19.Liar

512 60 0
                                    

Жимин машиндаа суун салхи татуулан давхисаар танил болсон томоохон хаусны өмнө зогсов. Жимин мэдэхгүй ч энэ бол Жон Жонгүгын ах Ким Намжүүны гэр байлаа.

"Энд өмнө нь ирж байгаагүй юм байна. Ким Хансод ийм гэр бас байдаг юм байхдаа?"

Жимин хонх дарж удаан зогссон ч хэн ирж тайлж өгсөнгүй, бариулнаас түлхвэл онгорхой байх бөгөөд Жимин удаанаар дотогш ороход хүн байгаа шинж алга. Хаалга өөрөө удаанаар хаагдан, Жиминыг эргэж харвал хэн нэгэн түүний толгой руу хүчтэй цохиж ухаан алдуулав.

Хэр удсаныг мэдэхгүй ч Жиминыг нүдээ нээхэд тэр харанхуй өрөөнд, нэг төмөр шонтой гинжлүүлчихсэн сэрэв. Хажууд нь Ким Хансо ухаангүй хэвтэж байхыг харсан Жимин багахан цочирдож, гавлуулсан гараа сулруулах гэж төмрүүдийг нь хооронд үрэх чимээгээр хэн нэгэн түүний өмнө ирж зогсов.

Жимин толгойгоо өндийлгөн хараад, хэн гэдгийг нь ер нь л мэдэж байсан бололтой тайвнаар

"Кан Санэл! Эсвэл би Ким Намжүүн гэх ёстой юу?"

"Удаан уулзаагүй юм байна. Жимин"

"Чи анхнаасаа л энэ бүгдийг сэдээ юу? Хансо  бид хоёрыг ямар хэрэг тарьсныг, яаж холбогдсоныг мэдчихээд надад үнэнч царайлж, бүхий л бичиг баримтыг минь хулгайлж эцэст нь энд ингэж алахыг хүсээ юу?"

"Яг тийм. Уг нь Жонгүг энэ бүгдэд хутгалдаагүй бол бүх зүйлс төгс байх байлаа. Гэхдээ зүгээрэа та хоёрыг одоо энд чимээгүй алчихад л хангалттай"

"Биднийг аллаа гэд юу өөрчлөгдөх юм? Эцэст нь чи л бидэнтэй адил алуурчин болоод дуусна"

Намжүүн халааснаасаа хутга гаргаж ирээд Жимины баруун гаран дээр зүсэв. Жижиг ч хэт гүнзгий зүссэнд Жимин нүүрээ үрчийлгэн шүдээ зуув. Намжүүн инээмсэглэн энэ удаад түүний гуяруу хутгаа гүн бүлэв. Жимин өрөө дүүрэн чанга орилвол Намжүүн

"Чамаас болж би биеэрээ дүүрэн соривтой болсон. Та хоёроос болж хөөрхийлөлтэйгөөр амиа алдсан хүмүүсийн өшөөг ингэж л авна. Нүдийг нүдээр, чихийг чихээр гэдэг шиг үүнд буруу зүйл нэг ч байхгүй"

"Чи.....муу новш!"

"Жинхэнэ новш нь чи л байх Пак Жимин. Чи үхэх ёстой. Тэр олон сүнснүүдийн сэтгэлийг амраагаад одоо зүгээр л үхээд өг!"

Саяхан сэргэсэн Хансо өндийн, гинжнийхээ дууг харшилдуулахад Намжүүн түүнлүү харж

"Чи гол эзэн нь байх аа? Ерөнхийлөгчийн эрх хүү. Юу ч хийсэн тэрийг нь хавх дарчихдаг хүчирхэг ар талтай залуу"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now