2.Remember

622 81 2
                                    

Pas Te Guss Ганнамын алдартай шөнийн клубын үүдэнд сүүлийн үеийн загварын бенз ирж зогсоход, клубын ажилчид ирж хаалгыг нээн, бөхийн зогсов.

"Сайн байна уу захирлаа"

Тас хар өнгийн машинаас бууж ирэх Пак Жимин хэний ч харцыг булаахаар үзэсгэлэнтэй харагдана. Булчинлаг гуяыг нь тодотгож өгсөн хар савхин өмд, сул богино ханцуйтай цамц, хүзүүндээ зүүсэн нарийхан хар чокер бүгд л түүнийг халуухан харагдуулж байлаа.

Жимин харц дээгүүр алхлан, өөрт бөхийх хүмүүсийг нүднийхээ булангаар ажиглаад, клубруу оров. Тэр хажуудаа явах хар хослол, өндөр өсгийттэй эмэгтэйд хандан

"Өнөөдөр ирэх VIP үйлчлүүлэгчдийн нэрсийг гаргасан уу?"

"Тиймээ. Бүгд бэлэн болсон байгаа"

"Лы Минху гишүүний нэрийг хасаарай"

"Юу? Яагаад?"

Жимин шаргал үсээ хойш гараараа самнаад, нарийн бичиг эмэгтэйлүү харж

"Миний бодож байгаа зөв бол......тэр дахиж ирэхгүй ээ. Тэгэж ойлго"

Эмэгтэй ойлгосон гэдгээ илэрхийлэн толгой дохиод

"Өнөөдөр ерөнхийлөгчийн хүү Ким Хансо ирнэ бас таньтай уулзмаар байна гэж хэлүүлсэн"

Жимин хөмсгөө зангидан, дургүй байгаагаа илтгэн дуугаа өндөрсгөөд

"Дахиад л уу? . . . . . . Ямартай ч ойлголоо. Ирэхээр нь надад хэлээрэй"

"Мэдлээ захирлаа"

Жимин өрөөндөө орон сууж байхдаа хэн нэгэнлүү залган

"Ийм амархан надаас урваж байгаа юм уу? Санэл шши?"

"Өөр арга алга даа Жимин. Би хэн ашигтай талд нь л ажилладаг"

"Би чамайг хаанаас ч хамаагүй олоод газартай чинь тэгшлэх болно доо!!"

"Яасан гэж? Энэ бүгд өөрийн чинь л буруу Жимин а. Яах гэж үйлчлүүлэгчдийнхээ хийсэн хэргүүдийг бичиг баримттай нь хадгалдаг байсан юм?"

"Учир нь чам шиг новшнууд миний юманд хүрээд байдаггүй болохоор!"

"Одоо яая гэхэвдээ Жимини. Чиний хамгийн том сул тал чинь миний гарт байна. Хамаг хөлсөө шавхан, хоолтой хоолгүй зүтгэн байж босгосон клуб чинь ингээд сөнөх нь дээ?"

"Чи муу!! Байна уу? Хөөе!! КАН САНЭЛ!!"

Жимин өрөөгөөрөө нэг орилон уурандаа утсаа шалруу хүчтэйхэн шидээд хүнд хүнд амьсгаа авав.

Энэ үед түүний өрөөний хаалгийг хэн нэгэн тогшиход Жимин амьсгаагаа даран сандал дээрээ суугаад

"Ор ор"

"Захирлаа Ким Хансо ирчихсэн яг одоо VIP үйлчлүүлэгчдийн өрөөнд байгаа"

"Ойлголоо би удахгүй очно"

Энэ үед хаалганы цаанаас ахин нэг хүн орж ирээд, дуу шуутайхан

"Heyy! Юу байна даа Жимини?"

"Хоби ашгүй дээ. Чи миний хэлсэн хүний талаар мэдээлэл олсон уу?"

Хоби гэх залуу Жимины өрөөнд байрлах тансаг том буйдан дээр суун, хойшоогоо налаад

"Тэр Жон Жонгүг гэдэг залуу чинь яг л сүнс гэсэн үг. Би бүр хичнээн их хайгаад олигтой юм олсонгүй"

Жимин толгой дохин Хусогийн өөдөөс харж өөр нэг буйдан дээр суугаад

"Тэгээд?"

"Тэгэхээр түүнийг Жон Жонгүг гэдэг 24 настай.
Амьдардаг газар, аав ээж нь тодорхойгүй, хаана ажилладаг, ямар сургууль төгссөн нь ч тодорхойгүй. Гэхдээ би түүнийг магадгүй хөлсний алуурчин байх гэж таамаглаж байна"

"Яагаад тэгэж бодоов?"

"Би түүний дансыг шалгаж үзсэн. Эхэндээ онц юм байгаагүй ч би Америк дэх офшор дансыг нь олсон. Хэн гэдэг нь тодорхойгүй хүмүүсээс түүнлүү хэдэн тэрбумаар нь шилжүүлдэг. Шилжүүлэг хийгдсэнээс хойш долоо хоногийн дотор Солонгост заавал нэг аллага үйлдэгддэг"

"Тийм байх нь ээ.Юу ч гэсэн баярлалаа Хоби. Чи жоохон хөгжилдөж байгаад явна биз дээ?"

"Тэр мэдээж хэрэг. Ямар нэг юм болвол заавал хэлээрэй?"

"Ойлголоо"

"Хайртай шүү Жимини?"

"Мм~"

Жимин Хусогийг гаргаж өгчихөөд, Ким Хансотой уулзах ёстойгоо санан, суудлаасаа өндийн хувцсаа сольж эхлэв. Учир нь тэр Ким Хансод биенийхээ нэг ч хэсгийн арьсыг ил харуулахыг хүсэхгүй байлаа.

Тэр бол жинхэнэ галзуу амьтан

Жимин элдэв юм бодсоор дээгүүр цамцаа тайлаад өмсөх хувцсаа сонгож байтал хэн нэгэн дээврийн агааржуулалттай хоолойноос бууж ирээд, түүний хоолойнд нь хутга тулгав. Жимин хөдөлгөөнгүй болж нүднийхээ булангаар хойшоо харан

"Хэн бэ?"

"Санаж байгаа эсэхийг чинь мэдэхгүй ч....."

Залуу барьсан хутгаа Жимины хүзүүнд илүү ойртуулж бариад, чихэнд нь шивнэв.

"Жон Жонгүг байна"

Боссууд(дууссан)Where stories live. Discover now