04

92 5 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chapter 04

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chapter 04

  "Цас орж байна.
Яг чиний нүд шиг гялалзаад"

   Уншиж байсан номоо хажуу тийш тавиад цонхоо нээн харвал өчигдрийн бороо өнгөө хувилан цас болжээ.

Цонхны тавцан дээр суухтай зэрэгцэн утас дуугарав. "Цэцэрлэгт хүрээлэнд хүрээд ирээч" гэх Тэхёны зурвас байв. Гудамж уруудан алхсаар манан татсан хотын төвийг ширтэнгээ ороолтондоо шигдэн алхсаар хүрээлэнгийн урд ирэв.

Хүрээлэнгийн голд байх бөндгөр оройтой саравчин дотор Тэхён нааш харан зогсоно. Хацар нь үл мэдэгдэх улайчихсан байв. Амьсгалаа гаргах болгонд нь агаар савсан гаргах нь нэг л ер бусын мэт харагдана.

"Алив ээ нааш ир" гээд гарнаас минь атгаад саравчнаас гаран ойрхон байх бутан дунд оров.

"Яаж байгаа юм бэ? Бутыг нь гэмтээчихвэл загнуулах байхдаа"
Тэхён миний гарнаас одоо ч гэсэн атгасаар л байх бол би сул атгасан гараа улам чангаруулав.

"Энд л байсан даа" гээд ямар нэг зүйл хайн харсаар,
"Олчихлоо. Алга болчихсон байна л гэж бодлоо" гээд надад зай тавин юу хайж байснаа харуулав.

Жижигхэн нохойны зулзаганууд хайрцган дотор хэвтэж байлаа.
"Энийг яаж олсон юм бэ? Даарч байгаа байхдаа. Эгдүүтэй юм"

"Тийм байгаа биз. Хоёулаа аваад явах уу? Амьтны асрах газар аваачиж өгөх хэрэгтэй байх"

"Чамд нохой байгаа юу?" Гэсээр би нэг жижигхэн гөлгийг нь өвөр дээрээ тавин нурууг нь зөөлхөн иллээ. 

Тэхён инээн,
"Байгаа" гэв.

"Тэгвэл чи тэжээж чадахгүй бололтой. Даараад хөлдөхөөс нь өмнө аваачиж өгье" гээд хайрцганд нь буцаан хийн бутнаас гарлаа.

Тэхён гөлөгнүүд лүү хөөрхөн гэгч нь инээн, хааяа эрхлүүлэн илнэ. Шаргал өнгөөр гэрэлтсэн хаягтай амьтны дэлгүүрийн урд ирээд дотогш орох гэтэл Тэхён,
"Сайн эзэнтэй болоорой" гэчихээд надад хаалга нээж өглөө.

Тэр үүдний сандал дээр яг л төөрчихсөн жоохон хүүхэд ээжийгээ хүлээж байгаа юм шиг ийш тийш харан суух бол би жижигхэн амьтдыг өхөөрдөн алхана.

Тэд ч бяцхан нохдыг авах болж бид талархлаа илэрхийлэн тэндээс гарцгаав.
"Тэд сайн эзэнтэй болох байх тийм үү?"

"Тийм ээ, Тэд үнэхээр сайн эзэдтэй болно" гээд би Тэхён луу харав.

Саравчинд дахин орж суугаад удаагүй байтал цас орж эхэллээ. Гараа урагш сунгаад гаран дээрээ унах цааснуудыг нэг нэгэнгүй ажиглан харна.

Тэхён ч надтай адил гараа урагш сунгаад хэлэв.
"Өчигдөр л бороо байсан одоо ингээд цас болчихдог"

"Өвөл ирж байна гэдгийг сануулж байгаа байх. Чи өвлийн улиралд дуртай юу?"

Тэр хэсэг бодож зогсоод,
"Тийм ээ, дуртай. Цас гялалзаад л үнэхээр сайхан... Яг чиний нүд шиг"

"Миний нүд гялалздаг юм уу?"

Тэхён инээгээд,
"Тийм ээ, гэрэлд ч тэр гэрэл байхгүй байсан ч тэр гялалздаг. Инээх үед чинь. Уйлах үед чинь. Жаргалтай үед чинь"

Юу ч дуугаралгүй хэдэн минут суусны дараа би сандлаас босоод,
"Заза, тэднийг гэртээ болгох ажил бүтчихсэн юм юм чинь одоо харих уу?"

"Тэгье ээ, хүйтэнд суугаад байвал даарах нь"

"За тэгвэл баяртай Тэхён" гээд гараа даллан гэрийнхээ зүг алхлаа.

Гарахдаа гэрлээ унтрааж амжаагүй юм байхдаа гэж бодсоор хаалга нээн орвол, саяхан найруулсан кофены үнэр үнэртэн би гал тогооны өрөө лүү оров.

"Та хөгширчээ. Юнги ах аа" гэсээр инээн түүнлүү харав.

"Харин манай Миёү улам үзэсгэлэнтэй болчихжээ"

"Аяллынхаа талаар яриач. Та удахгүй Европын орнуудыг дуусгах нь байна шүү дээ" гээд сандал дээр тухтай нь аргагүй түүний яриаг сонсохыг хүсэн суулаа.


Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now