1.Rainy day

1.3K 98 0
                                    

Joen's POV

Тэр нэгэн аадар бороо цутгах өдөр бид анх учирч байсан юм.

Мөр болон хөлөндөө бууны шархтай, зодуулснаас болж нүүрэн дээрээ нилээн хэдэн хөхрөлт авчихаад амьтай голтой намайг гудамжны мухарт, бороонд норон сууж байхад дээрээс минь шүхэр барьж өгөн гараа сунгасан чиний дүр төрх одоо ч нүдэнд минь тодхон харагддаг.

Шаргал хөвсгөр үс, зузаан бөөрөнхий ягаан уруул, сэтгэл татам хурц нүд, тэгшхэн хамар, шулуун шанааны яс, ямар ч өөгүй цагаан арьс. Ухаан минь орж гарч байснаас уу? Анх удаа чам шиг дур булаам эр харсан болохоороо ч тэр үү? Би чамлуу сүүмийх нүдээрээ зогсоо зайгүй ширтэж билээ.

"Чи зүгээр үү? Бэртээ юу?"

"Чи зүгээр үү? Бэртээ юу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамаас сонссон анхны үг. Эрэгтэй хүнд баймааргүй уянгалаг хоолойгоороо их л санаа зовсон маягтай асууж билээ. Над дээр шүхрээ барьж байсан болохоор чи хэдий их норж байсан ч тоолгүй надлуу хачинаар ширтэж байсан.

Би одоо ч цус нь тогтохгүй байх шархтай мөрөө нөгөө гараараа даран, чиний надад барьж өгөх шүхрийг хэнэгчгүй түлхэн чамаас холдоод тав ч алхаж чадалгүй ухаан алдан унасан. Хамгийн сүүлд харсан дүр зураг минь чиний сандран надаас зүгээр үү гэж асуун, сэгсчиж байсан үе л санагдана

Ахин нүдээ нээхдээ би цагаан өнгийн тааз олж хараад өөрийгөө хаана байгааг мэдэхгүй, хагарах гэж байгаа мэт өвдөх толгойгоо дааж ядан эргэн тойрноо харлаа. Саяхан миний дээр шүхэр барьж өгч байсан залуу цустай бээлийгээ тайлж байгаа харагдахад би сул дуугаар

"Би.....хаана байна аа?"

"Аан. Сэрчихсэн үү?"

Шаргал үстэй залуу инээмсэглэн миний хажууд ирж суугаад

"Намайг Жимин гэдэг. Бас би дөнгөж сая амийг чинь аварлаа. Талархах хэрэггүй дээ"

"Яагаад намайг зүгээр л эмнэлэгт хүргэж өгөөгүй юм?"

"Эмнэлэгт очсон бол чи бууны шархаа юу гэж тайлбарлах байсан юм?"

Жимин гэх залуу босон, саяхан миний биенээс гаргаж авсан хоёр бууны сумыг надад үзүүлэн

"Би Ганнамдаа л алдартай Pas Te Guss гэдэг шөнийн клуб ажиллуулдаг юм. Манайхаар ч нилээдгүй дээгүүр тушаалтай, том том хүмүүс ирж үйлчлүүлдэг. Тэр дунд УИХ-ын гишүүн, ТЕГ-н захирал, Солонгосын томоохон мафууд хүртэл ирж охидуудтай зугаацдаг. Манайх хамгаалалт сайтай, бүгд л улсын зөвшөөрөлтэй учир тэдний зарим нь миний клубт хүний наймаа, хар тамхи, хөлсний алуурчин зэрэг зүйлсээ ярилцдаг"

Би түүний яриаг сонсон нэг сумыг авч халааслаад

"Юу гэх гээд байгаа юм?"

"Миний гол санаа бол...... би ч бас чамайг тиймэрхүү хууль бус зүйл хийдэг хүн гэж бодож байна. Чи юу юм? Хөлсний алуурчин? Баян айлын хүү юм уу?"

Би оёдолоо задалчихгүйг хичээн, намайг хэвтүүлсэн байх орноос өндийн, гадуурх хүрмээ шүүрч аваад хаалга зүглэв.

"Тэгэхээр дуу муутай байх нь ээ? Хамаагүй ээ. Хүсвэл манай клубт ирж зугаацаарай. Үргэлж нээлттэй шүү"

Намайг хаалгаар гарахаас өмнө тэр ардаас намуухан хоолойгоороо

"Чамайг хэн гэдэг юм?"

Би үүдэнд хэсэг зогссон юм. Түүнд нэрээ хэлэх эсэхтээ эргэлзсэн хэрэг л дээ. Гэхдээ яахав.....энэ залуу удахгүй үхэхээс хойш

"Жон Жонгүг"

"Танилцахад таатай байна шархадсан туулай минь. Нээрээ чи мэргэжлийн хүн дээр очих хэрэгтэй шүү! Шарх чинь задарчихаж мэднэ?!"

Би нүдээ эргэлдүүлсээр тэндээс гарлаа. Энэ газар орон сууц байхыг бодоход энэ залуу энд амьдардаг бололтой, саяных гэр нь байсан юм байна.

Утсаа гарган 'Тэхён' гэх дугаарлуу залгавал нээх удсангүй аваад

"Байна уу?"

"Би Лы Минху гишүүнийг зохицуулчихсан. Одоо дахиж төвөг удахгүй байх. Цогцсыг нь далайруу шидчихсэн"

"Сайн байна. Чи өөрөө зүгээр үү? Лы Минху гишүүнийг сайн зодолддог бас биедээ үргэлж буутай явдаг гэж сонссон юм байна"

"Чи тэгвэл их зөв сонсож. Би одоо очлоо"

Энэ үед Жимин гэрийнхээ цонхон дээр Жонгүгыг гарч явахыг хүлээн зогсож байлаа. Түүний гарт үлдсэн нэг сум байх ба Жимин түүнийг эргүүлж, тойруулж хараад

"Лы Минху гишүүн"

гэж хэлэн бууны сумыг анх хараад л хэнийх гэдгийг нь мэдсэн. Бас гишүүнийг аль хэдийн үхсэн гэдэгт тэр итгэлтэй байлаа

Цонхны цаанаас, Жонгүг байрнаас гаран явах нь үзэгдэхэд Жимин нэг хөмсгөө өргөн

"Байнгийн үйлчлүүлэгч маань байсан юмсан...... Чи яг хэн юм бэ?"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now