18.Trouble

540 58 0
                                    

Жимин ажилынхаа өрөөнд юу ч юм их л нухацтай бодон сууна. Дугуйтай хар сандалаа налаад хүндхэн санаа алдан, цонхоороо гадаах орчинг хэсэг ширтэв. Чимээ аниргүй түүний өрөөнд ноёлж, Жимины амьсгалах мөн өрөөнд байх цагны чимээ л сонсогдоно.

Хэсэг хугацааны дараа гаднаас дуу шуу болсоор хэн нэгэн орж ирэхэд Жимин хэн гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Хоби өмнөхөөрөө их л цоглог орж ирээд том хар буйдан дээр тухалж суун

"Жимини өнөөдөр л ажилдаа ирж байх шив? Юу вэ наад царай чинь? Яагаад байдгаараа барайчихсан юм?"

Жимин суудлаасаа өндийн Хусогийн урд байх буйдан дээр суухдаа ч их л ихэмсэг харагдана. Өмссөн хувцас царайнаас нь болж тэр өнөөдөр классик маягийн харагдах ч Хусогт Жимин тийм ч сайн харагдахгүй байлаа.

"Хоби"

"Юу вэ? Хүн айлгаад байх юм зүгээр хэлээч дээ?"

"Би Жонгүгт сайн"

"Аан"

"Чи мэдэж байсан юм уу?"

"Баяр хүргэе! Чи албан ёсоор хамгийн сүүлд өөрийгөө Жонгүгт сайн гэдгээ ухаарсан хүнээр шалгарлаа. Мэдээж хэрэг хачин амьтан минь! Би аль дээрээс л мэдэж байсан. Үүнд ингэж санаа зовох юу байгаа юм? Хүнд сайн болоо л биз?"

"Би. . . . Жонгүгт үнэнийг хэлэх болно оо"

Хусог ширээн дээр байх аягатай цайг авч

"Ямар үнэн"

"Надад байгаа ганц үнэнг"

Хусог уух гэж байсан цайгаа буцааж ширээн дээр тавиад Жиминлүү хачинаар ширтэж

"Жимин чи"

"Жонгүг бол найдвартай, түшигтэй хүн. Тэр мэдлээ гэд юу ч болохгүй"

"Жимин, тэр чамайг барьж өгөх энэ тэр чухал биш. Чи бол байшин дүүрэн байсан гэм зэмгүй хүмүүсийг хомгоролдон шатаасан хэрэгт хамсаатнаар татагдаж байгаа нэгэн, Ким Хансотой хамт. Дээрээс нь баахан хар тамхины асуудалтай. Хэдий Жонгүг өөрөө хөлсний алуурчин ч, зөвхөн улс төрд муу нэртэй, шангаа хүртэх ёстой новшнуудыг л хааяа нэг цэвэрлэдэг байсан болохоос биш хүйтэн цуст алуурчин биш шүү дээ. Тэр энэ бүх үнэнийг чинь мэдсэний дараа чамтай хамт үлдэнэ гэж үү?"

Жимин үсээ гараараа бага зэрэг зулгаан, хөмсгөө атиралдуулж

"Харин тэгээд намайг өөр юу хий гээд байгаа юм? Би цаашдаа дахиж Ким Хансо новшоос болж Жонгүгтэй муудалцмааргүй байна. Юу л болвол болог! Би хэлэх болно"

Жимин ууртай өрөөнөөс гаран явахад Хусог ахин аягатай цайгаа авч, тайвнаар уугаад

"Жон Жонгүг? Тэр яаж хүлээж авах бол?"

———————————————————————————

"Байна уу? Миний хөөрхөн бяцхан залуугаар юу байна?"

"Жонгүг....."

"Яасан бэ? Ямар нэг юм болоо юу?"

"Үгүй ээ......энэ.....зүгээр"

"Зүгээр биш л байна даа. Чи хаана байгаа юм? Би яваад очъё"

"Жонгүг а"

"Мм?"

"Эртээд чиний хэлсэн үг үнэн үү? Пак Жимин л бол би бүх зүйлд нь дуртай байна аа гэж хэлсэн чинь үнэн үү?"

"Мэдээж хэрэг. Би чамд хайртай юм чинь хайрлахгүй гэд яахав?"

Утасны цаанаас Жонгүгын цоглог хоолой, өхөөрдөм инээд нь сонсогдоход Жимин гүнзгий амьсгаа аваад гараа чангалан атгав.

"Надад чамд хэлэх зүйл байна. Хоёулаа уулзах уу?"

"Тэгье ээ. Гэхдээ юу хэлэх гэд байгаа юм? Их нухацтай бололтой тийм үү? Хэрвээ надаас салах гэж байгаа бол эртхэн хэлчихье би чамаас яасан ч салахгүй шүү!"

"Миний яриаг сонссоны дараа наад үг чинь хэвээрээ байдаг бол би хичнээн их баярлана гээч?"

"Юу гэсэн үг юм? . . . . Ямартай ч уулзаад ярилцъя. Түр баяртай миний бяцхан залуу"

Жиминыг утсаа таслан хүндхэн санаа алдахад өөр хэн нэгэнээс дахин дуудлага ирэв.

"Байна уу?"

"Уулзацгаая. Жимин шши. Миний явуулсан хаягийн дагуу хүрээд ир"

"Надад чамтай ярих юм байхгүй"

"Надад байгаа."

Жиминыг ам нээхээс өмнө утас тасархад тэр дотроо мэддэг бүх хараалаа урсган, эргэн тойрон дэх зүйлсээ нураан, хөмхийгөө зуув.

"За яахав. Ингээд бүгдийг нь нэг мөр болгоё! Би энэ бүхий л асуудлуудаас залхаж гүйцлээ"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now