9.Truth

526 76 0
                                    

Жимин Хусог хоёр тэдний ажлын өрөөнд юм ярилцан сууцгаана. Жимин саянаас хойш утсаа ширтэж, буйданлуу шидчихээд хөмсгөө зангидан

"Ёоо! Шал сонин санагдчихлаа"

Хусог гартаа байх иштэй чихрээ идэнгээ өрөөний шалыг нүдээрээ гүйлгэж хараад

"Тэгээд шалаа солиоч дээ?"

"Юу? Үгүй ээ! Тийм биш"

"Жимини бас юу чинь болохоо байчихаав?"

"Жон Жонгүг"

"Эртээд хайлгасан залуу чинь уу? Нээрээ би тэрний чинь талаар илүү сонирхолтой мэдээлэл олсон. Тэр залуу төрснөөс өөрцгүй нэг ахтай юм байна лээ. Ким Намжүүн гэдэг. Би түүний зургийг олсон юм л даа. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гээч?"

"Юу юм?"

"Ким Намжүүн Кан Санэл хоёр нэг хүн"

"Ю-юу?!"

"Ким Намжүүн 3н жилийн өмнө байшинд шатсан. Тэрний дараагаас гэнэтхэн 26н настай Кан Санэл гарч ирсэн"

"Гэхдээ яагаад?"

"Наадах чинь л гол асуудал болоод байна. Ким Намжүүн яагаад Кан Санэлийн дүрээр чам дээр ирж ажиллана гэж? Түүнд ямар ашигтай юм?"

—————————————————————————

"Жонгүг а! Чи тийшээ ганцаараа явж болохгүй ээ. Энэ дэндүү аюултай!"

Саяхан Намжүүны утаснаас дохио ирж тэд байршлыг нь тогтоосон билээ. Харин олдсон даруйд Жонгүг хурдхан дээгүүрх хүрмээ өмсөөд гэрээсээ гарах гэхэд Тэхён түүнийг зогсоов.

"Тэхён а тэр миний ах. Тэр намайг яах ч үгүй"

"Тэр Жимины доор 3н жил ажиллаж, бүхий л гэмт хэргийн уул уурхайг ажиллуулахад гар бие оролцсон. Энэ их хугацаанд тэр хаашаа ч эргэсэн байж болно шүү дээ?! Тэр бүр маш олон хэргийн баримттай хард дискыг Жиминээс хулгайлсан!"

"Гэсэн ч тэр миний ах Ким Намжүүн! Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би түүнд итгэдэг, итгэсээр ч байх болно. Тиймээс замаас холд Тэхён а!"

Жонгүг гэрээсээ гаран машиндаа суугаад хамаг хурдаараа хөдөллөө. Тэр явсаар томоохон хаусны өмнө ирж зогсов. Доод давхрын гэрэл нь асаалттай байсанд Жонгүг юу ч бодох сөхөөгүй хаалганы хонх дарав.

Ямар ч хариугүйгээр хаалга онгойход тэр итгэл муутайхан дотогш орон, эргэн тойрноо ажиглан, хэн нэгэнийг хараад нүд нь хэд дахин томорч, хэл ам нь мурийхдаа тэр ганц л үг амнаасаа унагаав.

Боссууд(дууссан)Where stories live. Discover now