14.Team work

528 73 0
                                    

Буу дуугарах чимээтэй зэрэгцэн зоорийн бүхий л гэрлүүд унтран, тэднийг харанхуй нөмрөн авав. Бүгд хэсэг сандралдан юу болоод байгааг ойлгож ядахдаа, эргэн тойрноо харах гэж хичээнэ.

Харин Жимин байдгаараа уйлан, урагш унан Жонгүгыг тэврэн авсан байлаа. Тэр яаж чадах юм бэ? Тэр чадахгүй, тэр зүгээр л хий буудсан. Жимин уйлсаар Жонгүгыг улам чанга тэврэн

"Ингэсэн дор бол хамтдаа үхье. Би үнэхээр чадахгүй"

Жонгүг хэн нэгэн түүний гарын боолтыг суллаж байгааг мэдрэн

"Хэн бэ?"

"Ярих цаг алга хурдан явцгаая!"

Харанхуйд хэн нэгэн түүнийг татахад Жимин түүнийг хоолойгоор нь таниж

"Хоби?"

"Хурдлаач дээ!"

Хусог урд гаран явах замыг цэвэрлэх бол Жонгүг Жиминыг түшиж, арай хийн алхаж байлаа. Харанхуйд буун дуу дахин нэг удаа гарахад бүгд сандралдан доош хэвтэв.

"Ким Хансо муу галзуу новш. Өөрийнхөө хүмүүсийг ч гэсэн алахыг хүссэн юм байхдаа?"

Хансо гар буугаараа хаашаа ч хамаагүй буудаж байлаа. Хэнийг хамаагүй алмаар байгаа юм шиг зогсолтгүй буудаж

"ПАК ЖИМИН!!! ГАРААД ИР!!"

Хэмээн муухай бархирна. Хусог чихэндээ зүүсэн чихэвчээрээ хэнтэй ч юм ярин

"Сөрөг довтолгоо хийх хэрэгтэй бололтой"

Их удсангүй хаалгаар шөнийн дуран зүүж, том буу барьсан Тэхён орж ирээд

"Би та нарыг харчихлаа. Ханаа дагаад чигээрээ яваад бай"

Тэхён зоорь дүүрэн буудаж эхэлхэд Ким Хансо ч сандран нөгөө талын буланд бусад хүмүүстэйгээ шигдэх зуур тэд арай хийн гарч амжлаа. Тэхён хамгийн сүүлд гарч хаалгийг гаднаас нь юм түшүүлж хаагаад

"Хурдан! Хурдан зугтаарай!!"

Хусог Тэхён хоёр Жимин Жонгүг хоёрын урд хойно гаран гүйсээр машиндаа амжин суувал ардаас нь хар хослолтой хэдэн залуус гарч ирсэн ч, тэднийг гүйцсэнгүй ард хоцров. Бүгд л сая нэг амьсгаа авах шиг болж тайвширцгаан, цувсан хөлсөө арчина.

"Та хоёр яаж мэдэж ирсэн юм?"

Жонгүг шархаа дарсаар асуувал Тэхён

"Гар утасны чинь дохио их сонин газар байгаад байсан юм. Бас чи ямар ч холбоогүй алга болчихоор нь Жиминлүү залгасан ч тэр утсаа аваагүй. Эцэст нь би зөн совингоороо ямар нэг юм болоод байгааг мэдээд, Хусог оос тусламж гуйсан юм"

Жимин хөмсгөө өргөн, гайхсан янзтай

"Та хоёр бие биенээ танидаг юм уу?"

"Бид ийм мэргэжлийн түвшний хакерууд болохын тулд нэг л сургуульд явдаг юм. Тэр манай доод курс байсан"

Машин барьж явах Хусог хариулахад Жимин толгой дохин, буцаж Жонгүглуу харав. Тэгээд түүний гарлуу хөнгөхөн цохиж

"Чи тэнэг юм уу?! Яагаад хүн өөрийг нь алах гэж байхад инээж чаддаг байна аа?!"

"Чи болохоор.....чамайг болохоор л зүгээр гэсэн биз дээ?"

Тэд явсаар Жимины гэрийн өмнө ирэв. Жимин Жонгүгын түшин машинаас буулгаад

"Би түүнийг асрах болохоор Тэхён санаа зовох хэрэггүй шүү"

"Ойлголоо"

"Бас би хэд хоног ажил дээрээ очихгүй байх Хоби. Чи түр анзаарч байгаарай"

"Ойлголоо доо. Одоо ор"

Гэртээ орж ирээд Жимин Жонгүгыг буйдан дээр суулгаад, эмнэлгээс дутахааргүй их эм боолттой хайрцаг гаргаж ирэн хажууд нь суугаад шархыг нь эхнээс нь цэвэрлэж өгөв.

"Шагай чинь булгарчихаж"

"Аан"

"Гэдсэндээ их өшиглүүлээ юу?"

"Жоохон л"

"Гар чинь бүр хөх няц болчихож"

"Мм"

"Гавлын яс чинь цуурчихсан юм биш үү?"

"Мм"

"Мал минь!! Чамд бараг эрүүл үлдсэн эрхтэн алга! Тийм байхад яаж зүгээр ингэж сууж чаддаг байна аа?!"

Жонгүг инээмсэглэн

"Чамайг харахаар л бүх өвчин арилчих юм чинь би яах юм?"

Жимин хөмсгөө зангидан, Жонгүгын биен дээрх бүхий л шархуудыг цэвэрлэж өгч байлаа. Тэр түүний нуруун дээр ирээд их цочирдсон юм. Хамаг газар нь цус шүүрээд, хөхрөөд бяцарчихсан байв. Жимин амаа даран мэгшин уйлаад

"Тэд чамайг шөнөжингөө тамлаа юу?"

Жонгүг чимээгүй л суух бол Жимин түүний нуруунд зөөлөн хүрч, нулимс нь тасралтгүй урсан уйлсаар

"Уучлаарай Жонгүг а. Бүгд миний буруу.....би чамд хатуурхаж, шөнө гэрээсээ хөөж гаргах ёсгүй байсан юм.....Ким Хансотой анхнаасаа л орооцолдох ёсгүй байсан юм. Би л ийм болгочихлоо. Уучлаарай Жонгүг аа"

Жимин цурхиран уйлсаар үгсээ зөөж ядан арай гэж хэлэхэд Жонгүг удаанаар Жиминыг өөртөө наан, дулаахнаар тэврээд

"Үгүй дээ Жимини. Чиний буруу гэж юу байхав. Би хүсээгүй бол гарахгүй л байсан шүү дээ. Чамайг орхиж явсан нь би...... Бидний хэнд ч буруу байхгүй. Энэ шарх соривнууд удахгүй эдгэчихнэ. Харин чиний минь цагаахан сэтгэл эдгэхгүй шүү дээ. Битгий уйл. Чамд минь ямар ч буруу байхгүй"

Жимин Жонгүгыг зөрүүлэн тэврээд, хүзүүнд нь нүүрээ нуун шөнөжингөө жоохон хүүхэд шиг уйлаад л байсан юм. Харин Жонгүг үе үе түүний нуруун дээр хөнгөхөн цохиж, сэтгэлд дулаахан үгс чихэнд нь шивнэн, духан дээр нь зөөлөн үнсэж түүнийг тайвшруулж байсан юм.

Боссууд(дууссан)Where stories live. Discover now