13.Show yourself

526 70 2
                                    

Жимин хар өнгийн урт польто, даавуун өмд өмсөн машиндаа суун явсаар хотоос зайдуу байрлах томоохон эдлэнгийн өмнө зогсов. Замын турш түүний царайнаас сандрал болон уур хилэнгийн төрх огт арилаагүй бөгөөд тэр хамаг хурдаараа явж байлаа.

Байшин дотор ороод эргэлзэж тээнэглэлзэлгүй доод давхарт байрлах зоорийн өрөөнд оров. Их том сэлүүхэн юу ч үгүй өрөөнд орохдоо тэр цаад буланд сандланд хүлүүлчихээд, үхтлээ зодуулсан хайртыгаа хараад нүдэнд нь нулимс цийлэгнэн шууд л Жонгүг дээр гүйж очив.

Тэгээд Жонгүгын норж хөлөрсөн үсийг нь гараа хойшлуулан түүний царайг харах гэж хичээн уйлсаар

"Ж-Жонгүг а? Жонгүг а сэргээрэй! Би ирлээ. Жонгүг а гуйя......Намайг уучлаарай"

Жонгүг нүдээ арай гэж нээн Жиминыг олж харахдаа муухан инээмсэглэвэл Жимин баярлан түүнийг тэвэрч аваад, үсийг нь илэн

"Ашгүй дээ Чи амьд байна. Зүгээрээ зүгээр. Бүх юм зүгээр болно"

Олон цаг ус уугаагүй хүнээс л гарах хоолойгоор Жонгүг арай ядан хатсан уруулаа хөдөлгөн унагасан үг нь

"Жимин"

байсан юм. Жимин ч байдгаараа уйлан, Жонгүгыг тэвэрсээр, чичирэн салганах биеэ арай ядан удирдаж байлаа.

"Тэд чамайг минь яачих нь энэ вэ? Яагаад ингэж их зодуулсан юм? Чи хүчтэй биз дээ?"

"........Тэд чамайг ална гэсэн"

"Юу?"

"Намайг зүгээр байвал чамайг алахгүй гэсэн"

"Мангар. Тэдний үгэнд итгэлээ гэж үү?"

Жимин өвдөглөн сууж Жонгүгын духан дээр зөөлөн үнсээд, нүд хальтармаар шархнуудыг нь хараад нулимс дуслуулан байж, хүчилэн инээмсэглээд

"Одоо явцгаая"

Энэ үед өрөөний бүх гэрэл асаж, нэг хүн алга ташсаар гарч ирэв. Жимин Жонгүгын өмнө зогсож, инээд алдан өөрлүү нь дөхөх нэгэнлүү хорсолтой нь аргагүй ширтэнэ.

"Жимин шши бас уйлдаг байсан юм уу? Мэддэг болсноосоо хойш 3 жилийн хугацаанд уйлж байхыг чинь нэг ч харж байгаагүй юм байна. Чамайг уйлуулж чаддаг энэ залуу тэгвэл ч их чухал нэгэн чинь бололтой?"

"Юугаа сэдээд байгаа юм? Би доор чинь ажиллана гэсэн шүү дээ! Яагаад түүнийг хүртэл үүнд хутгаад байгаа юм бэ?!"

"Жимин шши. Би доороо ажиллуулах хүнээ тодорхой шалгууртай авдаг юм. Чамд тавих миний шалгуур бол энэ залууг алж өөрийгөө нотолж харуулах!"

Хансо Жимины гарт буу атгуулаад, Жонгүглүү заав. Жимины нүд хэт томорч, Бинсүлүү хараад

"Ю-юу? Би чадахгүй ээ! Яасан ч үгүй! Тэр-

"Хэрвээ чи хийхгүй юм бол бусад залуус маань хийнэ. Тиймээс чи өөрөө л шийд? Хайртай залуугаа өөрөө алах уу? Бусдын гарт алуулах уу?"

Өрөө хэсэг зуур анир чимээгүйд автлаа. Хэн нь юу бодож байгааг таашгүй. Их удаан нэг газраа зогссоны эцэст Жимин урагшаа алхсаар Жонгүгын өмнө тулж ирэхэд Жонгүг шархаа хөндчихгүйг хичээн Жиминлүү өндийн харлаа.

"Ингээд ч болов чамд алуулахдаа би баяртай байх болно Жимин а. Учир нь би чамд хайртай"

Ямар ч айдас, гуниг үгүй цэвэрхэн тунгалаг нүдээрээ Жонгүг, Жимин рүү ширтэн хэлэх эдгээр үгс Жиминыг үнэхээр их уйлуулж байлаа. Тэр гартаа байх буугаа Жонгүгын толгойнд тулган барихдаа цурхиран уйлсаар л байсан юм.

"Би....Жонгүг а....."

"Зүгээрээ Жимин. Чи юм чинь би зүгээр. Харин ч над шиг хайртай хүнийхээ гарт аз жаргалтай үхдэг азтай хүн гэж байхгүй байх"

Жимин хяналтгүй уйлсаар, долоовор хуруугаа бууны гохон дээр байрлуулав. Энэ үед Жонгүг хувь тавилантайгаа эвлэрэх мэт нүдээ удаанаар анин, инээмсэглэв.

Энэхэн зуур тэдний анхны уулзалт, анхны үнсэлт, анхны сэтгэлээ илчлэлт нүдэнд нь үзэгдэхэд Жонгүгын хацрыг даган ганц хоёр нулимс урсаж байлаа.

Ингээд........ л дуусах учиртай юм байлгүй дээ

Зоорийн хүйт даам өрөөнд буун дуу хүчтэй цуурайтан хүн болгоны чихэнд хүрнэ. Жимин ямар сонголт хийсэн нь дэндүү ойлгомжтой биш гэж үү?

Боссууд(дууссан)Where stories live. Discover now