12.Stolen

554 72 2
                                    

"Жимин а"

"Мм?"

"Чи ирээдүйд юу хийх вэ?"

"Юу хийнэ гэж? Клубээ л ажиллуулна"

"Хүнтэй гэрлэхгүй юм уу?"

"Арай л эрт гэж бодож байна Жонгүг"

Амралтын өдрөө тэд аль болох тайван өнгөрөөх гэж хичээж байлаа. Зурагтаар тэдний дуртай драма гарч, бие биенээ налан хэвтэнгээ тэд амттан иднэ. Жонгүг Жимины духан дээр үнсээд, гараа чангалан түүнийг тэвэрч

"Би чамтай гэрлээд зүгээр л тайван бас жаргалтай амьдармаар байна. Тэгэж болохгүй гэж үү?"

"Өө Жонгүги минь дээ"

Жимин түүний өвөр дээр гарч суугаад, хацар дээр нь зөөлөн үнсэж, хүзүүгээр нь гараа ороон тэврэв.

"Би хүсэж л байна л даа.... гэхдээ надад шийдэх ёстой асуудлууд байна. Тэрийгээ шийдэх хүртэл жоохон тэсчихье. Тэх үү?"

"Юу юм? . . . . . Чи юу шийдэх ёстой юм бэ? Жимин Чи надаас яг юу нуугаад байгаа юм?!"

Жонгүг хөмсгөө зангидан, Жиминээс холдон зогсов. Жимин гуниглангуй нүдээр түүнийг ширтэж

"Жонгүг а....."

"Надад хэл!! Ким Хансо биз дээ?! Та хоёрын голд яг юу байгааг хэл!!! Пак Жимин би чамд сайн!! Чи надаас өөр юу хүсээд байгаа юм? Яагаад надад юу ч хэлэхгүй зүгээр л чимээгүй байж бай гэд байдаг юм?! Би чиний хувьд яг хэн юм?!"

"Ж-Жонгүг а? Тийм биш ээ....Би....."

Жонгүгын нүдэнд саяхан харсан хэцүүхэн дүр зураглал нь орж ирэв. Хансогийн гар Жимин дээр, уруул нь хүзүүн дээр нь, тэр эсэргүүцэл үзүүлээгүй. Зүгээр л сууж байсан. Намайг байхгүйд хичнээн тийм юм болдогийг би мэдэхгүй.......

Бодох төдийд л түүний уур хүрч, гараа чангалан атгаад, Жиминлүү тийм гэхийн аргагүй харц шидлэн

"Арай та хоёр?? Тэгсэн юм биш биздээ?! Чи аль хэдийн түүний доор орчихоо юу?! Тэгэж их мөнгө хэрэг болоод—

Өрөөн дотор алгадах дуу цуурайтан сонсогдоно. Жимины нүдэнд нулимс хурж, чичирсэн гараараа Жонгүгыг алгадахад тэр улайсан хацраа барин Жиминлүү ширтэнэ.

"Чи юу ч мэдэхгүй юм байж...."

Жимины уйлж байгаа төрхийг бараг анх удаа харсан Жонгүг хэсэг цочирдон зогссоныхоо эцэст ямар их буруу зүйл хийснээ ухааран, яагаад хүсээгүй үгсээрээ хайртай залуугаа гомдоосноо ойлгож ядан амаа ангалзуулж

Боссууд(дууссан)Where stories live. Discover now