7.I can't

560 81 0
                                    

"Тэр муу новш энд нуугдаж байж ээ?"

"Ямар төлөвлөгөө байна? Жимин а"

Жимин Жонгүг хоёр Жимины тас хар ленз д суух ба томоохон орон сууцны өмнө ирж зогсжээ. Тэдэнтэй хамт нэг залуу компьютернээсээ харцаа салгалгүй сууна.

"Ингэхэд Жонгүг а энэ залуу хэн юм?"

"Аан Тэхён гэдэг юм. Үнэхээр сайн хакерчин"

Тэхён зүүсэн дугуй шилээ засангаа Жиминлүү хүйтэн харцаараа ширтээд

"Эртээд Жонгүгын биенээс сум гаргаж авсан хүн байх аа?"

"Тиймээ. Намайг Жимин гэдэг"

"Өөрөө эмч юм уу?"

"Юу үгүй ээ"

"Тэгвэл яаж тэр хүнд мэс ажилбарыг хийсэн юм?"

"Яахав зүгээр л тэр зэргийн юмыг бол хийчихдэг юм л даа. Ажлын шаардлагаар"

Жонгүг буугаа халааслан, далд газар хийгээд савхин бээлий өмсөн

"Ярьж ханалаа. Дотогш орлоо. Тэхён а хийх ёстой зүйлээ хийгээрэй"

"Ойлголоо"

Жимин ч мөн адил бээлий, саравчтай малгай өмсөөд машинаас буухад Жонгүг түүний бугуйнаас татаж зогсоогоод

"Би чамд хэлсэн ганцаараа ажилладаг аа гэж. Машиндаа байж бай"

Жимин инээмсэглэн Жонгүгын цээжийг гараараа илэн, биед нь наалдаад

"Харин би л чамд хэлсэн шиг санагдаад байх юм? Хүссэн хүсээгүй чи намайг хайрлана аа гэж"

Жимин түүний урд гаран алхахад Жонгүг ардаас нь харж хүндхэн санаа алдчихаад дотогш оров.

Жимин Жонгүг хоёрыг дотогш орох үед Тэхён галын дохиог идэвхжүүлж орон сууцанд эмх замбараагүй байдал үүсэж эхлэв. Тэд боломжыг ашиглан харуул хамгаалалтыг өнгөрч цахилгаан шатанд сууцгаав. Жонгүг буугаа цэнэглэнгээ

"Чи юу ч хийлгүй зүгээр ард байж байгаарай. Би өөрөө зохицуулчихна"

Жимин хариу хэлсэнгүй. Тэд 18н давхарт ирээд лифтнээс буухад хяналтын камераар бүгдийг харж байсан Тэхён орон сууцны цахилгааныг тасалж байрлуу ямар нэгэн саадгүй орцгоов.

Гэрт харанхуй байх ба хүн байгаа шинж алга. Жонгүг буугаа урдаа өргөн алхсаар том өрөөнд орж ирэхдээ нэг чимээ олж сонсон Жиминыг эндээ байж байхыг сануулав.

Жонгүг удаанаар алхсаар өөр нэгэн өрөөний хаалгийг удаанаар нээн дотогш ороход хэн нэгэний хоолой дуулдаж

"Удаан уулзаагүй юм байна. Жонгүги?"

Их танил хоолой байсанд Жонгүг гайхаж, буугаа буулгаад эргэн тойрноо ажиглаж байхад хэн нэгэн ардаас нь дайрч шууд л төмөр утсаар хоолойг нь боогоод авав. Жонгүг төмөр утаснаас чадхаараа сулрах гэж хичээсэн ч удах тусам түүний хүч суларч байлаа.

Жонгүг өнөөх эрийн хөл дээр хамаг чангаараа дэвсэн хойшоо хананд шахав. Гэсэн ч их суларсангүйд Жонгүгийн хоолой боомилогдож нүд нь харанхуйлж эхлэв.

Аз болж Жимин орж ирээд танихгүй эрийн бөөрлүү хүчтэй өшиглөн шалан дээр унагаагаад дээрээс нь хэд хэд дэвслэв. Жонгүг газар өвдөглөж суугаад хүзүүгээ барин хахаж цацсанд Жимин түүний хажууд ирж суугаад, санаа зовсон хоолойгоор

"Зүгээр үү Жонгүг а?"

"Тиймээ зүгээр"

"Нөгөө 'би өөрөө зохицуулчихна' гэдэг залуу хайчив аа? Чи хүн алах гэсэн биш өөрөө алуулах нь байна штэ? Өмнө нь юу хийж байсан хүн бэ чи?!"

"Үгүй ээ. Би.......сонссон......ахыгаа?"

"Юу? Хөөе! Нөгөө залуу чинь хааччихав аа?!"

Тэднийг эргээд харах мөчид хэн ч байсангүй шалан дээр зөвхөн нэг цаас байх ба дээр нь 'маргааш шөнийн 00:01 минутад ***** байранд' гэсэн бичиг байлаа.

"Тэр муу новш зугтчихаж. Кан Санэл сайн байна шүү! Нохойноос долоон дор.... үгүй ээ нохой ч түүний хажууд үнэнч"

Жонгүг бодол болон зогсох бол Жимин түүний урдуур гараа сарвалзуулан

"Хөөе. Жонгүг а яасан бэ?"

"Энэ яалтачгүй тэр байна"

"Юу? Хэн?"

"Уучлаарай Жимин а би чадахгүй юм шиг байна"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now