15.Just one thing

588 71 0
                                    

"Жонгүг а. Босоод жоохон хоол идчих"

"Мм дахиад таван минут"

"Чи үд болтол унтлаа штэ? Босч хоолоо идчихээд буцаад унт?"

Жонгүг нүдээ нухалсаар орноос босоод Жимины араас даган гал тогоонд оров. Жимин хоолоо хутган

"Би аягалаад өгье. Чи сууж бай"

"Чамд хормогч их гоё зохиж байна"

Жонгүг нойрмог хоолойгоороо нүдээ бүтэн ч нээлгүй хэлсэнд Жимин түүнийг өхөөрдөн хацар дээр нь зөөлөн үнсэв. Жонгүг ч хүүхэд шиг инээмсэглэн Жиминыг тэврээд авав. Тэгээд мөрөн дээр нь толгойгоо тавин, нүдээ анихад Жимин түүний толгой руу барьж явсан халбагаараа хөнгөхөн цохиод

"Унтамхай минь хоолоо ид!"

Жонгүг цохиулсан толгойгоо илж, уруулаа унжуулсаар ширээний ард суув. Гэхдээ тэр Жимины хийсэн хоолноос ганц халбагадасны  дараа нүд нь сэргэж, хурдан хурдан амлуугаа хоолоо чихэж гарав. Баахан асгаж цутгаж идсэнийхээ дараа хоосон аягаа сунгаж

"Дахиад! Дахиад хийгээд өг"

Жимин шогшрон алчуураар Жонгүгын амыг арчиж

"Ямар жоохон хүүхэд байгаа биш аятайхан идээч?"

"Чи дэндүү их үглэх юм аа? Яг л гэрийн авгай шиг"

Жимин инээд алдан түүнд дахин нэг аяга хоол таваглаж, урд нь тавиад

"Тэгээд юу гэж? Чамд таалагдахгүй байна уу?"

"Үгүй ээ. Пак Жимин л бол би бүх зүйлд нь дуртай байна"

Жонгүг туулайн шүдээ гарган, өхөөрдмөөр инээмсэглэвэл Жимин хөнгөхөн инээмсэглэсэн ч Жонгүгын сэдэрсэн уруул, бугуйн дээрх хөхрөлтийг нь хараад инээмсэглэл нь ор мөргүй арилж орхих нь тэр. Хоолоо идэж байсан Жонгүг ч түүнийг ажиглаж

"Энэ зүгээр гэсэн шүү дээ Жимин"

"Чамд л тийм байх. Надад бол үнэхээр хэцүү байна"

Хэдэн өдрийн турш Жиминээс салаагүй гунигтай царай нь дахин тодорход Жонгүг хүнд санаа алдан, Жимины дэргэд очоод хацар дээр нь гараа тавьж, энхрийлэн илэв. Жоохон зүйлээс ч Жонгүгын Жиминыг гэх хайр нь мэдрэгдэнэ

"Битгий л дээ? Чи өнгөрсөн өдрүүдэд зөндөө уйлсан. Ингэхээр чинь би ч бас өвдөөд байна штэ?"

Жимины нүднээс нулимс урсахад Жонгүг түүнийг нь арчиж өгөв. Жимин өөрийнхөө жижигхэн гараараа Жонгүгын гарыг атгаж, бугуйн дээрх шархыг нь зөөлөн илээд

"Одооноос би хамгаалнаа"

"Юу?"

"Өнгөрсөн хугацаанд чи намайг хамгаалж байсан. Одооноос би чамайг хамгаалана за юу?"

Жимин одоо ч уйлсаар хэлвэл Жонгүг инээмсэглэн Жимины гарыг зөрүүлэн атгаад

"Ойлголоо. Тэгвэл намайг юу ч болсон заавал хамгаалаарай. Бяцхан залуу минь"

Жонгүг удаанаар урагшлан ойрд нэг ч үнсээгүй тэр л уруулыг нь дахин амтлав. Жиминыг нүдээ анихад хацрыг нь даган ганц хоёр нулимс унана. Жонгүг Жимины шилэн хүзүүнээс барьж өөртөө улам наан, үнсэлтээ гүнзгийрүүлэх бол Жимин Жонгүгын цамцны захаас зуурна.

Жонгүг Жимины урууланд шунан дуралсаар илүү ихийг хүсэх мэт түрэмгийлэн дайрах бол их уйлснаас болж хэт эмзэг байгаа Жимин зүгээр л түүний аясаар хөдлөнө.

Жонгүг хэлээ Жимины аманд нэвтрүүлэн, нааш цааш хөдөлгөх бол Жиминд бага зэрэг хэцүү байгаа бололтой хөл дээрээ арай ядан тогтоно.

Үүнийг анзаарсан Жонгүг Жиминыг хоёр гар дээрээ амархаан өргөөд ширээн дээр суулгачихав. Өөрөө хөлнийх нь завсар орж зогсоод, биенд нь бүхэлдээ наалдаж, тэврээд дахин үнсэлцэж эхлэв.

Жиминд илүү тухтай байрлал ирсэн тул тэр Жонгүгын үнсэлтэнд хариу өгч, түүний цамцан доогуур гараа оруулан гэдэсний булчинг нь зөөлөн илж таална. Жонгүг Жимины дээд доод уруулыг нь хавдтал нь хөхөн сорж байлаа.

Жимин хөлөөрөө Жонгүгын бэлхүүсийг ороон, хүзүүгээр нь гараа явуулан хөнгөхөн тэвэрсэнд Жонгүг түүнийг өргөн унтлаганы өрөөлүү явав.

Боссууд(дууссан)Where stories live. Discover now