20.End like this

915 80 18
                                    

"Ж-жонгүг а гуйя! Миний хэлэхийг сонсооч?"

"Бүтэн 3 жил. Өсвөр насны бяцхан жаал. Асарч хамгаалах хэн ч үгүй энэ харгис ертөнцөд амьдрахын тулд хулгай хийж, зарим өдөр нь хоосон, зарим өдөр нь гудамжинд унтдаг байсан. Хөхөө өвлийн хүйтэнд өмсөх дулаан ч хувцасгүй, доороос хайрах хүйтэн цемэнтэн дээр хөл нүцгэн алхдаг байсан."

"Ж-Жонгүг а"

"Хэн ч мэдэхгүй. Чи надад хэлж байсан даа? Юу ч мэдэхгүй юм байж амныхаа зоргоор ярих хэрэггүй гэж? . . . . Би ч гэсэн. Надад ч гэсэн хэн ч мэдэхгүй хэцүү түүхүүд байсан. Зөвхөн чи л тийм юм биш. Гэхдээ цаашдаа надад хэрэггүй болж байх шиг байна"

"Жонгүг а битгий ингэ л дээ? Би чамд сайн!"

"Сайн гэнэ ээ? Тэгээд сайн юм байж, яагаад надад үнэнийг хэлээгүй юм?"

"Би айсан юм. Чамайг алдахвий гэж"

"Үгүй ээ. Чи зүгээр л өөрийгөө үзэн ядуулахыг хүсээгүй. Юу ч мэдэхгүй намайг бодож болсонгүй юу?! Би чадахгүй нь! Өөр юу ч байсан яахав, энийг л чадахгүй нь"

Гэнэтхэн л чанга буун дуу гарч Намжүүн газар унав. Жимин Жонгүг хоёр цочин харвал Ким Хансо гинжнээсээ суларчихсан Намжүүныг буудан унагаасан байв.

"Та хоёрын яриаг дэндүү удаан сонслоо. Одоо хангалттай. Аль дээр л би чамайг өөрөө буудчихдаг байж Жон Жонгүг"

Хансо буугаа Жонгүглүү онилоход Жимин гинжээ татан арай хийж босоод буун дуу дуугарахтай зэрэгцэн Жонгүгын өмнө амжин ирж зогсоод түүний өмнөөс буудуулав.

Жимины амнаас цус садран урагш Жонгүгын гаран дээр унахад Жонгүг Жимины нуруунаас урсах цусанд гараа будагдсан байхыг олж хараад чангаар ориллоо.

"ПАК ЖИМИН!!!"

Хансо хэсэг гайхшран зогсож байхад нь Жонгүг Жиминыг тэвэрсэн хэвээрээ халааснаасаа буугаа аван Хансог буудаж унагаав. Жонгүг Жиминыг өвөр дээрээ зөөлөн хэвтүүлээд, чичрэн салагнах гараараа шархан дээр нь дарж

"Г-гуйя Жимин а. Гуйя. Битгий үхээрэй! Үхэж болохгүй шүү!!"

Жимин цусанд будагдсан уруулаа арай ядан хөдөлгөж

"Уучлаарай Жонгүг а. Ч-чамд юу-ч хэлээгүйд"

"Зүгээрээ зүгээр! Би уучилъя. Амьдралыг минь дахиад сүйтгэсэн ч болно. Чи л байвал энэ бүгд зүгээр"

"Б-би чамд хэлсэндээ. Одооноос би чамайг хамгаална аа гэж. Ингээд ч болов хамгаалсандаа би ..... үнэхээр баяртай байна"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now