![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Chapter 07.
Цас орж, салхи исгэрэн, сансар огторгуйд дураараа эрх чөлөөтэй дүүлж чадах мэт л өвлийг чимж өгнө.
"Өвчтөн Им Миёү ороорой!"
Сувилагч дугаарын дэвтэр барьсаар хаалга онгойлгож өгчихөөд над руу найрсагаар инээн явав.
"Сайн уу? Миёү"
Толгой дохин түүнлүү итгэлгүйхэн харж зогсохдоо бодов. Үргэлж ордог байсан өрөө нь илүү бүүдгэр
уйтгартай болчихож. Бас цонхны цаана байх өндөр сүрлэг мод, одоо бүрэн нүцгэрсэн бололтой."Би чамайг эдгэж гэж бодсон. Дахиж ирэх шалтгаан байсан хэрэг үү?"
"Та эмч биздээ. Олон жилийн туршлага биш зүгээр л бодсон хэрэг үү?"
"Магадгүй л юм. Чи харин бодоогүй хэрэг үү? Өөрийгөө эдгэсэн талаар"
Зүгээр л би итгэж чадаагүй. Өдийг хүртэл итгэсэн гэж бодсон ч би өөрийгөө л хуурсан байж шүү дээ.
Урд нь суугаад,
"Эдгэсэн үгүй дээ. Би бодоогүй. Бодохыг ч хүсээгүй" гэлээ.Цүнхнээсээ нөгөө номоо гаргаж тавиад түүнд хэлэв.
"Энэ номноос л болсон байх. Учир утгагүй ч гэлээ. Яг л миний хуучин амьдрал юм шиг мэдрэгдээд байх юм. Миний санаж чадахгүй байгаа хуучир амьдрал юм шиг л""Энэ номыг хаанаас авсан юм"
"Бэлэглэсэн"
"Миёү чамайг айж байгааг чинь мэдэж байна. Харин чи надад энэ номны зохиолчыг олж уулзах шаардлагатай байна. Тэгээд эргээд ирээрэй. Өөрөө хүсвэл шүү дээ"
"Би..?"
Доош хараад юу гэхээ дотроо хэдэн удаа бодоод ч толгойд орж ирсэнгүй. Өөрөө мэдээд олчихоод эргээд ирвэл би юу хийх вэ? Утгагүй юм.

YOU ARE READING
Алдагдсан Дурсамжууд.
Fanfiction[completed] Оддын найраг. Эрхсийг бүүвэйлэн найгана. Тэр огторгуй дундаас зөвхөн чамайг олмоор, зөвхөн чиний л энгэрт хөдлөх тэнхэлгүй нисмээр... ©Luna9634, 2020