3.Deal

581 83 2
                                    

"Тиймээ. Би чамайг санаж байна. Чи тэгээд амийг чинь аварсан хүнд ингэж хандах юм уу?"

"Уучлаарай. Гэхдээ би ямар ч нотлох баримт үлдээмээргүй байна. Чи намайг Лы Минху гишүүнийг хөнөөсөнг мэдэж байгаа биздээ?"

"Аан тэгэхээр чи аллагынхаа цорын ганц гэрчийг хороох гэж байгаа юм уу?"

"Мэдээж хэрэг"

"Тэгэж бодохгүй л байна шүү!"

Жонгүгыг хөдөлхөөс өмнө Жимин өчигдөрхөн өөрөө оёж өгсөн бууны шархыг нь тохойгоогоороо хүчтэй цохиж орхих нь тэр. Жонгүг өвдөлтөндөө шархан дээрээ гараа тавин ухархад Жимин түүний гарт байх хутгыг хөлөөрөө өшиглөн унагаагаад, түүнийг хөдөлгөөнгүй болгон дээр нь дараад суучихав.

"Харагдаж байгаа шигээ сул дорой биш байх нь ээ? Жимин шши"

Жимин ёжилсон байртай инээмсэглэн Жонгүгын дээрээс тонгойн харвал шаргал үс нь доош унжин түүнийг илүү сэтгэл татам харагдуулна

"Ийм том гэмт хэргийн уул уурхай ажиллуулж байгаа намайг зүгээр л сул дорой залуу байна гэж бодоо юу?"

Жонгүг хариу инээмсэглээд хөлөөрөө Жимины бэлхүүсийг ороон түлхэхэд Жимин шалан дээр унав. Жонгүг хутгаа олж аваад, Жимины дээрээс даран сууж

"Харин чи над шиг хүн хороодог залууг чиний доор орно гэж бодоогүй биз дээ?"

"Тэгэхээр чи хөлсний алуурчин хэрэг үү? Надад хүн алж өгөхгүй биз? Би чамд бэлнээр 2 зуун саяыг өгье?"

Жонгүгын хөмсөг өргөгдөн, анхаарал нь сулрах үед Жимин шуудхан хүч аван Жонгүгын нүүрлүү шанаадаж орхив. Жонгүг нүүрээ даран ёолоход Жимин тайвнаар түүнээс холдон газраас цамцаа авч өмсөв.

"Миний нэг юмыг хүн авчихсан юм л даа. Чи хүсвэл алахгүй байсан ч болно оо. Зүгээр л миний юмыг буцаагаад аваад ир. Үгүй бол хоёулаа хамтарч барьсан ч болно?"

"Би ганцаараа ажилладаг л даа"

"Мм. Бүгд л тэгэж хэлдэг юм. Гэхдээ чи хүссэн хүсээгүй намайг хайрлах болно"

"Х-хайрлах аа?"

"Өө би тэгээд хэлчихсэн үү? Хамтрах гэх гэсэн юм"

"Чи—

"За тэгвэл дараа уулзаад илүү тухтай ярилцъя алуурчин залуу минь"

"Байз! Хөөе!!"

Жонгүг өрөөнд орилсоор үлдэх бол Жимин түүнийг шоолох мэт инээгээд өрөөнөөс гарав. Жимин хүйтэн төрхөө ил гаргаад VIP үйлчлүүлэгчдийн өрөөний өмнө ирээд хаалга тогшин дотогш оров.

Боссууд(дууссан)Where stories live. Discover now