4.I want you

596 88 0
                                    

"Хөөх чи яваагүй байхшив"

"Ойлгомжгүй зүйл хэлсний чинь дараа надад өөр сонголт үлдсэнгүй л дээ?"

Жиминыг өрөөндөө орж ирэхэд Жонгүг ширээн дээр нь хөлөө тавьчихаад, түшлэгтэй сандлыг нь налан их л тухтай сууж байх нь харагдлаа. Жимин түүнлүү дөхөж, тас хар өнгийн овгор товгортой, том гутлынх нь доороос хэдэн бичиг баримтаа татаж авангаа

"Тэгэхээр чамд хэлсэнчлэн, энэ Pas Te Guss шөнийн клуб бол гэмт хэрэг, бохир заваан зүйлсийн үүр уурхай. Би 6 жилиин турш өдөржин, шөнөжин хоолгүй зүтгэсний эцэст энэ газрыг хөл дээр нь босгосон юм. Одоо бол Сөүлийн хамгийн том клубуудын нэг"

Жонгүг залхсан байртай эвшээн суниагаад

"Чи үргэлж л энэ газрынхаа тухай ярих юм. Гол санаагаа л хэл л дээ?"

Жимин инээмсэглэх аядаад Жонгүгын суух дугуйтай сандалыг цааш түлхэн холдуулав

"Чи миний бодож байснаас ч илүү тэнэг юм гээч Жонгүг а. Миний алдсан зүйл бол энэ клубээр үйлчлүүлдэг бүхий л хүмүүсийн хийсэн хэрэг, аллага, хар тамхи, хахууль гэх мэт зүйлс баримт нотолгоотойгоо бичээтэй байсан хард диск"

"Тийм зүйлийг анхнаасаа яах гэж хийсэн юм?"

Жимин Жонгүгын өөдөөс харж хөлөө ачин, ширээн дээр гарч суугаад түүний үсээр тоглон

"Тиймэрхүү зүйлс байхгүй бол би аюулд орно шүү дээ? Тэд хүссэн үедээ намайг устгах эсвэл клубыг маань цагдаад барьж өгч чадна. Энэ л миний амиа хамгаалах ганц арга. Тэдний сул тал болох бүхий л бохир ажлыг нь өөртөө байлгах"

Жонгүг ч ойлгох шиг болж толгой дохин

"Чамаас хулгайлсан хүн гэхээр их том хүн бололтой?"

"Үнэндээ тэр миний баруун гар байсан юм. Надад их удаан ажилласан ч...... ийм л юм болчихлоо.

Тиймээс чи надад тэр хүнийг алж өгч тус болохгүй биз? Жонгүг шши?"

Жимин Жонгүгт дөхөж чихэнд нь эдгээр үгсийг шивнэж байхдаа гар нь түүний булчинлаг биеэр тэнүүчлэн гүйж байлаа. Харин Жонгүг хариу үйлдэлгүй зогсож байгаад Жимины бугуйнаас татан зогсоов

"Чи тэгээд надад хэдийг өгөх юм бэ дээ? Би их өндөр үнээр ажилладаг"

Жонгүг Жиминд дөхөж уруулруу нь ширтэх бол Жимин ч эсэргүүцэлгүй хөдөлж, Жонгүгын хацран дээр нөгөө гараа тавин

"Би хүссэнийг чинь өгье"

Жонгүг дур булаам инээмсэглэл тодруулан

"Болж байна. Би тэгвэл......чамайг хүсэж байна"

Жонгүг Жимины уруулруу дөхөхөд Жимин гараа уруулныхаа урд тавин

"Залуу минь. Би биеэ үнэлэгч биш. Гэхдээ чамд бол..........зөвхөн үнсэлт шүү. Бас ямарч хайр сэтгэл байх ёсгүй"

"Болж байна. Гэхдээ чи л эхэлж надад дурлах байхдаа?"

"Мөрөөдөж л бай"

Жиминыг өхөөрдмөөр инээхэд Жонгүг түүний хүзүүнээс татан уруул дээр нь үнсэж орхив. Өрөөнд зөвхөн тэр хоёрын нойтон үнсэлтийн чимээ сонсогдох бөгөөд Жонгүг үнсэлтээ салгалгүй Жиминыг өргөн ажлынх нь ширээн дээр гаргаж суулгаад хөлөн завсар нь орж зогсов.

Үнсэлт гүнзгийрч Жонгүгын гар Жимины гуяыг зөөлөн илж, дотор талаар нь дэггүйтэн гүйх бол Жимин Жонгүгыг хүзүүгээр нь тэврэн үсыг нь зөөлөн зулгаах аж. Жонгүг түрэмгийлэн Жимины амлуу хэлээ оруулахад Жимин түүний хэлийг сурамгай нь аргагүй хөхөж өгч байлаа.

Удаан үнсэлцсэний дараа тэд уруулаа салгахдаа хэн хэн нь ялимгүй их амьсгаадаж байсан юм. Жонгүг Жимины хавдаад улайчихсан уруулыг эрхий хуруугаараа арчин

"Үнсэлцэхдээ их сайн юм аа?"

"Би л тэгэж хэлмээр байх юм?"

Тэд хоёулаа инээд алдан, хэсэг чимээгүй бие биенээ ширтсэний эцэст Жонгүг

"За тэгэхээр. Би хэнийг хороох ёстой гэнэ ээ?"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now