13

75 6 0
                                    

Latte with almond milk

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Latte with almond milk.

Chapter 13.


      Чи миний тайвшрал.
Огторгуй дунд дахь оддын чимээтэй хамт орших оргүй хоосон тайвшрал минь.

Чи миний дурсамж.
Хэлхээ дунд нь гялалзаж харагдах хамгийн том дурсамж минь.

Чи байхгүй байгаа болохоор дахиад алдчихвий гэж шаналж байгаа болохоор би айгаад байна.

✧*.

      Харанхуй өрөөнд алхаж явсаар ширээн дээр байх номоо аван жижигхэн лаа асаав.

Бүгдийг нь эхнээс нь дуустал, төгсгөлөөс нь эхлэх хүртэл...
Түүний энэ
их хайрийг би гартаа бариад
айхаас өөр юу ч хийж
чадсангүй.

Үг, үсэг болгон нь надад л зориулагдаж шигтгэсэн номны хуудас бүрээс нь ханхлах танил үнэртэн.

Одоо болтол мартахыг хүсээгүй юм болов уу?


Шинэ жил дуусан завгүй хүмүүс гудамжаар дүүрэн.
Улаан ороолт.
Чиний сүрчиг л үнэртдэг улаан ороолт.

Аль хэдийн гурван сар гарч хавар болох гэж тэнгэр өвлийг яаруулна.
Гэсэн хэдий ч нойтон цас бударч сэтгэл догдлуулам.

Сэтгэл догдлуулам үзэсгэлэнтэй бүхэн.

Дахиад ирэх байх. Бүхий л зүйлийг үзэсгэлэнтэй болгохоор өвөл дахиад ирэх байх.
Би итгэж байгаа шиг. Тэр дахиад ирэх болно.

Алдагдсан Дурсамжууд.Where stories live. Discover now