1. Танилцуулга

332 31 10
                                    


- Намайг Им Сэрён гэдэг.
Одоогоор дѳнгѳж сургуулиа тѳгсѳж их сургуульд орохоор бэлдэж байгаа...

Надад гэр бүл гэх хүмүүс байсан ч тэр хүмүүстэй хамт байх надад тийм ч сайхан санагдадгүй. Яг ямар ч сэтгэл хѳдлѳлгүй бараг л хѳшѳѳтэй ярьж байгаа юм шиг санагддаг болохоор би гэрийхан гэх хүмүүсээс тусдаа гараад хэдий 5жилийг ардаа үлдээжээ.

Надад хэзээ ч аав ээж гэх хүмүүс байгаагүй мэт л амьдардаг. Хэрвээ намайг гэдэг хүмүүс байсан бол би тэднийг хэзээд хүндлэх байсан гэвч тэд тийм хүмүүс биш нь харамсалтай хэрэг.

Надад найз нѳхѳд гэх хүмүүс ч байхгүй...

Миний амьдралыг 6жилийн ѳмнѳх ѳвлийн хараал идсэн нэг ѳдѳр тэр чигт нь ѳѳрчилсѳн юм...

Намайг бас энэ хараал амьдралыг ч гэсэн харах ѳнцгийг минь тэр чигт нь ѳѳрчилсѳн илүү хар бараан болгосон гэх нь зѳв байх. Жоохон байхдаа мѳрѳѳдѳж суудаг байсан тэр зүйлсийг минь тэр ѳдѳр аавийн танил ах гэх хүн үгүй хийж орхисон.

(6жилийн ѳмнѳ)

Гэртээ зурагт үзэж суутал гаднаас аав ээж хоёр нэг үл таних ахтай орж ирэн хоол унд идэцгээн ярилцаж байв.

Манайд орж ирснээсээ хойш тэр үл таних хүн над руу завсар гарвал хялааж намайг нэг л сонзсон харцаар харж байсанд би ч тавгүйцэн ѳрѳѳндѳѳ орон шууд л хаалга түгжээд суучихав. Яг үнэндээ тэр ахийн харц гээд л бүх зүйлс надад таалагдахгүй байсан юм.

Орондоо орон хѳнжилдѳѳ шурган хэвтэж байтал хаалга тогших нь сонсогдож байсанд би зүгээр л дуугүй хэвтсээр байв. Түр тогшихоо болин: Аав ээж хоёр нь ажилтай энэ ахтайгаа хамт байж бай цаг л болно гэх аавийн баргил хоолой сонсогдоход би зүгээр л ' Заа' гэсэн товч хариулт ѳгѳв.

Яг үнэндээ надад айдас тѳрж хачин мэдрэмж намайг хцчин авав.

Удахгүй хаалганд түлхүүр хийн чимээ гарахад би гүйх шахам орноосоо босоод шкапанд орж нуухдав. Тэр ахийг байх вий гэх айдас намайг энд ороход хүргэсэн. Гэвч миний харахыг хүсээгүй хүн ѳрѳѳнд минь орж ирэн ийш тийш намайг хайж байгаа бололтой нүдээ гүйлгэн харж байснаа: Гараад ирээ ах нь чамайг яахчгүй гэх цаана л нэг хүйтэн ѳнгѳѳр хэлэхэд би түүнээс улам айн хойш шкапны буланд шигдэн түүнийг сонсож байв.

Хэсэг чимээгүй зогсож байгаад ' Гарч ирэхгүй бол би чамайг ѳѳрѳѳ олж аваад хүчиндэх болно шүү' гэх аймшигтай үгийг амнаасаа урсган намайг айлган би ѳѳрийн эрхгүй уйлж эхлэв.

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now