5.Dark past

595 83 1
                                    

7 хоногийн турш тэд өдөр болгон шахуу уулзаж, юу хийхээ ярилцах ч энэ нь үнэндээ урагштай зүйл болохгүй, зөвхөн хоорондын хөгжилтэй яриа эсвэл хөнгөхөн үнсэлтээр дуусч байлаа.

"Кан Санэл. 26н настай Надад 3 жилийн турш ажилласан. Гэр бүлгүй. Би уул нь түүнийг өмнө нь ямар ч ажил хийж байгаагүй гэж дуулсан ч үнэндээ тэр бас л нэг томоохон мафын тагнуулч нохой байсан бололтой"

"Чи тэгээд анхнаасаа хүнээ сайн судалж авахгүй яасан юм?"

"Чи яагаад намайг чи гэж дуудаад байгаа юм?"

"Өөр юу гэх юм? Сонбэ гэж дуудуулмаар байна уу?"

"Бүдүүлэг амьтан"

"Би чамайг одоо ч алчихаж чадна шүү. Чи ч бас намайг чи л гэж байгаа биз дээ?"

Жимин нүдээ эргэлдүүлэн, шаргал үсээ гараараа хойш самнахад нь хурц шанааны яс нь их л тод үзэгдэнэ.

"Ямартай ч, бид түүнийг барих хэрэгтэй. Маш яаралтай! Үгүй бол миний амьдрал энэ хүрээд дуусах нь"

"Жимин шши. Би чамд хэлсэн. Ганцаараа ажилладаг аа гэж. Чи зүгээр л надад мэдээлэл өгч байхад болно. Үлдсэнийг нь би өөрөө зохицуулчихна"

Жимин жуумалзан инээгээд Жонгүгын өвдгөн дээр суун, хүзүүгээр нь тэврээд хүүхэд шиг хоолойгоор эрхлэнгүй хэлэв.

"Би уул нь их хэрэгцээтэй хүн юмсан. Чи намайг хүссэнээрээ ашиглаж болно штэ?"

Жиминыг уруулаа унжуулсанд Жонгүг хөнгөхөн инээмсэглээд, хүзүүнд нь уруулаа хүргэн зөөлхөн үнсэж, бэлхүүсээр нь тэврэн өөртөө улам ойртуулав.

"Ямар ч хайр сэтгэлгүй?"

Жимин санаа алдахтайгаа зэрэг инээмсэглээд

"Мэдээж хэрэг"

Жонгүг Жимины уруулыг үмхэн авахад Жимин хариу үнсэлцэн, түүний хүзүүгээр ороосон гараа улам чангалав. Жонгүг Жимины дээд уруулыг хөхөн сорж хаяадаа зөөлхөн хазлан, шүүслэг уруулнаас нь хором ч холдохгүй байв. Жимины жижигхэн хуруунууд Жонгүгын биеэр тэнүүчилж, эцэст нь цамцных нь дотор орж, хатуу булчинг нь илж таалах нь Жонгүгыг улам асааж байлаа.

Жонгүг хэлээ Жимины аманд хийн, нааш цааш хөдөлгөхөд Жимины завьжыг даган шүлс урсаж түүнд амьсгалахад улам бэрх болж болж байсанд тэр Жонгүгээс багахан хөндиирөх гэв. Харин Жонгүг түүний бэлхүүсээр тэвэрсэн гараа улам чангалан түүнд холдох боломж өгсөнгүй, тэр харин ч илүү шунан дайрч байлаа.

Боссууд(дууссан)Where stories live. Discover now