Chаpter 03
"Бороонд тийм их дуртай юм уу?"
"Чамд илүү дуртай"
Тэхён.
Хаа нэгтээгээс хэн нэгний илгээх гуниг мэт орох бороон дунд шүхэр бариад алхана. Сэмхэн гэтэх салхи мансуурам үнэрийг нь туун над дээр авчирах үед... Тэр л үед би чамд дахин нэг удаа дурлаж орхино.
Миёү.
Санаа алдчихаад өвдгөө тулж суун учрыг нь олж амжаагүй зүүдээ бодов. Хэзээ ч эргэж санах гэж үзээгүй дурсамжууд одоо л намайг санагалзан ирэх нь гунигтай юм.
Тэр газарт. Үхэж чадна бас амьдарч чадна.
*.✧
Хаалгаар ороод хармагц номын санчын ширээ өндөр ногоон цэцгийн цаахан талд харагдана. Номын сан учир их дүнсгэр, бас чимээгүй санагдана.
Гурван ширхэг ном гаргаад хажууд нь тавиад,
"Удаан уулзсангүй шүү, Лис"Тэр гинжээр холбоотой шилээ багахан доошлуулан над руу харав.
"Чи иржээ Миёү. Уулзаагүй удаж шүү. Чамайг ирээгүй удахаар чинь хаана байгаа талаар их бодсон шүү. Санаа бага зэрэг зовлоо""Лис. Би зүгээр дээ. Зүгээр л өөр зүйлд жоохон цаг гаргасан юм. Өнөөдөр эртээд уншиж дуусгаагүй номнуудаа дуусгачихаад эртхэн харих болно оо. Таныг тартал хамт суухгүй болохоор зоволтгүй дээ."
Цонхон талын суудал дээр хэсэг хором болоход би өөрийн эрхгүй залхан ширээн дээр толгойгоо тавин элдэвийг бодсоор суув. Гэнэт ширээн дээр ямар нэг зүйл тавих шиг болоход дээш өндийлөө.
YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020