8.What's wrong?

528 79 0
                                    

"Байз Жонгүг а! Чадахгүй гэдэг чинь юу гэсэн үг юм?! Тоглоод байгаа юм уу?!"

Жонгүг орон сууцнаас хурдан хурдан алхалсаар гарахад Жимин ардаас нь гүйж юу болсныг асуух ч Жонгүг тоож ч харсангүйд Жимин түүний бугуйнаас татан өөрлүүгээ харуулаад

"Жон Жонгүг. Ямар хараал идмэр нь болоод байгааг надад хэлээч дээ?!"

"Уучлаарай Жимин. Би чамлуу мөнгийг чинь буцаагаад шилжүүлчихье"

"Юу?! Хөөе! Жонгүг!!"

Жонгүг машиндаа суун хөдлөхөд Жимин ардаас нь харсаар хоцров.

————————————————————————

Joen's Pov

Саяхан харсан зүйлээ би Тэхёнд ярихдаа өөрөө өөртөө ч итгэхгүй байснаа хэлэх хэрэгтэй байх. Энэ сайн зүйл үү муу зүйл үү гэдгийг хэлж мэдэхгүй ч би яг одоо үнэхээр хоосролд автчихаад байна.

"Хөөе! Жонгүг а. Намайг сонсож байна уу? Чи тэр хүнийг яагаад Намжүүн ах гэж бодсон юм?"

"Би бодоогүй ээ. Би харсан бас сонссон. Чи мэднэ би Намжүүн ахыг хаанаас нь ч хараад танина. Түүнтэй би их удаан хамт байсан шүү дээ"

"Намжүүн ах 3 жилийн өмнө өөд болсон. Жимины яриад байгаа Кан Санэл гэдэг хүн нь ч түүнд бас 3 жил ажилласан гэсэн. Яагаад бүх юм нь ингэж таараад байна аа? Кан Санэл Ким Намжүүн хоёр нэг хүн гэсэн үг үү?!"

"Гэхдээ Намжүүн ах яагаад тэгнэ гэж? Түүнд намайг хуурах ямар ч шалтгаан байхгүй?"

"Тэр магадгүй......зүгээр л......чамаас салахыг хүссэн байх Жонгүг а?"

Тэхён хэлсэн үгэндээ гэмшиж Жонгүгыг шархлуулаагүй байгаасай гэж хүснэ. Гэхдээ эцсийн эцэст тэр үнэнийг мэдэх ёстой. Багаасаа хамт өссөн төрсөн ах дүүс мэт тэдний харилцаа юу болж хувирсныг

"Тэхён а......Би ганцаараа баймаар байна"

"Ойлголоо. . . . Маргааш уулзъя"

Тэхёныг гарсны дараа өрөө анир чимээгүйд автлаа. Ойрд Жимин гэгчээс болоод ийм тайван байгаагүй удаж. Гэхдээ үүнийг тайвшрал гэх үү? Зүгээр л бага зэрэг ганцаардаж байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа болохоороо ингэж байна.

Сонин юм. Би яагаад ганцаардана гэж? Би үргэлж л ганцаараа байсан шүү дээ. Ганцаараа уйлж, ганцаараа инээж, өөртэйгөө л харьцаж, өөртөө л тааруулан амьдарч ирсэн. Би яагаад ингэж хоосон оргихыг мэдрэнэ гэж? Би чинь зүгээр л хүйтэн хөндий хөлсний алуурчин.

Хайр энэрэл, өршөөл үгүй энэ дэлхийд ганцаараа байх нь л хамгийн ашигтай. Тэгвэл хэн ч чамайг хуурахгүй, зовоохгүй, итгэлийг чинь алдахгүй......зүрхийг чинь шархлуулахгүй. Харгис хорвоо дээр бид хүчирхэг байж л оршин тогтноно. Сул дорой нь зүгээр л үхээд өгнө.

Утсанд мессэж ирэх дуунаар би бодлоосоо салан утсаа харлаа

Jimin
-Хөөе! Муу луйварчиаан!! Намайг машингүйг мэдсээр байж яаж орхиж явж чадав аа?!

Жимины уурлаж байгаа төрх нүдэнд төсөөлөгдөхөд би өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Гялалзсан шаргал үс, зангидсан хар хөмсөг, урагшаагаа унжсан уруул бүгд зураг мэт надад тодхон харагдана.

Гэхдээ буцаад л хар бараан бодол тархийг минь бүрхэн авахтай зэрэгцэн инээмсэглэл минь замхран алга боллоо.

Jungkook
-Бид ингээд болих хэрэгтэй байх.

Хэдий энгийн мэт боловч, хэлэхийг хүссэн бүх санаагаа илтгэсэн ганцхан өгүүлбэрээ бичиж явуулчихаад би шууд л түүний дугаарыг block лон, түүнтэй холбоотой бүх зүйлсээ устгалаа.

Энэ хүртэл Жимины төлөө байсан ч, үүнээс цааш би ганцаараа хийх болно. Бас үнэхээр Кан Санэл гэгч нь Намжүүн ах юм бол.....би түүнийг алж чадахгүй ээ.... Тэр миний ах шүү дээ. Аль хэдийн алдчихсан гэж бодож байсан ах минь болохоор үнэхээр чадахгүй нь Жимин а

Боссууд(дууссан)Where stories live. Discover now