюүгийн гаранд байх тугаар нь зулгаасан үсийг минь харууллаа.

Ээээээ! Яасан гэж миний сайхан үсийг ингэнэ вэ!

-------------------

Ажлаас зөндөө загинуулж загинуулж жоохон ууртай гэртээ ирлээ.

Тэюун:"Жэхён-а хоолоо идээрэй. Хурдан бууж ирээрэй" гэж намайг доороос дуудав.

Би доошоо харсаар бууж иртэл тэр Жиюүг өгөн: "Хүүхэдтэй өдөржин гэрт ядарч байхад чинь ирсэн байж хүүхэд тэврээд өгөхгүй юм аа" гэж надад уурлан гомдох хоёрын голоор хэлнэ.

Өдөр юу буруу хийсэн талаараа бодож суугаад охин уйлаад байгааг ч анзаарсангүй.

Тэюун хөмсгөө зангидан хүрч ирээд:"Жон Жэхён гуай юугаа гөлрөөд суучихав аа? Хүүхэд уйлаад байхад"
Би хөмсгөө зангидан: "Мэдэхгүй ээ. Өдөр нэг юм болоод л"
Тэюун охиныг дахин надад өгөөд: "Охин ууртай байхад чиний ямар байх огтхон ч хамаагүй. Одоо өгж байгаа дээр хоолоо ид" гээд явчихлаа.

Яаалаа гэж би нөхөртөө ч зовлонгоо ярих эрхгүй болно вээ?

Тэюун охинийг өргөн: "Ааваа хүчтэй байгаарай гээрэй"

Гэхдээ л би жаргалтай байна.
---------------------


Би орилон: "Эээ сайхан царайг минь яах нь энэ вэ?!!!" Гэхэд Тэюун охинийг тэврэн гарч ирээд:"Яасан?"
Би царайн дээрх түүний үлдээсэн ул мөр лүү заан:" Миний нар салхи үзээгүй нандин сайхан царай минь яах нь энэ вэ?!" Гэж гомдоллоход Тэюун нүдээ эргэлдүүлэн: "Би нэг ч удаа гомдоллоогүй юм шүү" гэсээр гар дүүрэн маажуулсан мөрөө харууллаа.

Хайран сайхан царай минь. Хайртын минь хайран сайхан гар.

------------------



Тэгэхээр Тэюун гэртээ гэрээ цэвэрлэхээр Жиюүтэй үлдсэн бол би бялуу бусад чимэглэл болон авга ах нар гэх улсуудыг ирээрэй гэж захих үүрэгтэй гэрээсээ гарлаа.

Бялууны дэлгүүр ороход зөндөө олон маш гоё хэлбэртэй бялуу байсан ч хамгийн гоё харагдсан нь улаан спорт машины хэлбэртэй байсан болохоор би шууд л авчихсан.

Үүнийхээ дараа нь би ОХИН минь нэг нас хүрж байгааг санасан лдаа.
Бас Тэюун надад уурлах болно гэдгийг.

Би машины арын суудал дээр бялуугаа тавиад чимэглэлийн дэлгүүр орон юмаа аван зогсоход Марк над руу залгалаа.

Би:" За яасан өнөөдөр дүүгийнхээ төрсөн өдөрт ирнэ биз дээ?"
Марк хоолойгоо засан:"Харин ахаа та Хэчан бид хоёрыг ирээд аваач? Бид хоёрыг Хэчаны ээж гарч болохгүй гээд байна. Та хэлээд өгөөч" гээд Хэчаны ээжид утасаа өгчих нь тэр.

Сайхан царай аятайхан харьцаатай хүнд хүн үгүй гэдэггүй л байхгүй юу.

Би юмаа авчихаад тэр хоёрыг авахаар явлаа.

Тэр хоёр машинд орж ирэн суухад нэг юм пас хийгээд явчих нь тэр.

Марк:"Хэчан-а чи юун дээр суучихав?"
Хэчан нүдээ анин: "Мэдэхгүй ээ. Би утас руугаа харж байлаа"

Хэчан охины минь гоё улаан спортын машин шиг бялуун дээр нь суучихсан. Одоо би биш бид хамтдаа Тэюунд загинуулна.

Хэчан бид хэд шалчийсан бялуугаа барин гэрт ороод Тэюунд хэлэлгүй сандал дээр тавиад гэрээ чимэглэж эхлэлээ.








Тэюун толгой сэгсрэн:"Хэчан дээр нь суусан чинь машин аваад байхдаа яадаг юм бэ? Жэхён-а машин шдээ?" Гэж хэлэхэд нь би аль болох өөр юм бодож нүдээ эргэлдүүлэн зогслоо.

Ингээд эмээ өвөө авга ах нар бүгд цуглаж Жиюүгийн төрсөн өдөр эхлэх болов.

Бид: "Төрсөн өдрийн мэнд хүргье Жон Жиюү!!!"

Жонни: "За Жэну бид хэдийн өгч байгаа бэлэг" гэсээр хөөрхөн дэрвэгэр даашинз бэлэглэлээ.

Жэну бол нөгөө Жоннигийн хийсэн гавьяа шүү дээ.

Энэ бүх зүйл бидний аз жаргал бидэнд ирээд аль хэдийн нэг жил болсоныг илтгэнэ.

Би орилон:"За хүүхдийн төрсөн өдрөөр архидана гэж байхгүй шүү" гэж хэлэхэд тэд хоёр дахь шилээ задлаж байсан лдаа.

Одоо яая гэхэв задалсан юм чинь дуусгахаас.





A/N: Ингээд одоо Жиюүгээ том болохыг үзнэ дээ 😂 цаашдаа иймэрхүү жижиг2 хэсгүүд орно доо. Уншиж бас дэмжиж байгаад баярлалаа;))

-Actually i have two dad- |Complete|Where stories live. Discover now