11

98 5 1
                                    

Chapter 11.

Оддын уйлаан бас бороо.


  Ким Тэхён яг л зүүд мэт хүрж үл чадахааргүй нэгэн юм. Шөнийн тэнгэрт оддыг чи захирч, сар мэт гэрэлтэнэ.

Бүрэнхий үдэш цонхоороо чамайг харж зогсох би, үзэсгэлэнг чинь ширтээд ханахгүй.


"Тэхён дахиад л бороо орж байна" гээд зөөлөн шивнээд өлмийгөө сунган гадагш харлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэхён дахиад л бороо орж байна" гээд зөөлөн шивнээд өлмийгөө сунган гадагш харлаа.

Тэр байхгүй шүү дээ.

Оддын уйлаан газарт шингэн цэцэгсийг ундаалж, эрхэст мандаж, огторгуй хооронд хэрэн тэнүүчилнэ. Бороо одод уйлах үед ордог бол яах вэ? Гунигаа газарт шингээгээд уй гашуугаа гаргадаг бол яах вэ? Нар мандаж сар гарснаас биш одод байрандаа л байна шүү дээ.

"Миёү" 
Улаан, ногоон өнгийн шоотой ороолт. Би бэлгэнд өгсөн юм байна. Би өгсөн болохоор үргэлж зүүж явдаг юм болов уу?

Одоо болтол намайг мартаагүй юм болов уу? Хүйтэн хөнжилд биеээ хумиад хэвтэхдээ намайг санасан юм болов уу? Халуун зунаар ч хамаагүй тэврээд зогсдог байснаа санадаг болов уу? Тэр намайг үгүйлдэг болов уу?

"Тэхён?"
Хачин муухай хоолойгоор нэрийг нь дуудан, сэтгэлээс уяатай утас мэт ганц дусал нулимс л хацар даган урсана.

     Бүтэхгүй, болдоггүй хайр гэж бидний хайр юм байхдаа. Хичнээн их хичээв ч бурхны ивээлдээ багтааж чадаагүй хүмүүс нь бид хоёр л юм байхдаа.

"Намайг орхи"
Тэхёны хэлсэн хэдэн үгэнд би дотроо бодлынхоо олон хайрцгийг урж тасдан, түүнээсээ хариулт эрэн зогсоно. Тэр эргэж хараагүй. Дахиж харахгүй байх. Эсвэл тэр хүсээгүй. 

Зүгээр л цаашаа явчихсан түүний төрх төд удалгүй харагдахаа болих үед буцан дотогш оров.

  Тэгээд л тэр шөнө зүүдэнд минь орсонгүй. Бодолд минь эргэлдсэн гүй... Олон шилэн бүрхүүл мэт дурсамж дотроосоо түүний тухай л дурсамжууд хамгийн бүдэг нь байх юм.


"Тэхён!"
Түүний хоолой гарсан зүг лүү цочин харвал хэн ч байсангүй. Хоосон цэнхэр хана намайг угтаж авах үед хий зүйл сонссоноо мэдээд  бодов. Миний буруу байсан юм чинээ санасангүй.

"Миёү. Дахиад намайг хайрлах болов уу?"

᯽᯽

᯽᯽

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now